x

Л.Оюун-Эрдэнэ: Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллуулна

Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан Олимдын аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацаа дуусч, түүнд хилийн хориг тавин сулалсан билээ. 

Түүнийг анх Дөрөвдүгээр сарын 2-нд саатуулсан ба энэ цагаас хойш шүүх цагдан хорих хугацааг гурван ч удаа сунгасан байдаг.

Н.Түвшинбаярыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй.

Н.Түвшинбаяр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний бүхий л зардлыг хариуцна гэдгээ хэлсэн бөгөөд энэ нь түүнийг батлан даалтад гарахад ихээхэн нөлөөлжээ. 

Мөн түүнийг алдаа оноотой нь хүлээж авна гэсэн Ерөнхий сайдын үг ч нөлөөлсөн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Н.Түвшинбаярын МҮОХ-ны ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллуулна гэдгээ хэдийнэ зарлачихсан. 

Хэдийгээр цар тахлын улмаас нэг жил хойшилсон ч олимп болдгоороо болно. Монгол тамирчдын хувьд “Токио-2020” зуны олимпийн XXXII наадам маш чухал. Монгол Улсын тамирчдын хувьд спортын долоон төрөлд 30 тамирчин Токиог зорихоор эрхээ аваад байгаа. Энэ чухал үед хэрэгт холбогдож, хариуцлагтай албан тушаалыг хашиж чадахгүй гэдгээ харуулсан хүнийг чөлөөлж дараагын хүнийг томилох нь зүйн юм. 

Дашрамд, хохирогч Э.Энхбат начин БНСУ-д эмчлүүлж байна. Начин 40 гаруй хоногийн дараанаас ухаан орж эхэлсэн нь Н.Түвшинбаярын хувьд таатай мэдээ. Гэвч Э.Энхбат начны биеийн байдал муу хэвээр, тэрээр дохио зангаагаар өөрийгөө ойлгуулж байгаа ч мэдрэлийн төв систем ноцтой гэмтсэн учраас эрүүл саруул болж, хөл дээрээ буцаад босч чадна гэж эмч нар одоогоор хэлж чадахгүй байна. Мөн урт удаан хугацааны сэргээн засах эмчилгээ шаардлагатай гэж эмч нар хэлжээ.

Түүнийг эхнэр Б.Нандинцэцэг болон Н.Түвшинбаярын эхнэр хоёул сахиж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.9.47.31)
    Zugeer l shudragaar yaliig ni ug l du jiriin irgen zodoldson bol ali hediin shorond orson baiga shvv yagaad zaaval avraga mungutei hun geed geed yal zavshih estoi um avraga ni bnu erunhiilugch ni bnuu hamaagvi huuli zurchsun l bol hariutslaga huuleedeg tiim saihan shudraga niigemtei bolmoor bn shv.
    2021 оны 05 сарын 23 | Хариулах
  • Mongol yalna (172.58.140.48)
    Es uugeeree ogtsoroh bolzoloo hangallaa u uneheer balchir ba man es hiichiheer unees iluu bolobsroltoi 10000 zaluus bii
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • Болд (202.126.90.117)
    Ерөнхийлөгчийн хүн гэдгээр ялагч завшиж хэрхэвч болохгүй.хүнийгаа насаар эрэмдэг болгочихоод юуны өмнө албан тушаал охих ялаа авах ёстой.Хууль хүн бүртгэл ижил үйлчлэх ёстой
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Болдын хэлдэг зөв.
      2021 оны 05 сарын 22
  • Зочин (203.91.115.50)
    биеэ тоосон адгуус юм даа
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.88)
    lalar ym daa
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (59.153.112.70)
    Хохирогч энхбат гэгчийн гэдэг чинь доромжилсон үг байна
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • овид (59.153.112.175)
    Хэрэг мөрдөн байцаах шатандаа яваа. мөн тэр хохирогч Энхбат гэгчийн биеийн байдлаас их зүйл шалтгаалах байх.
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
    • Л
      2021 оны 05 сарын 22
  • Zochin (202.126.88.188)
    Хүний мууг үзэх гэж байгаа юм биш. Гэхдээ Монгол улсад энэ мэтээр ял завшдаг шударга бус байдал газар авч байгаа нь харамсалтай байна.
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Үнэхээр харамсаж байна.ял завшуулж болохгүй.Шудрагаар шүүгээрэй.
      2021 оны 05 сарын 22
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 16 цаг 40 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 17 цаг 5 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 17 цаг 19 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 цаг 22 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 17 цаг 25 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 17 цаг 43 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 28 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 19 цаг 29 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 19 цаг 40 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 21 цаг 36 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 23 цаг 9 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top