x

Б.Энхбаяр: Шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “алуурчид биш" гэж хэлсэнгүй

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял оноосныг УДШ өнгөрөгч 2017 оны Арванхоёрдугаарт сард хянан хэлэлцээд хорих ялын хэмжээг бууруулж, 20-25 жилийн хорих ял оноосон билээ.  

Тэгвэл өнөөдөр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийн прокурорын бичсэн дүгнэлтийг Улсын Дээд шүүхэд хянан хэлэлцээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэлээ.

Тэгвэл энэ шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "С.Зоригийн амь насыг (мөн нэг гэр бүлийн гишүүдийг галдан шатааж) бүрэлгэсэн гэмт хэрэг үйлдэж, гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ял шийтгэсэн хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэхээр болжээ.

Үүнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлье!

1. Тэднийг эрүүдэн шүүсэн бөгөөд тийнхүү хууль бусаар цуглуулсан баримт бүхий дүгнэлтээр ялласан тул тухайн эрүүдэн шүүж үнэлэгдсэн баримтыг шүүх үнэлэхгүй гэв.

2. Шүүх тэднийг “алуурчид” биш гэж хэлсэнгүй. Дахиж “0”-ээс нь эхэлж хууль зөрчилгүй шалга гэв. Хамт хүн алсан гэх Ц.Амгаланбаатар өөрөө эрүүдэн шүүгдээгүй учраас алуурчин хэвээрээ шорондоо үлдэж буй нь үүний баримт.

3. Алуурчин байсан ч хэнийг ч эрүүдэн шүүж болохгүйг нотлов. Хууль, хүний үндсэн эрхийг зөрчиж хэнд ч болов эрүү шүүлт тулгаж болохгүйг хууль чангаар хэлэв.

4. Батлан даалтад байх хугацаанд тэдний амь нас, халдашгүй байдалд онцгой анхаарах ёстойг дахин сануулья. Захиалагчид баригдаагүй байгаа шүү дээ.

5. Улсын нууцаас гаргасан уг хэргийг УИХ дээр нээлттэйгээр ард иргэдтэйгээ хамт танилцах байр суурь хэвээр байгаа" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (66.181.161.49)
    Аливаа хүнд хэлбрийн олон төрлийн олон хэргүүдийг нууцын гэдэг үгээр хаацайлж хамгаалж гэм зэмгүй олон хүн амиараа хохирсондоо жинхэнэ захиалагчаа хамгаалдаг амь эрсдсэн иргэд хохироод л үлддэг муу хэв маяг руу жишигрүү орсон шүү.эрүүдэн шүүх хүчээр хэрэг тулгадаг хүний эрхийг зөрчдөг явдлыг таслан зогсоох цаг болсон шүү.Энх баяр гишүүнийг маш олон хүн дэмжиж байгаа шүү.Шударга нийгэм шударга ёс тогтоохын төлөө үр хүүхдүүд хойч ирээдүйнхээ төлөө зөв шударга байгаагаарай гэж хүсээд амжилт хүсье
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • zochin (202.126.89.144)
    Enhbayr.J.Suhbaatar ta nar huulichid bishshuu.Boloh bolohgui uomand oroltsoj yvah uom.Ta nar surguuliig n tegssen .Huuluch boloh boloogui.chadvargui bgaad bn.
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • Эрг (202.179.21.210)
    Энэ хүний гадна төрх нэг л хачин юм аа!?
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (103.229.123.251)
    Залуу хүн байж ямар муухай зуумтгай хүн бэ? Дэд сайдаасаа хусуулсан гээл Нямдоржид хорсоод суухийн, залуу хүнд өөрөө олигтой мэдлэгтэйгээс гадна нуруутай хүнлэг хүлээцтэй байвал цаашдаа зөндөө боломж гарах л байх даа!
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
    • Баатархүү
      Монголд хуулмйнхаа дээр гарчихсан нэг л хүн бна. Нямдорж. Түүнийг гадаадын тагнуулын байгуулга ашиглаад байна. Түүнд мэлздэг хүнлүү чихдэг зуумтгай нэг төрөлөх муухай зан бий. Дээрээс нь албан тушаалын донтой. Дөрвөд бас. Нутгийнхан нь зөв ч бай буруу ч бай үхэн хатан хамгаалдаг. Эдгээр чанаруудыг нь гаднын тагнуул хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ашиглаад байна. Мэнгэт өөрөө ч мэдэхгүй.
      2021 оны 05 сарын 16
  • Зочин (202.126.89.143)
    Энэ попроод, том том баагаад наана цаана юм яриад байдаг болчихсон нөхөр байдийм. Явж явж хурцтангуудын гар хөл юм биш үү. Хэлмэгдэгсдийг суллалаа гээд нямдоржийн шилжсэн үсчүүлсэн байна лээ.
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • зочин (192.82.71.153)
    Энэнийг МАН гарууд дотроо овоо эрүүл сэтгэлгээтэй нь юм болов уу гэж бодож байв ! Бас л салга толгойтын адил шал балай юм яриад эхэллээ ! Улс төрийн янхан л бна!
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.24.126)
    Чи бол Сү гийн суганы үс чиний хуульч гэж юу байхав
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.80.211.231)
    Хэрвээ цаазын ялтай байсан бол энэ хоёрыг аль түрүүн гүйцэтгэсэн байгаа даа. Цаашид бас өөр хэн нэгнийг хэлмэгдүүлэлгүй үнэн мөнийг олоочээ
    2021 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.88.237)
    Энэ хуульч биш мушгин гуйвуулагч өшөө авагч. Энэнийг харин барьж аваачаад шоронд хоричихомоор адгуус. Энэ сэжигтэй. Нөгөө нэг ам зурагтай энэ адилхан.
    2021 оны 05 сарын 15 | Хариулах
  • Х (192.82.70.205)
    Эргэлзээтэй учраас хэргийг цоо шинээр мөрдөх болоод батлан даалтанд гаргаж байгаа биз дээ Энхбаяр аа? Битгий мэдэн будилаа чи! Угаасаа ойлгомжтой болчихлоо шүү дээ зохиомол хэрэг үүсгэсэн гэдэг нь! Энхбаяр хуульч хүн гэхэд бас л түүхий байна. Ийм ноцтой өш хонзонгийн үүднээс мушгиж тайлбарлах хэрэггүй баймаар. Энэ бол Хонгилын сэжүүрийг нээсэн, шударга ёс бас байдгийг харуулсан маш том түүхэн үйл явдал болж байна шүү.
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
  • Дорж (202.21.109.87)
    Одоо захиалагч нь энэ хоёрыг нухчихна. Тэгээд энэ хэрэг хэзээ ч илрэхгүй.
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 9 цаг 49 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 9 цаг 55 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 10 цаг 0 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 10 цаг 44 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 10 цаг 57 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 17 цаг 14 мин Мэдээж “Ар нь түүз!” 17 цаг 26 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 17 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 17 цаг 51 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 17 цаг 54 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 17 цаг 59 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 18 цаг 4 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 18 цаг 9 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Уржигдар 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Уржигдар 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Уржигдар 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Уржигдар 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Уржигдар 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Уржигдар 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Юун Ялта, юун дэлхийг хуваах! Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна
Top