x

Г.Гангамөрөн: Тусламж, туслалцаа хэрэгтэй хүүхдүүдэд хамтарсан багууд хүрч ажиллахгүй байна

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өчигдөр хуралдаж нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрнуудын мэдээлэл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.  

Хуралдааны эхэнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий  нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны 2019-2020 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээний 13 байр нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвд өнгөрсөн онд 2,269 хүн үйлчлүүлсэн бөгөөд тэдгээрийн 60 орчим хувь нь хүүхэд байжээ. Дээрх хүүхдүүдийн олонх нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байна. Тодруулбал, эцэг эх, асран хамгаалагчид нь хараа хяналт тавьдгүйн улмаас гэртээ өлсөж, даарах,  улмаар гудмаар хэсүүчилж, эрсдэлд ордог гэсэн үг.

Хүүхдийн тусламжийн утас 108-ын дэргэдэх “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр” нь 25 орны хүчин чадалтай. Гэвч хоногт 35-40 хүүхэд хүлээн авдаг аж. Иймээс түр хамгаалах байруудын орны тоо, хоолны төсвийг нэмэх, бүтцийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Хурлын үеэр нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дэд хороон дарга, төлөөлөгч Г.Гангамөрөн “Хүүхдийг хамгаалах нь хүн бүрийн хүлээсэн үүрэг. Тусламж, туслалцаа хэрэгтэй хүүхдүүдэд хамтарсан багууд хүрч ажиллахгүй байна. Иймээс нийслэлийн харьяа байгууллагууд хамтран ажиллах уялдаагаа сайжруулах хэрэгтэй” гэв.

Хүний хөгжлийн хорооны гишүүн, төлөөлөгч Л.Ариунтуяа түр хамгаалах байрны тохижилт стандартын шаардлага хангахгүй байгааг хэлээд Хүний хөгжлийн хорооны гишүүд нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах хэрэгтэй гэсэн санал гаргав. Хуралдааны төгсгөлд хорооны гишүүд хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч, түр хамгаалах байрнуудын орчин нөхцөлтэй танилцаж, сайжруулахаа холбогдох албаныханд хэллээ.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийн ажлын гүйцэтгэл хангалтгүй учраас уг дэд хөтөлбөрийг дахин боловсруулах шаардлагатай гэж үзсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 11 цаг 14 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 11 цаг 39 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 11 цаг 53 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 11 цаг 56 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 11 цаг 58 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 12 цаг 17 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 14 цаг 2 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 14 цаг 3 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 14 цаг 14 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 16 цаг 10 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 17 цаг 43 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top