x

Хүмүүнлэгийн байгууллагаас "Баярлалаа, Монгол цэргүүд" хэмээн талархал илэрхийлжээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн багийн хариуцлагын бүсэд цагийн байдал тогтворгүй, орон нутгийн иргэд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилчид болон НҮБ-ын өмч хөрөнгөнд аюул заналхийлсэн халдлага, дайралтууд үйлдэгдэх нь цөөнгүй байна.

“Юнити” секторын Рувенг мужийн Жам Жанг суурин дахь манай цэргийн багийн “Дельта” баазын ойролцоо хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг “Улаан загалмай” /IRC/ олон улсын хүмүүнлэгийн байгууллагын баазад орон нутгийн 50 гаруй залуу өнгөрсөн сарын 27-ны өдөр халдлага үйлдэж, дөрвөн ажилчдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг явдал гарсан юм. Тухайн үед халдлага болж буй талаар манай цэргийн баг мэдээг авмагц томилгоот тасгийн бүрэлдэхүүнийг шуурхай үүрэг гүйцэтгүүлж, хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэмтсэн олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилчдад эмнэлгийн болон бусад шаардлагатай тусламжийг үзүүлсэн бөгөөд тус хүмүүнлэгийн байгууллагаас "Баярлалаа, монгол цэргүүд" хэмээн талархал илэрхийлсэн юм.

Жам Жанг суурин дахь Олон Улсын “Улаан загалмай” хүмүүнлэгийн байгууллага /IRC/-ийн бааз нь 30 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нийслэл Жуба хотоос хөлсний ажилчид ажиллуулахаар төлөвлөж байсантай холбогдуулан орон нутгийн иргэд тус байгууллагын гадаа жагсаал, цуглаан хийж, эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн багаас тус суурингийн ойролцоо нэмэлт эргүүлийн бүлгийг томилж, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын байрлаж буй бааз, нисэх зурвасын хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цагийн байдлыг тогтоох зорилгоор эргүүл, хамгаалалтын үүргийг гүйцэтгэн энхийг тогтоож байна.

Ахлах дэслэгч Г.Цэрэннадмид

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 11 цаг 0 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 11 цаг 2 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 11 цаг 4 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 11 цаг 5 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 11 цаг 6 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 11 цаг 7 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 11 цаг 7 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 13 цаг 12 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 13 цаг 14 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 13 цаг 16 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 13 цаг 20 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 13 цаг 25 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 14 цаг 41 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 14 цаг 53 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 14 цаг 56 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 14 цаг 56 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 14 цаг 57 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 15 цаг 2 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 15 цаг 2 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 15 цаг 7 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top