x

ХУДАЛ: Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг

Сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудсаараа олон улсын тоймч Ш.Гантулгын ярилцлагын хэсгээс “Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг” гээд байр суурийг нь хуваалцжээ.

Уг постыг 2800 хүн хуваалцаж, 1000 хүн коммент бичиж, 2900 хүн хуваалцаад байна. (2021 оны 2-р сарын 17-ны 22:31 цагийн байдлаар)

Тэрхүү постод дурдсан, олон улсын тоймч Ш.Гантулгын яриаг нягталлаа.

-Ямар ч шинжлэх ухааны судалгаа хийгдээгүй туршилтын вакциныг хүн төрөлхтөнд толгой дараалан хийх гэж байна.

Factcheck:

Цар тахлын үед мэргэжлийн байгууллагаас албан ёсны мэдээлэл авах нь чухал. Тиймээс бид Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн вакцины талаарх мэдээллээс энд нягтлан хүргэж байгаа юм.

Коронавирусийн эсрэг 60 гаруй вакцин клиникийн туршилтад явагдаж байгаа бол 170 вакцин туршилтын өмнөх шатанд байна. ДЭМБ одоогоор АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer, Германы BioNTech компани хамтран бүтээсэн Pfizer/BioNTech болон Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуультай хамтран бүтээсэн AstraZeneca вакцинд албан ёсоор зөвшөөрөл олгоод байна.

Эдгээр вакцин нь 90-ээс дээш хувийн үр дүнтэй байгаа талаар мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 78 улсад 176 сая тун вакцин хийсэн буюу өдөрт 6 сая хүнийг вакцинжуулж байна. Израйль улс иргэдийнхээ  75 хувийг вакцинжуулснаар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол 53 хувь буурч, эмнэлэгт хэвтэх хүний тоо 39 хувь буураад байна.

Вакцин хийлгэсэн хүн хийлгээгүй хүнээс 4 дахин илүү өвчинд автдаг гэдгийг эрдэмтэд тогтоочихсон байгаа.

Factcheck:

COVID-19-ийн эсрэг вакциныг ДЭМБ анх 2020 оны арванхоёрдугаар сард баталгаажуулж, зөвшөөрсөн. Тиймээс ийм тооцоолол гаргах хэмжээний судалгаа хийх боломж, цаг хугацаа шинжлэх ухааны хувьд байх боломжгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Гаднын эх сурвалжуудад ч ийм судалгааны талаар мэдээлэл гараагүй байгаа юм. Тиймээс баталгаатай мэдээлэл гэж үзэх боломжгүй юм.

-Нэмээд хэлэхэд Билл Гейтс нэг үйл ажиллагааг санхүүжүүлсэн. Энэ бол 2009 онд Гренланд арал дээр баахан нас барсан хүмүүсийн шарилыг онгичиж тэр хүмүүсийн шарилнаас дээж авсан байгаа юм. Дээж авах шалтаан нь юу юм гэвэл одоо дэлхийн түүхэнд хамгийн олон хүнд халдварлаж, хамгийн олон хүнийг өвчлүүлээд , хамгийн олон хүний аминд хүрсэн нэг халдварт өвчин байдаг. Энэ бол дэлхийн 1-р дайны дараахан болсон Спанка гэдэг нэртэй томуу маягийн өвчин байгаа. Яг энэ короновирусстай төстэй. Тэр өвчнөөр бол 50 сая гаруй хүн өвчилж, бараг 10 сая гаруй хүн ч бол нас барсан байдаг. Бараг дэлхийн дайнаас бол илүү олон хүн нас барсан шүү дээ. Тэгтэл тэр хүмүүсийг оршуулсан Гренданд арлыг яагаад сонгосон бэ гэвэл Гренданд арал бол мөнхийн цэвдэг байдаг. Тэнд оршуулсан бараг 300 гаруй хүнийг булшийг эргэж ухаад Спанкагийн  вирусс хадгалагдаж үлдсэн нэг эмэгтэйн шарилыг  Берлин хотын Шаррити эмнэлэг рүү аваад явсан гэдэг. Тэр чинь бас Билл Гейтсийн санхүүжүүлсэн төсөл байхгүй юу. Тэгэхээр энэ бүхэн бол зориудаар зохион байгуулсан зүйл гэдэг нь тодорхой.

Factcheck:

Дэлхий дээр одоогоор Спанка гэдэг томуу маягийн өвчин бүртгэгдээгүй байна. Харин Дэлхийн I дайны дараа гэснээс нь үзвэл тухайн үед Испани ханиад буюу 1918 оны томуу дэгдэж байжээ. Уг томуугаар 500 сая хүн өвчилж, 50 сая хүн нас барсан гэсэн мэдээлэл Халдварт өвчин хянах, сэргийлэх төвийн санд байна.

-Вакцин хийнэ гэдэг чинь хүний дархлалын системийг сөнөөнө гэсэн үг-

Монголын засгийн газарт өөрийн бодол хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд явах юм бол жишээлбэл Хятад улсын вакцин хамгийн хямд үнэтэй, Хятадын вакцинаар Монголчуудыг толгой дараалан тарих ёстой болж байна шүү дээ. Тэгэхээр бол Монгол хүн болгоны ДНК маш аюултай өвчний ДНК-ийн дараалал үлдэнэ гэдэг нь тодорхой. Тэгэхээр бид энэ тал дээр  маш болгоомжтой анхааралтай байх хэрэгтэй гэдэжг нь харагдана.

Factcheck:

COVID-19-ийн вакцин нь тухайн хүний ДНХ-ийг өөрчлөхгүй гэдгийг эрдэмтэд тайлбарласан байна. Энэ тухай эргэлзээ төрүүлсэн мэдээллийг 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд AFP нягталжээ.

Уламжлалт вакцин нь суларсан вирусийг бага хэмжээгээр тарьж, антиген гэж нэрлэгддэг зарим уургийг таньдаг болгохын тулд бие махбодийг сургадаг бөгөөд ингэснээр жинхэнэ вирустэй таарвал довтлоход бэлэн болгох зарчимтай гэж энгийнээр тайлбарлаж болно. Pfizer, BioNTech компаниудын бүтээсэн вакцин нь вирусийн удмын (генийн) материал болох мэдээллийн Рибонуклейн хүчил(мРНХ)-ийг агуулсан био бүтээгдэхүүн бөгөөд мРНХ нь биед ормогцоо биеийн эсүүдэд нэвтрэн вирусийн сэртэнгийн уураг хэмээх чухал уургийг кодлон үүсгэж, улмаар дархлаа тогтолцоонд таниулах замаар дархлаа тогтоодог зарчимтай байна.

Харин хүний ДНХ-д ямар нэгэн өөрчлөлт үзүүлдэггүйг Чилийн их сургуулийн, халдварт өвчнөөр мэргэшсэн профессор Жаннетт Дабанч Пенья тайлбарлахдаа “Энэ нь зарим уургийг илэрхийлэх зориулалттай тул бидний бие махбод тэдрээгийг тодорхойлж, шаардлагатай хамгаалалтыг бий болгодог. Вирус ийм л байдаг. Харин бидний генийн мэдээллийг удирдах боломжгүй” гэжээ.Түүнээс гадна генетикийн кодыг коронавирусийн уураг руу шилжүүлэх үйл явц нь ДНХ байрладаг эсийн цөмд биш харин цитоплазмд явагддаг болохыг Аргентины Кюйогийн туршилтын анагаах ухаан, биологийн хүрээлэнгийн судлаач Мария Виктория Санчес нэмж хэлсэн байсныг бид өмнө нягталсан мэдээлэлдээ мөн хүргэж байсан билээ.

Коронавирусийн халдварын энэ үед аливаа мэдээллийг нягталж байх нь чухал байгааг бид сануулсаар байгаа. Ялангуяа, мэргэжлийн байгууллагаас мэдээллийг авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: factcheck.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 30 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 1 цаг 7 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 1 цаг 16 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 1 цаг 38 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 1 цаг 48 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2 цаг 55 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 4 цаг 10 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top