x

Б.Сүндэръяа: Буурал Гансүх ах аа, эхнэрийн чинь чат надад бий шүү!!

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн асуудлыг дэлгэж, томоохон дуулиан дэгдээгээд байгаа “Sunee’s ballet” сургуулийн захирал Б.Сүндэръяа дахин нэг “бөмбөг” тэслэв.

Одоогоос тав хоногийн өмнө буюу өнгөрсөн ням гаригт Сүнээ өөрийн фэйсбүүк хуудсаар УИХ-ын гишүүн, Монголын толгой бизнесмэн, тэрбумтан эрийн хүчирхийллийн хохирогч болсноо зарлаж, үүний дараа олон нийтийн сүлжээгээр бэлгийн хүчирхийллийг эсэргүүцсэн #metoo хөдөлгөөн өрнөж, хүчээ аваад байв. Лхагва гаригт Б.Сүндэръяа хэвлэлийн бага хурал зарлаж, энэ хэргийг шалгуулахаар прокурорт гомдол гаргасан, хохирогчдын тоо мянгаас давсан хэмээн мэдээлсэн байдаг. Харин өнөөдөр тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаар дахин нэг "бөмбөг" тэсэллээ. 

Бүсгүй Ц.Анандбазарыг яллах үйл ажиллагаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын өрсөлдөгчөө намнах сонгуулийн компанит ажил болж хувирсан хэмээн зарлаж, “улс төрийн бохир үйл ажиллагаандаа намайг бүү оролцуул” гэсэн байв. ЕТГ-ын дарга Ө.Шижир, сэтгүүлч Т.Мөнхбаясгалан, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нарыг нэр цохож ирээд ийм мэдэгдэл хийсэн нь асуудлыг бүр ч ноцтой болгов.

Тухайлбал, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг “Буурал Гансүх ах аа. Эхнэрийн чинь бичсэн чат бий шүү” хэмээн анхааруулсан байна. Үнэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хэргийг өрсөлдөгчөө намаа унагах улс төрийн зэсвсэг болгосон уу, эсвэл өрсөлдөгч нь Х.Баттулгын эсрэг ашиглаж эхлэв үү? Сүнээгийн энэ удаагийн мэдэгдэл алинд нь хамаарах вэ гэдэг одоохондоо тодорхойгүй. Тиймээс түүний үгийг засваргүйгээр нийтэллээ.



"Хохирогчидоор улс төр хийж з/б ажил яваад байгаа учир үнэнг нь задлахаас өөр сонголт байсангүй!!!

Амьдралаараа тоглуулсан хүн ямар хүнд хэцүү байдгийг мэдэх учир задлахгүй гэж бодож байлаа. Энэ постныхоо хуулийн хариуцлагыг би бүрэн хариуцаж бүр болохгүй бол бичлэгүүдийг нь тавий даа.

2020 оны УИХ сонгууль дууссан ч 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль болох учраас тэр өдрөс хойш жил гаруй хугацаанд намайг худалдаж авах гэсэн хүмүүсийн санал баримтуудыг би цуглуулсаар байсан юм.

Өмгөөлөгчдөө дор бүр нь ийм баримтуудаа явуулж мэдэгдсээр явсан.

Аргаа ядсандаа би хувийн асуудлаа нийгэмд дэлгэж туслалцаа л хүссэн.

Гэтэл үүнийг улстөржүүлж намайг ашиглах гэсэн оролдлогууд удаа дараа ирэх нь тасрахгүй байна.

Мөнхбаясгалан эгчээ!

Би таны “Цэнзургүй ярилцлагад орохгүй ээ! Хаагдсан байсан Цензургуй яриа нэвтрүүлгээ сонгуулийн өмнө надад зориулж буцаж нээж намайг оруулах ямар ашиг сонирхол танд байна вэ?

Би дараагийн Сарангэрэл болмооргүй байна. Намайг сонгуульдаа ашиглаж өрсөлдөгч намаа харлуулах гэж битгий оролдоочээ гуйя.

Urug.mn сайтын Болорчимэгээ намайг уучлаарай. Танай репакцыг би олон зуун зуун хохирсон охидын төлөө #metoo хөдөлгөөнд нэгдэж байна гэж ойлгож талархаж суулаа.

Х.Баттулга гэж хүнтэй сонгууль дуустал хаалтын гэрээ хийснийг тань өчигдөр л мэдлээ. Үүнийг би танай ажилтнаас авсан шүү. Миний дүү би охин үртэй хүн болохоор чамайг болон бусад хохирогч охидуудыг бодоод үнэнг хэллээ гэсэн.

Та нар хүчирхийлэгч Цогт-очирын Анандбазар гишүүн болон бусад эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийн хүчирхийллийн эсрэг бус өрсөлдөгч намынх нь эсрэг ажиллах төлөвлөгөөтэй Х. Баттулга гэж хүнийг гаргахын тулд бүхнийг цэвэрхэн хийж байгааг ойлголоо.

Тийм учраас урилгаас тань татгалзсан.

Би зөвхөн нэр төрөө сэргээлгэхийг өчнөөн олон хохирсон охидын сэтгэлийн шархыг жоохон ч гэсэн тайтгаруулж зоригжуулахыг хүсч байна.

Би ингэж бичихээс өөр гарцгүй болж байнаа Шижирээ! Чи бид хоёр хэн хэн жаахан хүүхэд байхдаа танилцаж байсан сайхан танилууд. Наад заваан улс төрчид чинь өөрсдийн эрх ашгийн төлөө залуучуудыг ашиглаж өмнөөсөө шоронд хүртэл суулгадаг адгийн амьтад гэдгийг эрх биш мэдэх байх.

Найз нь чиний амьдралыг хайрлаж байна.

Энэ оролдлогуудаа зогсоохгүй бол би илүү ихийг чиний тухай дэлгэх болно шүү!

Сонгуулиа надаас холуур хийчих тэгэхүү... Найз Нарааг маань мөн битгий энэ заваан улс төрдөө ашигла. Тэр та нарыг бодвол хүн чанартай хүн. Хэцүү үед минь тулга болсон хүн.

Харин Х. Баттулгыг тойрсон та нар муу хүмүүс...

Буурал Гансүх ахаа! Та Ерөнхийлөгчдөө хэлж ойлгуул, надаар улстөр хийхээ боль! үгүй бол эхнэр Золоогын тань ч чат надад бий шүү...

Зөндөө хүнээр санал тавиулж байна.

Та бүхний мөнгө надад хэрэггүй ээ!

#metoomovement хөдөлгөөн бол маш олон хохирогч нартай хэний ч санхүүжилт зохиолоор яваагүй хэн нэгний амь нас, эрүүл мэнд, гэр бүл нэр төрөө золиослон байж эхлүүлсэн хөдөлгөөн юм.

Бид хэнийг нь хэн бэ гэдгийг ялгахтайгаа болсон!

Хохирогч бид зөвхөн Булган аймгаас хууль бусаар сонгогдсон Цогт-очирын Анандбазар гишүүнд болон бусад эрх мэдэл эд хөрөнгөөрөө сул дорой ард түмнийг дээрэлхэж доромжилж татаж чангаадаг энэ хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх!

Наад бохир улс төрөө та нар дээгүүрээ хийгээд зодолдоод дуус.

Одоо ингэж бичлээ гээд троллууд нь хэсэг л намайг элдэвээр гутаан доромжлох байх шүү Дамбадаржаа Гиймаажаваас эхлээд.

Ялгаж салгаж ойлгоорой түмэн минь.

Та нар Монголын ард түмнийг 2 талцуулчаад хөшигний ард хөтлөлцдөг хүмүүс!

Найз гэж байхгүй ашиг сонирхол нийлсэн хүмүүс л бий гэж та нар үргэлж ярьдаг"

Butenbayar Sunderya.


Мөн Б.Сүндэръяагийн дээрх мэдэгдлийн хариуд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан доорх хариуг өгсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (66.181.161.79)
    O.Shijir gede hunii buruu bulhai ymar ih bna aa
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (96.51.170.216)
    Энэ Мөнхбаясгалан ямар муухай хариу бичдэг юм бэ?Эмэгтэй хүн биш, нэг тийм явдалтай эрэгтэй хүн бичсэн сэтгэгдэл төрчихлөө.Огиудас хүрмээр!!!
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.31.129)
    Хүн хүн рүү өсчилгүй шударга тэмцэлээ хий. Тэгэхгүй бол чиний наад дүр төрх чинь улс төржөөд байх шиг байх юм. Нэг замаараа тууштай яв.. зоригийг чинь дэмжиж байна
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
    • харин маш зөв хариу өгчээ МАНы янханд
      2021 оны 04 сарын 17
  • Mongol yalna (172.58.141.158)
    Jenko mongoliig suitgej ba uhaantai bihen uls oronoo gesen humuus negdej tarhia ugaalgasan orkuudad oilguulah boljee
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Эх орныхоо баялагыг гадны луйварчингуудтай хувааж идээд дуусгаж бгаа новшнууд Баттулгаас айгаад үхэх нь ээ
      2021 оны 04 сарын 16
  • Zp (202.126.89.228)
    Ene suunee gegch Hun l ooroo notstoi nootoi tom Hun YMA Hun bolgoniig amniihaa zorgoor ailgan surduulj baigaa ni bur unending taalagdahgui baina ulaan bald yritslaga ogood suuj baihadaa altsaaj suuchaad huzuu tolgoogoo shideed danalzaj baisan nudend haragdaj baina Chi YG hen ym be hezee ooriigoo ilchleh ve MAN namiin kukel
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.86.112)
    Хэн нэгний даалгвар эсвэл их хэмжээний мөнгө авсан сонгууль дууслаа энэ нам гүм
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 6 цаг 3 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 6 цаг 29 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 6 цаг 37 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 6 цаг 46 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 7 цаг 48 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 7 цаг 59 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 8 цаг 45 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 9 цаг 26 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 9 цаг 35 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 10 цаг 15 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 12 цаг 21 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 12 цаг 39 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 12 цаг 57 мин Хулгайтай тэмцэхээ боль! 13 цаг 15 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 13 цаг 32 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 13 цаг 40 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 13 цаг 56 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 14 цаг 1 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 14 цаг 6 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 14 цаг 10 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top