x

П.Болортуяа: Мьянмарын ард түмэн цэргийн дэглэмийг унагааж, ардчилсан улс болохын төлөө тэмцэж байна

Мьянмар улсад Олон улсын байгууллагын шугамаар ажиллаж, амьдарч байсан П.Болортуяатай ярилцлаа.


-Парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн Цэргийн хүчнийхэн Мьянмар улсын ардчиллын төлөөх лигийн намын өндөр албан тушаалтнуудыг хорьж, цэргийн хүчээр төрийн эргэлт хийгээд сар гаруйн хугацаа өнгөрлөө.Та Мьянмар улсад ажиллаж амьдраад хэр удаж байгаа вэ?

-Би Мьянмар улсад ажиллаж амьдраад гурван жил болж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд Мьянмарт Цэргийн эргэлт боллоо. 2020 оны арваннэгдүгээр сард Мьянмар улсад таван жил тутам болдог Парламентын сонгууль болж өнгөрсөн.

Уг сонгуулийн үр дүнд "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын тэргүүн Ан Сан Су Чигийн удирдаж байгаа нам дийлэнх олонх суудал авсан. Мьянмар улс 1962 оноос хойш цэргийн дэглэмтэй явж ирсэн. Учир нь Үндсэн хуульдаа цэргийн дэглэмтэй орон байна гэж заасан байдаг юм билээ. Өнгөрсөн 2015 оны сонгуулиар "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" олон суудал авч чадсан ч Үндсэн хуулиа өөрчлөх хэмжээнд хүртэл суудал авч чадаагүй. Гэхдээ өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ намаас сонгогдсон Парламентын гишүүд нь Үндсэн хуулиа өөрчилж цэргийн дэглэмийг халж ардчилсан орон болгохын төлөө хоёр удаа Парламентаар хэлэлцүүлэг хийсэн ч амжилтад хүрээгүй. Ингээд өнгөрсөн арваннэгдүгээр сарын сонгуулиар "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэмжээний хангалттай суудал авч чадсан. Ингэхээр цэргийн эрх мэдэл хумигдана гэсэн үг.

Гэхдээ цэргийн эрх мэдлийнхэн автоматаар парламентдаа 25 хувийн квоттой байдаг. Өнгөрсөн оны сонгуулиар сонгогдсон гишүүд нэгдүгээр сарын 31-нд нийслэл хотдоо цуглаад хоёрдугаар сарын 1-ний өдөр анхныхаа хурлыг хийхээр төлөвлөж байв. Энэ хурлаар "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын гишүүд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах боломжтой байсан. Арваннэгдүгээр сараас хойш өрнөсөн улс төрийн үйл явдлыг харж байхад цэргийн эрх мэдэлтнүүд эрх мэдлээ алдах нь тодорхой болчихсон учраас сонгуульд луйвар орсон, сонгуулийн дүнг нягтлах, дахин сонгууль явуулах байр суурьтай байгаагаа удаа дараа зарласан.

Харин орон нутагт ажилласан сонгуулийн хороод, Сонгуулийн Ерөнхий Хороо нь сонгуульд луйвар ороогүй, шударга үнэн сонгууль болж "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" Нам ялалт байгуулсан нь бодит үнэн гэсэн эсрэг байр суурьтай байв. Угтаа эхлээд нөхцөл байдал маш тайван байсан. Хэний ч санаанд төрийн буюу цэргийн эргэлт болчихно гэж бодохооргүй. Ард түмэн, жирийн иргэд ч гэсэн цаашид тууштай ардчилсан орон болох нь гэж итгэл төгс байсан. Мьянмарчуудын хувьд гурав дахь удаагийн цэргийн эргэлт нь юм билээ. Өмнө нь 1990, 2007 онд цэргийн эрх мэдлийг эсэргүүцэж жагсахад хүчээр дарсан түүхтэй. Энэ удаагийн тэмцэл Мьянмарчуудын хувьд ардчиллын төлөөх гурав дахь тэмцэл нь гэж ойлгож болно.

-Хоёрдугаар сарын 1-нээс яг ямар үйл явдал өрнөчихөв?

-Өглөө сэрэхэд ямар ч интернэт, утасны сүлжээ ажиллаагүй. Тухайн өдөр эргэлт болсон гэдгийг ч мэдээгүй. Өглөө жолооч маань ажилд авах гэж ирдэг цагаасаа эрт ирсэн. Тэгээд цэргийн эргэлт болчихлоо. "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын дарга, намын удирдлагуудыг бүгдийг нь баривчилсан гэж хэлсэн. Нийт 10 цаг орчим сүлжээ тасалсан. Мьянмарын нийслэл нь их онцлог хот. Цэргүүд байрлахаас гадна төрийн байгууллага, яам, агентлагууд болон олон улсын байгууллагууд байрладаг. Улаанбаатар хот шиг жирийн иргэд амьдардаггүй. Төрийн албан хаагчид нь нийтийн байранд амьдардаг.

Ингээд шөнө Цэргийн эрхтэн дархтнууд цэргээ хөдөлгөөд Ерөнхийлөгч, "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын удирдагч, тангаргаа өргөх гээд очсон парламентын бүх гишүүдийг барьж хорьсон. Тодорхойгүй байдал хэсэг үргэлжилсэн. Ард түмэн юу болж байгааг ч мэдэх боломжгүй. Удалгүй цэргийнхэн бүх телевизийг хааж, өөрийн мэдлийн телевизээр нэг жилийн хугацаатай онцгой байдал тогтоолоо. Жилийн дараа дахин сонгууль явуулна. Өнгөрсөн сонгуулийн үр дүнг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Засгийн бүх эрх мэдлийг гартаа авлаа гэдгээ зарласан. Үндсэн хуульд нь нэг жилийн онцгой байдал тогтоох эрх нь байдаг юм шиг байна лээ.

-Төрийн эргэлт болохоор тэнд нөхцөл байдал ямар болж байсан бэ?

-Төрийн болон бусад бүх албан байгууллага, банк төрийн эргэлт гарсан өдрөөс хойш ажиллаагүй. Ганцхан хүнсний дэлгүүрүүд ажиллаж байсан. Манай хотын төвөөр цэргүүд, цэргийн машинууд үзэгдэж эхэлсэн. Бүр байлдааны танк хүртэл орж ирсэн.

-Ард түмний жагсаал өдгөө ч үргэлжилж байна. Гэсэн хэдий ч нөхцөл байдал хүндхэн харагдаж байна л даа. Цэргийнхэн жагсагчдыг буудаж хөнөөж байгаа нүд халтирам зураг олон харагдах юм?

-Хоёрдугаар сарын 6-наас хүмүүс гудамжинд гарч тэмцэж эхэлсэн. Ард түмэн бол бид "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг"-т саналаа өгсөн. Бид Ардчилсан орон болмоор байна. Цэргийн дэглэмийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Дахиад хар өдрүүдэд амьдарч чадахгүй. Бидний өгсөн саналыг хүлээн зөвшөөр. Сонгууль луйвар болоогүй гэж жагсаж эхэлсэн. Жагсаал цуглаан анх маш зохион байгуулалттай байсан шүү. Өдөр бүр, мэргэжил, мэргэжлээрээ нэгдэж маш тайван жагсаал өрнөж байв. Долоо хоногийн дараанаас жагсаал цуглаан хүчээ нэмж, хүрээгээ тэлээд ирэхээр цэргийнхэн хүчээр дарж эхлэх бодлого явуулсан.

Эхлээд жагсаал цуглааныг тараахын тулд даралттай усаар шүршиж эхэлсэн. Үүнд ч гэмтсэн хүмүүс бий. Удалгүй цэргийнхэн мэдэгдэл хийж улс оронд онцгой байдал зарласан учир жагсаал, цуглаан хийхийг хориглож, орой хөл хорио тогтоосон. Энэхүү журмыг зөрчвөл хатуу арга хэмжээ авахаа зарласан. Ер нь жагсаалыг хүчээр тарааж, хүйтэн зэвсэг ашиглаж эхэлсэн гэсэн үг. Мьянмарын ард түмэн цэргийн дэглэмийг унагааж ардчилсан улс болохын төлөө тэмцэж байна.

-Өдгөө хэдэн жагсагч амиа алдсан бол?

-Бирмчүүд маань өнөөдөр ч дахиад гудмандаа гарчихсан жагсаж байна. Тэмцэл эхэлснээс хойш 168 залуусын амь нас эрсэдсэн. Энэ бол албан тоо. Албан бус тоогоор бол үүнээс илүү хүмүүс амь эрсэдсэн гэж үзэж байгаа. Ард түмэн бууж өгөхгүй л гэж байна. Эрх мэдэл гэж ийм айхавтар. Цэргийн генерал эрх мэдлээ алдахгүй гээд иргэний дайн хийж байна шүү дээ. Цэргийн, ганц хүний диктатуртай орон болчихгүй юмсан л гэж бодогдсон. Бирмийн зарим хот, дүүрэгт дайны гэх юм уу байлдааны гэх юмуу Martial Law үйлчлээд эхэлснээ зарлаж байна. Байлдааны хуулийг нь уншихаар цэргүүддээ өчиггүй буудах эрх өгч байна. Цэргүүдийн урдаас ямар нэг байдлаар эсэргүүцэл үзүүлэх гэж оролдлого хийвэл шууд буудна. Түүнчлэн жагсагчдыг хүчээр дарах хоёрдах оролдлого нь шөнийн цагаар хүмүүсийг олноор нь баривчилж, гудманд буудаж, ихээр айлгаж байгаа. Хамгийн аймшигтай нь хүмүүсийг буудчихаад шууд чирээд ачаад явчихаж байгаа бичлэг хүртэл сошиалд тавигдсан байна.

-"Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг"-ийн дарга Ан Сан Су Чи болон, намын гишүүдийг хаана хорьж байгаа талаар мэдээлэл бий юү?

-Тэдэнд шүүхээр ял оноох гэж байгаа. Хаана хорьж байгааг цэргийн Засгийн газар нууцалсаар байгаа бөгөөд хууль бусаар хөрөнгөжсөн, хөл хорионы дэглэм, Коронавирусээс урьдчилан сэргийлэх хуулийн заалтыг зөрчсөн гэхчилэн буруутгасан. Ан Сан Су Чигийн гэрээс нь станц олсон юм билээ. Энэ станцыг хууль бусаар оруулж ирсэн. Хилээр орж ирэхэд зөвшөөрөл аваагүй гэж буруутгаж байгаа. Нэг удаа шүүх хурал нь болж ялыг нь нэмэхээр төлөвлөсөн. Энэ нь жагсаал зохион байгуулж хууль зөрчсөн гэдэг үндэслэл гэж ойлгосон. Ерөнхийлөгчийг нь коронавирустэй тэмцэх арга хэмжээний хууль зөрчиж сонгуулийн үеэр хүмүүс цуглуулсан гэж буруутгаж байгаа юм билээ. Энгийн иргэдийн хувьд бол олон улсын тусламж, энхийг сахиулагч хүчнийг хүсч, хүлээж байгаа.

-Цэргийн эрх мэдэлтнүүд маш их эрх мэдэлтэй байдаг юм билээ. Эрх мэдлээ алдахгүйн тулд ард түмнийхээ эсрэг дайн зарлаж байна гэж ойлгож байна?

-Тийм. Цэргийн эрх мэдэлтнүүд нь өөрсдөө маш их эрх мэдэлтэй хүмүүс байдаг. Цэрэг нь зэр зэвсэг ихтэйгээс гадна байлдааны онгоц, бөмбөдөгч сөнөөгч онгоцтой. Миний амьдарч байсан хот дээгүүр байлдааны онгоц ниссэн. Жагсагчидаа айлгах гэж онгоцуудаа нисгэж байна. Угтаа 500 мянган цэрэг байдаг гэж байгаа юм. Гэхдээ тэд тусгай бэлтгэгдсэн цэргүүд. Одоогийн Цэргийн генерал, бас түүнээс гадна 10 гаруй генералын эрх мэдэл энд яригдаж байгаа. Хэдхэн хүн цэргийн хүчээр энэ улсыг хянаж байна. Зэвсгийн хүчээр ард түмнийг буулгаж авна гэж үзэж байна. Эрх мэдлээ алдахгүйн тулд ард түмнээ буудаж байна. Цэргийнхэн хамгийн баян хүмүүс байдаг гэсэн. Цэргийн эрх мэдэлтнүүд томоохон бизнесүүд, хаш чулуу, бадмаарагийн орд гээд байгалийн бүхий л баялгийг хянаж байдаг. Мэргэн буудагч зогсоогоод жагсагчдыг уриалж байгаа хүмүүсийг буудаж байна гэсэн мэдээлэл явж байгаа. "Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг" намын орон нутгийн дарга нарыг бүгдийг нь гэрт нь хорьсон.

Гэрийн гадаа нь цагдаа, цэргийхэн очоод, орж гаргахгүй хорьчихдог юм байна лээ. Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн утасны операторууд интернэт орох боломжгүй болсон байна. Цэргүүд эмнэлэг, сургууль, хийд гэх мэт газруудыг цэргийнхэн эзлэн авч байгаа. Бүр коронавирус туссан хүмүүс эмчлүүлж байсан эмнэлгийг ч эзэлсэн байна. Өвчтөнүүдийг нь хаашаа авч явсан юм бүү мэд.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 23 цаг 9 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Өчигдөр 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Өчигдөр 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Өчигдөр 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Өчигдөр 13 цаг 38 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 09 цаг 58 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ Өчигдөр 09 цаг 45 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа Өчигдөр 09 цаг 37 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна Өчигдөр 09 цаг 07 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ Өчигдөр 08 цаг 53 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Өчигдөр 08 цаг 42 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр 07 цаг 40 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ Өчигдөр 07 цаг 22 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо Өчигдөр 07 цаг 10 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав Өчигдөр 07 цаг 02 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Уржигдар 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Петр Ян аварга цолоо хамгааллаа Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод...
Top