x

Л.Оюун-Эрдэнэ: Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийнэ

Монгол улсад "Ковид-19"-ийн эсрэг дархлаажуулалт албан ёсоор эхлүүллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг олон нийтийн өмнө тариулж, нийт иргэдээ уриаллаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр хоёрдугаар сарын 23-ны өдөр шинэ Засгийн газар бүрэлдэж байгуулагдаад яг 25 хонож байна. Энэ 25 хоногт олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, шуурхай, системтэй, шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай ажиллахыг хичээж байна. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдаж, нийт ААН, иргэдийн 95 хувь амьдралын хэвийн горимд шилжиж байгаа. Тулж ирсэн зовлонгийн өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийг бид хамтдаа бүтээж чадлаа.

Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг хүндлэн дагасан нийслэлчүүддээ, өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан төрийн албан хаагчдадаа баярлалаа. Хөл хорионы өдрүүдэд гурван чухал үр дүнд хүрлээ.

  • Эхнийх нь бид өвчний тархалтыг хумьж чадлаа. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 411 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн ч 523 мянган хүнийг шинжилгээнд хамруулж, 122 халдварын тохиолдол, 33 голомтыг илрүүллээ. 

  • Хоёрдугаарт дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүллээ. Дархлаажуулалт энэ цаг мөчөөс албан ёсоор эхэлж байна. Монгол Улс дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Оюун санааны хөрш БНЭУ-ын ард түмэнд баярлалаа. 

  • Дараагийн үр дүн нь эрүүл мэндээ хамгаалаха эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүллээ.

Дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг онцлон хэлмээр байна.

Дархлаажуулалтын ажилтай зэрэгцээд эдийн засгаа сэргээх цогц хөтөлбөрөө хэрэгжүүлээд явна. Эдийн засаг -6 хувь агшсан нөхцөл байдлыг өөрчилж, алдагдсан 70 мянга орчим ажлын байрыг сэргээн, зах зээлд эргэх ёстой 8 их наяд төгрөг гацаад байгааг эргэлдүүлж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Өнөөдрөөс шинэ, идэвхтэй эрүүл амьдралын хэмнэлд шилжин орж байна. Иргэн Та зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын эрүүл мэнд, эдийн засгийн төлөө халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлаарай. Ажил олгогчид бас хариуцлагатай байгаарай. Ажилчдаа вакцинжуулах тал дээр хувийн хэвшлийнхэн Засгийн газартай хамтарч ажиллаарай. Ингэж чадвал бид хаагдсан бизнес, хичээл сургууль, хил хязгаараа эргүүлэн нээж чадах юм" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 30 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 1 цаг 7 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 1 цаг 16 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 1 цаг 38 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 1 цаг 48 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2 цаг 55 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 4 цаг 10 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ
Top