АНУ-д коронавирусийн эсрэг барагцаалбал 30 сая тунг тарьсан тухай тус орны Өвчнөөс урьдчилан сэргийлж, хянах төв мэдээлжээ.
Гол хяналтын байгууллагын мэдээгээр, тус оронд бараг 50 сая тунг хувиарлан тараасан байна. Хоногийн дотор хувиарлагдсан вакцины тоо 716350 тунгаар нэмэгдэн 1,7 сая болсон байна. Вакцины хоёр дахь тунг 5,3 сая хүнд хийжээ.
АНУ-д Moderna болон Pfizer/BioNTech вакцинуудыг ашиглаж байгаа ба удалгүй гурав дахь вакцин бүртгэгдэх ажээ.
М.Цогт
www.gazeta.ru



