x

Трампын эсэргүүцэж зогсоосон ажлыг Жо Байден эхлүүллээ

Трампын засаг захиргаа Обамагийн үеэс яригдаж байсан Харриет Тубманы хөргийг 20 долларын дэвсгэртийн урд талд нэмэх ажлыг түдгэлзүүлж байв. Харин шинэхэн Ерөнхийлөгч Жо Байдены Сангийн яам тус ажлыг хурдасгах арга замыг судалж байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки даваа гаригт мэдэгдэв.

Хатагтай Тубманыг Эндрю Жексоны оронд 20 долларын дэвсгэртийн нүүр царайгаар томилох шийдвэрийг Сангийн яамны нарийн бичгийн дарга Жейкоб Лью 2016 онд гаргаж байжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп энэ санааг эсэргүүцэж, Төрийн сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин мөнгөний аюулгүй байдлын шинэ шинж чанаруудыг нэмж оруулах нь нэн яаралтай зорилт болсон гэж үзэж, валютын дахин төлөвлөлтийн энэ хэсгийн ажлыг зогсоосон байдаг. Ноён Мнучин шинэ дүр төрх бүхий мөнгөн тэмдэгтийг 2028 он хүртэл гүйлгээнд оруулах боломжгүй тул шинээр томилогдоод буй Сангийн нарийн бичгийн дарга Жексоныг солих эсэх талаар яриа хийх болно гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Байден Жанет Л.Елленийг удирдуулахаар нэр дэвшүүлсэн Сангийн яам энэ ажлын хугацааг түргэсгэхээр төлөвлөж байна.

Сангийн яам "Харриет Тубманыг шинэ 20 долларын дэвсгэртийн нүүрэн дээр тавих ажлыг үргэлжлүүлэх арга хэмжээ авч байгаа бөгөөд мөнгөн тэмдэгт нь манай улсын түүх, олон янз байдлыг тусгасан байх нь чухал юм" гэв. 

Сангийн төлөөлөгч 20 долларын дэвсгэртийн шинэ загвар хэзээ гарах талаар мэдээлэлгүй байна.

Ерөнхийлөгч асан Трамп нутаг нэгт популист Эндрю Жексоны шүтэн бишрэгч гэдгээ мэдэгдэж, түүхэн дүрс, хөшөө баримтыг өөрчлөхийг эрс эсэргүүцэж байв.

Төлөвлөгөөний дагуу шинэ загварыг 2020 онд 19-р нэмэлт өөрчлөлт буюу эмэгтэйчүүдэд сонгох эрхийн 100 жилийн ойд танилцуулах ёстой байсан юм. 

Харриет Тубман Мэрилэндэд боолчлолын үед төрсөн ч 1849 онд хойд зүг рүү эрх чөлөөний төлөө зугтах хөдөлгөөнд гар бие оролцсон, Газар доорхи төмөр замын хамгийн алдартай "кондуктор" юм. Тубман энэхүү нарийн нууц сүлжээнд тариалангийн талбайгаас олон зуун гэр бүлийн гишүүд болон бусад боолуудыг эрх чөлөөнд хүргэхийн тулд өөрийнхөө амьдралыг эрсдэлд оруулж байсан. Америкийн иргэний дайны өмнө боолчлолын эсрэг хөдлөгөөний тэргүүлэгч Тубман мөн дайны үеэр Холбооны армид тусалж, сувилагч зэрэг бусад үүргүүдийнхээ хажуугаар тагнуулчаар ажиллаж байсан улс төрийн зүтгэлтэн юм. 

Б.Бүжлхамаа 

Эх сурвалж: nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 15 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 23 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 26 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 27 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 2 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 2 цаг 47 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 3 цаг 4 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 3 цаг 5 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 3 цаг 6 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 3 цаг 8 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 3 цаг 14 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 5 цаг 32 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 5 цаг 34 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 5 цаг 35 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 5 цаг 36 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 7 цаг 14 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 7 цаг 37 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 7 цаг 41 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 7 цаг 46 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 7 цаг 58 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top