x

Сүнээ уучлал гуйж, урлагийн карьертаа цэг тавьснаа зарлалаа

Олны танил улстөрчидтэй нэр холбогдон шуугиан тарьж, ордны тамхины цэгээс мэдээ дамжуулж, хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийг нийтэд зарлан #Metoo хөдөлгөөнийг зохион байгуулсан Sunee's ballet бүжгийн сургуулийн захирал Сүнээ буюу Сүндэрьяа өөрийн пэйж хуудсаар дамжуулан олон нийтээс уучлал гуйж, урлагийн салбарыг орхиж буйгаа зарлалаа. Тэр энэ тухайгаа,

"Урлагийн салбартаа цэг тавьж чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Элдэв хэл аманд орж, нийгэмд буруу ойлголт төрүүлсэндээ гэмшиж уучлалт хүсч, ёс зүйн хариуцлага хүлээж байна. Надад ямар нэг алдаа дутагдал байгаа болоод элдэв хэл аманд ордог байх. Алдаагаа ухамсарлаж өөрт байсан хамгийн нандин юугаар ч үнэлшгүй үнэт зүйл болох Sunee's Ballet бүр мөсөн орхиж урлагийн карьертаа цэг тавилаа. Дахиж багшлахгүй. Бизнесээ орхиж байна. Оюутан байхаасаа хүүхэд шигээ бөөцийлөн босгосон бизнес маань найман жилийн хугацаанд дөрвөн салбар сургалт болтлоо өргөжин тэлж 7000 гаруй хүүхдүүдэд багшилж, 500 гаруй асрах төвүүдийн болон амьдралын нөхцөл бололцоогүй байгаа хүүхдүүддээ үнэ төлбөргүй багшилж энэ олон хүүхдүүдийн хайрыг харамгүй хүртсэндээ талархаж байна.

Эрхэм үйлчүүлэгчдийнхаа ачаар өөрийн бололцоо хэмжээндээ улсдаа татвар төлж, багагүй хүмүүс цалинжуулж бизнес босгох жаргал зовлонг мэдэрч туршлага суулаа. Хүндэт эцэг эхчүүдээсээ болон хамгаас хайртай хүүхдүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Багш нь бүх хүүхдүүдээ хайраа шингээн сэтгэл зүрхнээсээ нандигдан хайрлаж өөрийн сурсан мэдсэн бүхий л бололцоогоо ашиглан чадах зүйлээ зааж сургах юмсан гэж хичээж ирсэн. Өдий хугацаанд хүний дайтай явуулж буй үйлчлүүлэгч нартаа үргэлж баярлан талархаж явах болноо.

Хайртай шавь нар минь болон бусад хүүхдүүдийн эрх зөрчигдвөл өөрийн биеэрээ өмгөөлөн хамгаалах тэмцэх болно. Хүүхэд бүр хүүхэд насаа эрүүл шударга нийгэмд өсөн хүмүүжээсэй цэвэр нийгэм бүрдээсэй гэж хүсэж байна. Эрдэм номоо харамгүй зааж сургасан хүндэт багш нартаа чин сэтгэлээсээ талархаж уучлал хүсье..." хэмээн бичжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (122.201.22.219)
    Yanhan huuhen
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (192.82.91.9)
    Үнэгэн зальтай этгээд бас юу сэдчихэв дээ.багшлах ёс суртахуун бол байхгүй нь үнэн л дээ.
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (123.223.70.229)
    Улс торд орно гэж бгаа юм биш уу?Ордонд тамхины ороо бдаг уу одоо?
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14 цаг 32 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 57 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 15 цаг 11 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 15 цаг 14 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 15 цаг 17 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 15 цаг 35 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 17 цаг 20 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 17 цаг 21 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 17 цаг 32 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 19 цаг 28 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 21 цаг 1 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top