x

Зам засвар, арчлалтын ажил үргэлжилж байна

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд зам засвар, арчлалт, үйлчилгээний ажлуудыг хийж байна.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 12-19-ний хооронд Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замаас Төв шуудангийн уулзвар хүртэлх хоёр талдаа, Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр, Сүхбаатар, Их сургууль, Их тойруугийн гудамж зэрэг найман гудамжны авто замд үүссэн нийт 85.563 метр урт ан цав, заадсыг битумаар засварлалаа.

Мөн таван бригад нийслэлийн зургаан дүүрэгт авто замын хайс, хашлага засварлах, будах, замын тэмдэг угааж, цэвэрлэх, засварлах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.

Тодруулбал, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт нийт 1077 метр урт хайс, хашлагыг тэгшилж засаж, 78 метр уртыг нөхөн байршуулж, мөн 160 метр урт хайс, хашлагыг угааж, цэвэрлэн, буджээ.

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их сургууль, Сүхбаатарын гудамжинд нийт 1633 тэмдэг угаасан бол 302 тэмдгийг Хан-Уул дүүрэгт шинээр суурилууллаа. Гүүр, хоолой, туннелийн засвар, арчлалтын ажлын хүрээнд Гачууртын 30 метр урт болон 18 метр урт гүүрний засварын ажлыг Тавдугаар сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14 цаг 53 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 15 цаг 18 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 15 цаг 32 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 15 цаг 35 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 15 цаг 38 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 15 цаг 56 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 17 цаг 41 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 17 цаг 42 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 17 цаг 53 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 19 цаг 49 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 21 цаг 22 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top