x

Алексей Навальныйд 2 жилийн хорих ял оноожээ

Москвагийн шүүх Ерөнхийлөгч Владимир Путиныг хамгийн цуутай шүүмжлэгч Навалныйг тэнсэн харгалзах ялаа зөрчсөн хэмээн үзжээ.

ОХУ-ын хамгийн нэр хүндтэй сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд өчигдөр дээрх шалтгааны улмаас хоёр жил гаруй хорих ял оноож, анх удаа холын хол колони руу явуулах шийдвэр гаргажээ.

Эрх баригчид түүний хэд хэдэн ойрын холбоотнуудыг гэрийн хорионд байлгаж, Ням гаригт түүнийг суллахыг шаардсан эсэргүүцлийг дарахын тулд Оросын өнцөг булан бүрт хотуудад олон тооны хүчнийхнийг байрлуулж, Путины эрин үеийн хамгийн том гудамжны жагсаалуудыг намжаалаа.

Навальный шүүх хуралдааны үеэр "Чи улс орныг бүхэлд нь түгжиж чадахгүй” гээд “ОХУ-ын ерөнхийлөгч наймдугаар сард цэргийн зориулалттай мэдрэлийн эм Новичокт хордуулсны дараа амьд үлдсэнд нь уурлаж байна” гэв.

Прокурорууд Навальный 2014 онд авсан хорих ялыг тэнсэн харгалзах ял болгон сулруулсан бөгөөд тэнсэн суллах шийдвэрийг зөрчсөн гэж мэдэгдсэн. Мөн түүнийг ахтайгаа хамт хоёр ч компаниас хулгай хийсэн гэж буруутгасныг Европын хүний эрхийн шүүхээс “дур мэдсэн, илт үндэслэлгүй юм” гэж буруушаажээ.

Түүнийг шоронд хорих шийдвэр нь түүний шууд дуу хоолойг Оросын улс төрийн тавцангаас зайлуулж байгаа боловч энэ нь түүний дэмжигчдэд эрч хүч өгч, цаашлаад Ерөнхийлөгч Путиныг эсэргүүцэж буй Оросын эсэргүүцлийг Навальныйгийн дүрд нэгтгэж магадгүй юм.

Б.Бүжлхамаа

nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 13 мин Монтенегро улсын түүхийн товч 22 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 28 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 33 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 37 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 40 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 1 цаг 35 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 26 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 30 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 15 цаг 53 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 0 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 22 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 30 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 16 цаг 53 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top