x

У.Хүрэлсүх: Монгол Улсын Засгийн газраас түүх, өв соёлыг сэргээх бодлого баримталж байна

УИХ-ын нэр бүхий 56 гишүүн “Монголын бурхны шашин, соёлд нөхөн олговор олгох тухай” хуулийн төслийг өргөн бариад байгаа билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнтээ ”Сүүлийн 30-аад жил түүх, соёл, урлагийн хөгжлийг дэмжих бодлого орхигдсныг Монгол Улсын Засгийн газраас сэргээх бодлого баримталж байна. Татан буугдаад байсан Соёлын яамыг дахин сэргээж, шинээр эмхлэн байгууллаа. “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей зэргийг шинээр барьж,  бусад түүхэн газар нутагт баригдаж байгаа цогцолборуудын барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, Үндэсний археологи, палеонтологи, угсаатны зүйн музей, лабораторийг байгуулахаар зорьж байна. Тиймээс Монголын эзэнт гүрнүүдийн түүх соёлын дурсгал олдвор ихтэй бүс нутагт биечлэн ажиллахаар шийдвэрлэсэн. Үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон.

Эрдэмтэн судлаачид, түүхч, археологичид, бусад улсын эрдэмтэд хамтарсан экспедицүүд холбогдох газруудад урт богино хугацаанд үр дүнтэй ажиллаж байна. Тэдний судалгааны дүн өнөөдрийн байдлаар Монгол Улсын тулгар төрийн түүхийг даруй 1500 гаруй жилээр урагшлуулж, Монголчууд биднийг төрт ёсны агуу түүхэн уламжлалттай дэлхийн дайдыг захирч байсан их гүрний залгамжлал ард түмэн болохыг нотолсоор байгаа нь гайхалтай. Үүний зэрэгцээ соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй хатуу тэмцэх болно. Хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарна. Соёлын өвийг тонон дээрэмдэгчид, булш хэрэгсүүр ухагчид хохирогч байхгүй хэмээн хариуцлагаас мултарч байгаа нь байж боломгүй үзэгдэл. Соёлын өвийн гэмт хэргийн хохирогч нь Монголын ард түмэн юм. Албан томилолтын тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, авах арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, холбогдох санхүүжилт, төсвийн зардлыг ирэх оны Улсын төсөвт тусгах талаар анхаарч ажиллана” хэмээн орон нутагт ажиллах үеэр хэлж байжээ.

Ийнхүү Монголын төр Монгол Улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчинг сайжруулж, биет болон биет бус өв соёлыг сэргээх, бурхны шашны ном сургаалаар дамжуулан иргэдэд зөв амьдрах ухааныг түгээх, оюун санааг соён гэгээрүүлэх, монгол ёс, зан заншлыг хойч үедээ өвлүүлэхэд онцгойлон анхаарч эхэллээ.

Б.АМАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Дэмжиж байна. (202.55.188.44)
    Зочин
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Даян хааны удмын зээнцэр (150.129.143.32)
    Тэгвэл 1937 онд том толгой шар феодал гэж буудуулсан "Алтан ургийн" нагац өвөг дээдсээс минь 3 удаа МАН -ын хураасан хөрөнгөө буцааж авъя. Энэ постыг уншаад мэдэх хүмүүс нь мэднэ.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.183.86)
    Дэмжиж байгаа шүү
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.35)
    Demjij bn amjilt huseye
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 10 цаг 53 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 11 цаг 18 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 11 цаг 32 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 11 цаг 35 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 11 цаг 38 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 11 цаг 56 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 13 цаг 41 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 13 цаг 42 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 13 цаг 53 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 15 цаг 49 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 17 цаг 22 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top