x

Э.Бат-Үүл: Ц.Нямдорж Монголын төрд гаднаас шургалсан хорт могой

Засгийн газрийн 100 хоног хийсэн ажлаа тайлагнах үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж С.Зориг агсаны амь хохирсонтой холбоотой асуудлаар ноцтой мэдээлэл хийсэн. Тэгвэл Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хариу мэдэгдэл хийлээ. Тэрээр өөрийн өмгөөлөлч н.Мягмарсүрэнгийн хамт сэтгүүлчдэд мэдэгдэл хийж, өмгөөлөлч хуулийн талаарх асуултад хариулт өглөө. 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “2019 оны Дөрөвдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж намайг С.Зоригийн хэрэгт холбоотой мэтээр гүтгэж байгаа хүмүүсийг олж өгч, хариуцлага тооцож өгнө үү гэж хандсан. Ингээд ХЗДХЯ-наас уг асуудллыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн болохыг мэдэгдсэн. Би өнөөдрийг хүртэл энэ хэргийн хариуг хүлээж байна. Сүүлийн үед Ц.Нямдоржийн гаргаж буй хачин үйлдлийг хараад байхад тэр үед хүсэлтээ буруу хүнд хаяглаж явуулсан юм байна гэдэг сэтгэгдэл төрөх боллоо. Тэр үед Хууль зүйн сайд Ц.Нямдорж байсан. Ялангуяа Ц.Нямдорж энэ хэргийн захиалагч байж болзошгүй зүйлийг хэргийг шалгах үйл ажиллагаанд оролцож байсан албаны хүмүүс ярьдаг байсан. Ер нь Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой юм биш байгаа гэж бодох болсноо мэдэгдэж байна. Надад ингэж бодох гурван үндэслэл байна.

Нэгдүгээрт, Ц.Нямдорж хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг урт хугацаагаар энэ яамны сайд байсан хүн байдаггүй. УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга байсан хүн хэн ч бай хуульд захирагдах ёстойг маш сайн мэдэж байгаа. Гэтэл энэ хүн маш их сандарч, тэвдээд хуулийг уландаа гишгэж эхлээд байна. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавих боллоо. Хуулиас дээгүүр байгаа нь ноотой гэсэн үг.

Хоёрдугаарт, Ц.Нямдорж галзуу хүн шиг юм ярьдаг боллоо. Ямар ч логик, авцалдаагүй, зөрчилтэй зүйл ярьж байна. Өнөөдөр айл гэр шатааж, хүний амь хороосон алуурчны үгийг Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон хүн өргөж авчираад, ийм зүйл яриад сууж байна. Үүнээс нь харахад сэтгэц нь зүгээр байгаа гэсэн эргэлзээ төрүүлж төрүүлж байна. Энэ нь бүүр хурцдаж байгаа юм болов уу гэж бодох боллоо.

Гуравдугаарт, энэ үйл ажиллагаагаа хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа шааж байна. Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш хүний эрхийг чангалахын төлөө явдаг байсан. Эрүүдэн шүүх төхөөрөмжийг Ц.Нямдорж сайд байхдаа оруулж ирж байсан. Энэ хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой гэдэг миний хардлага үнэн байх юм бол С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг гаднын захиалгатай гэсэн үг. Та бүхэн мэднэ. Ц.Нямдоржийг гадны тусгай албатай холбоотой гэдгийг тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдсэнийхээ төлөө улсын нууц задруулсан хэргээр шоронд орж, ял сонссон. Улсын нууц задалсан хэргээр" гэлээ. 

Тэрээр үргэжлүүлэн "Ц.Нямдорж Монголын төрд гаднаас шургалсан хорт могой. Ц.Нямдорж Монголын төрийн бодлогыг хэд хэдэн удаа эвхэртэл элэгдэж байсан. Миний хар сэр улам нэмэгдэж байна. Би ер нь үнэт зүйлийнхээ төлөө л дугарч байсан, өмнө нь хэнийг ч ингэж ярьж байгаагүй. Өнөөдөр ярих нь зөв гэж бодож байна. С.Зоригийн хэргийг гадны нөлөөтэй, захиалгатай байж болзошгүй талаас нь шалгах цаг нь болсон. 20 жил энэ хэргийг янз бүрийн аргаар гаднаас нь гацаалаа. 

С.Зоригийг амиа алдсаны маргааш Ардын намын цагаан байшин шатах байсан юм шүү. Ардын нам алсан гэж нийгэм даяар шуугиж байсан юм шүү. Төд удалгүй тэр үеийн Ерөнхийлөгч Н.Багабандийг буруутгаж байсан. Тэр үед би олон эсэргүүцлийг давж, талийгаачийн хэргийг улстөржүүлж болохгүй гэж ард түмэндээ хандаж уриалж байсан. Үүний ачаар Ардын намын байр шатаагүй, нийгмийн тогтвортой байдлаа алдаагүй. Гэтэл Ардын нам новш намайг 20 жил гүжирдсэн. Сонгууль бүрт энэ хэргийн илрүүлнэ гэж улстөр хийдэг новшийн нам. Өнөөдөр энэ новшийн нам гадны агент, Ц.Нямдоржоороо дамжуулан дахиад улстөрийн ажлаа хийж байна" гэлээ.

Мөн тэрээр С.Зориг агсны хэргийг бүхэлд нь ил болгохыг шаардсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.73.216)
    НЯМДОРЖ АМИА ХАМГААЛАХ ГЭЖ УЛААН ЦАГААНДАА ГАРЧЭЭ. НААД АРГЫГ ЧИНЬ ЗАХЫН МОНГОЛ ЧАВГАНЦ МЭДДЭГ БОЛСОН. БАТҮҮЛИЙГ ГҮЖИРДЭЭД БАРАХГҮЙ. ЖИНХЭНЭ ГУТГАН БУДИЛААНТУУЛАГЧ ЭЗЭН НЬ ТӨР ҮЙМҮҮЛЭГЧ ГАДНЫ ГАР ХӨЛ Нямдорж гэдэг нь үүгээрээ батлагдалаа.
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
  • Иргэн (202.55.188.86)
    Элбэгдорж Бат-Үүл д Монгол улсын баатар цол олгосон.Юу хийсэн гэж олгов.Хурц Эрдэнэбат нараар Зориг агсаны хэргийг шалгаж 25жил улсын авахаар бологсон байсан
    2021 оны 05 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 2 цаг 35 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 2 цаг 42 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 23 цаг 27 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 23 цаг 34 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 23 цаг 43 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top