x

Буйр нуурт живсэн хоёр машиныг татаж гаргажээ

Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт долоо хоногийн зайтай хоёр тээврийн хэрэгсэл нуурын мөсөнд цөмөрч живснийг, аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу эрэн хайх,  татан  авах ажиллагааг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулжээ.

Тодруулбал, 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Буйр нуурт зорчиж байсан хувийн эзэмшлийн суудлын автомашин, мөн сарын 31-ний өдөр нэр бүхий иргэний Хьюндай Либеро маркийн автомашин цасан шуурганд төөрч, мөс цөмрөн живсэн байна. Жолооч, зорчигч нар нь автомашинаасаа амжиж гарсан учраас золоор хүний амь нас эрсдээгүй.

Нуурын усыг бохирдохоос сэргийлж эрэн хайх, татан гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулах талаар аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын хошууч Ц.Отгонхүү захирагчтай Эрэн хайх, аврах анги, дэд хурандаа М.Сүхсайхан захирагчтай Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай ажиллаж 2 автомашиныг татан гаргалаа.

Мөн нутгийн иргэд, автомашин эзэмшигчид дэмжин ажилласан байна. Онцгой байдлын шумбагч нуурын 8-9 метрийн гүнд, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд 3 удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорлон гарган авчээ.

Аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу татан гаргах үйл ажиллагаатай холбоотой зарим зардлыг дээрх автомашиныэзэмшигч нараас гаргуулсан байна.

  • Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлэх ажлыг тогтмол хийх,

  • Нуур, голын мөсөн дээр шөнийн цацруулагчтай сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээг хийж байршуулах,

  • Сэрэмжлүүлгийг сахин биелүүлээгүй иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтан, сумдын Засаг дарга нарт аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн даалгав.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ 

Цаг агаар дулаарч байгаа энэ үед ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 32 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 1 цаг 8 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 1 цаг 17 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 1 цаг 39 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 1 цаг 49 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2 цаг 56 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 4 цаг 11 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top