Монгол улсын иргэн С.Анужин АНУ-ын Вэйст Пойнтын цэргийн академийг дүүргэн, шилдэг төгсөгчөөр шалгарчээ.
Ингэснээр Монгол бүсгүй тус академийн шилдгээр анх удаа тодорч байгаа нь энэ юм.
Сонирхуулахад, дээрх сургуульд 17-23 хүртэлх насныхан суралцдаг бөгөөд шалгуур нь гэрлээгүй, бие давхар биш, эсвэл хуулийн дагуу хүүхэд асран хүмүүжүүлэх үүрэггүй байх ёстой гэнэ.
Мөн TOEFL-ийн 98-120 оноотой байх бөгөөд англиар чөлөөтэй ярьдаг байх шаардлага тавьдаг аж.