x

Хүүхдийн автобусны аюулгүй ажиллагааг сайтар хангахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Хотын дарага Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.

Тухайлбал, хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн аж ахуйн нэгжүүдэд арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг хотын дарга сануулсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан хэлтэс тус бүр нэг дүүргийг хариуцан худалдаа, үйлчилгээний газруудад 2021.02.22-ны өдрөөс хяналт тавин ажиллаж худалдааны 2,429, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 911, ахуйн үйлчилгээний 840, авто засвар үйлчилгээний 279, бусад 243, нийт 4,702 аж ахуйн нэгж байгууллагад түр журам, тусгай нөхцөл шаардлагыг хүргүүлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.

Өнөөдрийн хуралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулсан юм.

Тэрээр “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Одоогоор 12 сургууль дээр шинжилгээ авах цэг ажиллаж байгаа. Тэдгээр сургуульд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай.

Мөн автобусны бэлэн байдлыг хангах ажлыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон Тээврийн цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна” гэлээ.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар “Хүүхдийн боловсролын асуудал сэтгэл зовоож байна. Манай улсын хувьд танхимын сургалтыг хоёр жилийн хугацаанд алдчихлаа. Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай. Хүүхдийн автобусны аюулгүй ажиллагааг сайтар зохион  байгуулаарай. Сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаараарай” гэлээ.

Мөн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийт байгууллагуудын удирдлагууд “Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-тай нийцүүлэн харьяа нутаг дэвсгэрийн онцпогтой уялдуулж шаардлагатай заавар, зөвлөмжийг боловсруулж мөрдөх, сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангах, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчдын 50 хүртэл хувийг цахимаар ажиллахаар хуваарь, төлөвлөгөө гарган хүний бөөгнөрөл үүсгэхээс урьдчилан сэргийлж ажиллах.

Мөн нутгийн захиргааны нийт байгууллагууд дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгжийг халдвар хамгааллын дэглэм, түр дүрэм журмыг хангуулж ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 32 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 1 цаг 8 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 1 цаг 17 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 1 цаг 39 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 1 цаг 49 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2 цаг 56 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 4 цаг 11 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top