x

Б.Энхбаяр: Хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын 100 хоногийн ажлыг тайлагнах үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл" хэмээн мэдэгдсэн байдаг. Үүний хариуд нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэвлэлийн хурал хийж, "С.Зоригийн амь насыг гадны захиалгаар хөнөөсөн, захиалагчтай Ц.Нямдорж холбоотой байж болзошгүй" гэсэн мэдэгдлийг хийж "Ц.Нямдоржийг гаднаас Монголын төрд шургуулсан хорт могой гэдгийг би зориуд хэлье" хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл энэ үгнээс үүдэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн талаар өөрийн байр сууриа ийн илэрхийлжээ.

Тэрээр "Э.Бат-Үүл Ц.Нямдоржийг “хорт могой” гэнэ лээ. Би үүнтэй санал нийлэхгүй. Могой ганц толгойтой, ганц биетэй. Тэр олон гартай, олон ч хөлтэй. “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэсэн сонгуулийн уриа дэвшүүлж миний бие зүгээр ч нэг УИХ-д нэр дэвшээгүй. Ямар ч хувь хүн хуулийн хийдэл, системд хулгай хийх боломжгүй, тийм эрүүл бөгөөд ил тод, тийм хяналттай бөгөөд хариуцлагатай ажиллах эрх зүйн орчинг бий болгохыг зорьж, хууль тогтоогч болъё гэж шийдсэн. Эхлээд Шүүхийн шинэтгэлийг барьж авсан. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашаа Прокурор, мөрдөх болон гүйцэтгэх албаны эрх зүйн орчин цогцоороо сайжирч байж урагшилна. Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон. Парламентат ёс энэхүү тэмцлийн гол хүч болно гэдэгт итгэлтэй байна. Намын ард нуугдаж мөнгө угаадаг мангасуудтай тэмцэнэ" гэсэн юм. 

Мөн тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Улсын нууцаас гаргасан С.Зориг асгны хэргийн материалтай УИХ дээр нээлттэйгээр ард иргэдтэйгээ хамт танилцах байр суурь хэвээр байгаа" гэж мэдэгдсэн билээ. 

Учир нь өчигдөрС.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг Улсын Дээд шүүхэд хаалттайгаар хянан хэлэлцэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг батлан даалтад гаргасан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Г дашзэвэг11цагийн ковидын мэдээлэлээр (202.126.89.116)
    Содномдаржаа чимгээ нар нь буруутай нь батлагдсан хэргийн захиалагчийг илрүүлэх болохоор нямдорж энэ 2 хүнээр шоу хийж саад хийдэг 2017 оны өнөөдөр өдрийн мэдээ сөнингуудад энэ тухай тодорхой бичсэн байдаг нямдорж бол хэргийн захиалагчийг илрүүлэхээс үнэнхүү сандардаг захиалагч нь тодорхой юм билээ хятадын тагнуулд элссэн том алба хашиж байсан хүн юм билээнэг нь нас барсан гол захиалагч ньгадны орон
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
    • Прокурор эрдэнэбат хурц нарын гэр бүл юм ойлгодоггүй хүмүүс юмзоригийн аллагын хэргийг мэддэг хүн нямдорж байгаа энэ хүнээр алсан хүмүүсийг нь олуулах шаардлага тавих хэрэгтэй байна шүү дээ яасан юу ч ойлгодоггүй хүмүүс вэ
      2021 оны 05 сарын 20
    • Нямдорж гэдэг хүн бүх асуудлыг мэддэг хүн байсаар байтал түүнийг яашаад байцаахгүй байгаа юм бэ
      2021 оны 05 сарын 20
  • Г дашзэвэг11цагийн ковидын мэдээлэлээр (202.126.89.116)
    Содномдаржаа чимгээ нар нь буруутай нь батлагдсан хэргийн захиалагчийг илрүүлэх болохоор нямдорж энэ 2 хүнээр шоу хийж саад хийдэг 2017 оны өнөөдөр өдрийн мэдээ сөнингуудад энэ тухай тодорхой бичсэн байдаг нямдорж бол хэргийн захиалагчийг илрүүлэхээс үнэнхүү сандардаг захиалагч нь тодорхой юм билээ хятадын тагнуулд элссэн том алба хашиж байсан хүн юм билээнэг нь нас барсан гол захиалагч ньгадны орон
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Дорж (103.212.118.21)
    Нямдорж шиг хүн одоохондоо алгадаа
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.90.95)
    Мэдэмхий нөхөд байх болтой дог шүү. Сүүлийн жилүүдэд гарсан сайн муу бүх хуультай л Нямдорж холбогдож таарна.Нямдоржоос дээр хүн олоод хуулийн саыдаар тавьчихаач. Зүдрэх л болов уу дааz.энэ Энхбачр хэмээх эрхэм та мөрдөх алба гэж юу байдгийг мэдэхгүй, прокуророор шагаж ч үзээггүй, гүйцэтгэх ажлын А ч үгүй байж хуулийг сайжруулна гээд сэрүүн зүүдлээд байх болтой юмаа. Сэрүүдмээр биш үү. . Залуу минь
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Иргэн (66.181.177.71)
    Энэ нямдоржийг өмөөрөөд байгаа хүмүүс түүний хль салбарт хуулийн шинчлэл хийсэн тухай дурдаад явчих. Олигтой хууль батлуулсан уу, Үгүй дэ
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • zochin (66.181.190.33)
    Enhbayraa, naad aimshigt Mongol tord hulgaigaar gadnihnii mongoor buh luivriin hergiig hiideg, S.Zorigiin aluurchdiig sulluulah ajliig zohion baiguulsan, naad adgiin novshiin hergiin ilchleed shorond n suulgaarai.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Батаа (64.119.25.49)
    Мэдлэг чадвартай олон хуульч их хуралд орсноор хуулийг шинэчлэх зах зээлийн нөхцөлд тохируулан өөрчлөх хуучин хуулиудыг сайжруулснаар үр дүн гарах нь тлдорхой юм.Залуу гишүүдэд амжилт хүсъё
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.241)
    Буриад хүн юм чинь арга байж уу?
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.241)
    Буриад хүн юм чинь арга байж уу?
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.44)
    Манай төрд хяналт онцгой хэрэгтэй. Аль ч шатанд хяналт маш их хэрэгтэй. Хяналтгүйгээс болж идэж уух хөрөнгө шамшигдуулах авлига авах зэрэг явдлаас болж иргэд ядуурах хохирох амь насаа алдах зэргээр хүчтэний өмнө хүчгүй нь буурай болж үлдэж байна.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.32)
    Захиалагч Бат үүл гэж огт хэлээгүй. Тэгэж хэлээсэй гж л хүсээд явдаг улсууд бх юм. Амгаланыаатарын мэдүүлгээр Содномдаржаа Чимгээ нар шоронд суусан. Мөн Амгаланбаатарын мэдүүлгээр Бат үүлийг үахиалагч гэж шалгаад тогтоогдоогүй гэж тов тодорхой хэлсэн.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.88.57)
    Одоо НЯМДОРЖООС салах цаг ирсэн шүү
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.85.243)
    Нямкатай хөтөлзөөд зайлаарай новшоо.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.183.209)
    Сошиалаар ажил хийдэг өс хонзонгоо өвөртөө нуусан худлаас худал хүн. Нямдоржийг чиглэсэн хувийн өс хонзонгоо ярьж попрохоор хүнд хэрэгтэй юм хийгээсэй. Хийж бүтээх юм ярихын оронд дандаа хүн муулахийн. Яаж уртаас урт амьдралд явнаа
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Azaa (192.82.86.210)
    Нямдоржийг зайлуулвал Эрдэнэт 49% нөгөө ардчилсан намыхан авч таарна тэрийг нь мэдээд сонгуульар МАН сонгосон ард түмэн тэр дунд хулгайч Сүгийн цүнх баригч Энхбаяр орж ирсэн юм эд одоо их юм хийж мэдэншүү
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
    • Зоч
      Оросын эзэмшил, өмч 49%-г оруулж ирсэн тэр Сайханбилэг нтр-ийг шоронд хатааж, шонд өлгө!!! Яах нь вэ муусайн хулгайчууд чинь! надад хэлэлгүй Монголынх болгочихсон байх юм. Дариухан толгойг нь ав! Ялангуяа Оросоос тэрийг авахад их хүчин зүтгэсэн гэх тэр Элбэгдоржтонгуудыг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нухая! Ккк
      2021 оны 05 сарын 16
  • Зочин (66.181.184.208)
    Энхбаяраа чи одоо боль за! Нямдорж муу муухайн байж болно. Түмэн олон өөрөө өөрийнхөө шүүлтүүрээр аливааг тунгаачих байх.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
    • n
      Zugeerl niigmee harchih shuuh tsagdaa. Huuliin zasaglal hedn jil n hen hiij bsan iim ur dund hureed bgaagaa
      2021 оны 05 сарын 16
  • Зочин (202.126.89.245)
    Ямар даалгавартай ац юм бол. Харваас самарч хаях новш байна. Угаадасыг нь ахиухан өгч байгаа бололтой.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • З (66.181.185.88)
    Энхбсяр CV.Батболдын хүн гэдэг юм б.а лээ Тэхээр би шудрага гэж итгэдэггүы
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Zochin (64.119.21.130)
    Нямдоржийг зайлуулах гол санаа нь эрдэнэтийн 49 хувь Элбэгдорж Бат үүлийн сандрал болов уу саяхан эрдэнэтийн 49 хувь буцах ёстой ухааны юм ярих шиг болсон Энхбаярыг чинь Элбэгдорж дэд сайдад тавьж Нямдорж унагасан болохоор өс санаад байгаам уу
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.92.194)
    Гадны тагнуулыг эх оронлуу нь явуул. Хорлох ажлаа сайн хийсэн
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Иргэн (66.181.181.158)
    Нямдорж ийм олон жил хуулийн сайд хийж МУ-ыг баллаж сүйрүүлсэн хүн шүү энэ нөхрийн үед бүх муу муухай юм авлигал хээл хахууль газар авч хуулийг гуйл болгож төрд муу хүмүүс шургалан орсон жилүүд байлаа.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Zochin (66.181.161.115)
    Энхбаяр шударга ёсны төлөө тэмцэж байгаа нь сайн хэрэг. Амжилт хүсэе.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.55.188.93)
    Үнэн шүү, өөрийгөө би бол төр гэж бодох, ярих болтлоо хэт даварсан гар шүү тэр дурак
    2021 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.115)
    Энэ өөрөө их өс хонзон өвөртөлж явдаг хулгайч юм байна. Нямдорж энэ нөхрийг ХЗДХ ийн дэд сайд байхад нь огцруулсан тэгээд Нямдоржийг муулаж эхэлсэн одоо ч муулсан хэвээр. Түүнээс биш энэ мэтийн нуснууд хуулийг шинэчилнэ гэж юу байхав дээ.
    2021 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.88.237)
    Энэ муу лалар өөрөө Зоригийн аллагатай холбоотой байх. Угаас ялтан царайтай.
    2021 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.57.95.232)
    Нямдоржыг төрөөс зайлуулах хэрэгтэй 30 жил суулаа юу ч хийсэнгүй дээ өөрөө л их баяжсан байх
    2021 оны 05 сарын 15 | Хариулах
    • 30 жил таг дуугүй явцгаасан даа ХаринНамбарын Энхбаяр чинь сайн ч муу ч энэ нийг ийг шүүмжилж олон жил элдвээр хэлүүлэн тэмцэж явсан хүн Энэ манан мафи шоронд хийж алахыг санаархсан нь үнэн
      2021 оны 05 сарын 15
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 2 цаг 18 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 2 цаг 26 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 2 цаг 28 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 2 цаг 29 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 2 цаг 29 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 2 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 4 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 4 цаг 56 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 4 цаг 57 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 4 цаг 59 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 5 цаг 0 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 5 цаг 6 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 5 цаг 6 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 5 цаг 8 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 5 цаг 9 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 6 цаг 18 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 7 цаг 21 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 7 цаг 23 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 7 цаг 23 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 7 цаг 25 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top