x

АНУ, Канадын ээдрээтэй ХАЙРЫН ТҮҮХ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Трампын үед уналтад орсон АНУ, Канадын харилцааг засахыг хүсч байгаагаа мэдэгдэв. Чухамдаа Байден албан тушаалаа авсны дараа гадаадын удирдагчтай хийсэн анхны утасны дуудлага нь Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо байв. Олон жилийн настай холбоотон ардчилал бүхий хоёр улс нэг тивийг эзэлж, дэлхийн хамгийн урт хуурай хилээр жилд 700 орчим тэрбум долларын худалдаа хийдэг гээд ганцхан өгүүлбэр ямар адармаатай харилцаатай болохыг нь гэрчилнэ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Байданы экс-босс Барак Обаматай чухам найзууд байсан бөгөөд хүний ​​эрх, ардчиллыг дэмжихээс эхлээд цаг уурын өөрчлөлт хүртэлх олон салбарт санал нэгддэг байв. Гэхдээ олон тооны асуудлууд нь бүх зүйлийг жигд болгоход хэцүү байна. 

Оттава, Вашингтон хоёрын хооронд яг одоо ямар гол цэгүүд байна вэ?

Уур амьсгал ба эрч хүч: Байдены анхны захирамжуудын нэг нь Канадын Альбертагаас Техасын булан руу газрын тос тээвэрлэх байсан Keystone XL дамжуулах хоолойн төслийг цуцалжээ. Байдены энэ алхам нь цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд тавих амлалттайгаа нийцэж байсан бол Оттавагийн зарим хүмүүс зөвлөлдөхгүй байгаагаас болж зөрчилдөж байна.

Хэлэлцээрийг ингэж нэг тийш болгох нь Кэйстоны дэд бүтцэд найдаж, далайд гарцгүй Альберта мужаас Персийн булангийн эрэг дэх эрчим хүчний ашигтай зах зээл хүртэлх тээврийн чадавхийг нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа аж. Канадын Globe and Mail сонинд саяхан гарсан хатуу ширүүн редакцийн нийтлэлийг уншаад "АНУ хэдийгээр 4000 шахуу алх, жотуутай зууралдсан түр ажлын байраа алдаж байгаа ч барагтай л бол зардал гаргахгүй бараг бүх өр шир Канадад үлдэнэ. Ингээд Канад энэ удаад хожигдсон тал нь болов бололтой” гэжээ.

Худалдааны тэгшитгэл: Байдены "Америк юм худалдаж ав" гүйцэтгэх захирамж нь АНУ-ын холбооны агентлагуудыг АНУ-д суурилсан 10000 доллараас дээш үнийн дүнтэй тендерт АНУ-аас тендерт оролцогчдод давуу эрх олгохыг үүрэг болгосон. Энэ нь мөн чанартаа үйлдвэрт "АНУ-д үйлдвэрлэгдсэн" гэсэн гэрчилгээ олгохын тулд оруулах ёстой материалын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг.

Худалдан авалтандаа өөрийн бараа бүтээгдэхүүнийг хамгаалагч байр сууриас хандах  нь шинэ зүйл биш боловч Оттава цар тахлын шинжтэй эдийн засгаа өсгөхийг оролдож байгаа тул нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулах вий гэж санаа зовж байна (Канадын ДНБ 2020 онд 5.1 хувиар буурсан).

"Америк юм худалдаж ав"-ын утга санаа нь тодорхой байна: Америкт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн их байвал гадных бага байна гэсэн үг.  Энэ бол Канадад өгөх экспортын цохилт бөгөөд канадчууд гадаад худалдааныхаа 75 хувийг АНУ руу илгээдэг. COVID-ийн уур хилэн дэгдэж, АНУ-Канадын хил бараг бүтэн жил хаалттай байсаар байтал эдгээр бэрхшээлүүд улам бүр хөндрүүлэх нь ээ.

АНУ-Хятадын үргэлжлэл: Хятадтай эдийн засгийн супер гүрэн болох ирээдүйгээ харж буй АНУ-ын бусад холбоотнуудын нэгэн адил Канад улс төрийн хувьд тогтворгүй АНУ-тай бат бөх эвсэж, мөн удахгүй дэлхийн хамгийн том эдийн засаг болох улс оронтой эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэхийг эрмэлзэж байна.

Үнэн хэрэгтээ, Трампын засаг захиргаа Канадын хөнгөн цагаанд гаалийн татвар ногдуулах үеэр Оттава өндөгөө (ихэнхдээ) нэг сагсанд хийж байсан цохилтыг мэдэрч, НАФТА-г дахин дахин хэлэлцээр хийхийг шаардав. Канадчуудын хувьд саяхан АНУ-ын нэг засаг захиргаанаас нөгөө засаг захиргаа руу чиглэсэн бодлогын хэлбэлзэл нь цөөн биш цөөнгүй найз нөхөдтэй болох шаардлагатай байгааг улам бататгаж байна.

Хятадын харилцаа холбоо нь АНУ-Канад-Хятад гурвалжинд орооцолдох болсон.  Канад улс Вашингтоныг тайвшруулахын тулд Хятадын технологийн аварга Huawei компанийн 5G сүлжээг албан бусаар хойш татав. Нэмж дурдахад Huawei компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоу Канадад (Хуавейд Ираны эсрэг тавьсан АНУ-ын хориг арга хэмжээ авахаас зайлсхийхэд АНУ-ын захиалгаар) баривчлагдахад Бээжин Канадын хоёр иргэнийг дур мэдэн хорих шийдвэр гаргажээ. Сүүлийн жилүүдэд АНУ-ын Хятадад чиглэсэн байлдааны арга барил нь дунд гүрний Канадын хувьд зайлшгүй байх нь дамжиггүй. Гэхдээ Хятад улс цаг уурын өөрчлөлт зэрэг харилцан чухал ач холбогдолтой салбарт хамтран ажиллах шинэ боломжуудыг Канад улсад бэлэглэж байна. Эдгээр динамик нь Трюдо шиг либерал прагматикистаас нарийн боловсруулсан тэнцвэржүүлэх ажиллагааг шаарддах нь дамжиггүй. 

Цааш ажвал: Вашингтонд Канадын олон жилийн асуудал байсаар ирсэн нь “анхаарал сул хандуулах” гэдэг бэрхшээл Байдены үед гүн гүнзгий байх болно. Трюдо, Трамп нар хоёулаа шинэ худалдааны гэрээ байгуулахын тулд бие биедээ хэрэгтэй байсан боловч Байден хойд хөршөөс тусламж авалгүйгээр бодлогынхоо тэргүүлэх чиглэлүүд (цаг уурын өөрчлөлт, Иран, цагаачлал) дээр ахиц дэвшил гаргаж чадна. Америкийн шинэ удирдагчийн хувьд тэдний тусламж чухал биш гэдгийг Канадчууд мэдэхийн дээдээр мэднэ.  

Б.Бүжлхамаа

www.gzeromedia.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 мин Монтенегро улсын түүхийн товч 22 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 29 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 33 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 38 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 41 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 1 цаг 36 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 31 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 15 цаг 54 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 1 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 23 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 31 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 16 цаг 54 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top