x

Самсунг группын өв залгамжлагч Ли Жэ Ён дахин ял сонслоо

Самсунг группын өв залгамжлагч Ли Жэ Ёныг хоёр жил, зургаан сар шоронд хорих шийдвэр гарчээ.

Өмнөд Солонгосын гэр бүлээр удирдуулсан групп Солонгосын дайны дараа улс орноо сэргээн босгоход тусалсан боловч одоо тэднийг улс төрийн системд "авлигад автсан нөлөө" гэж үзэх болжээ.

Самсунгийн тэргүүн Ли Жэ Ён Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асанд авлига өгснийхөө төлөө даваа гаригт шоронд эргэн ирж, дэлхийн хамгийн том бизнесийн эзэнт гүрний хувь заяатай холбоотой томоохон асуултууд сөхөгдөж эхэллээ. 

Сөүлийн Дээд шүүхээс Ли Жэ Ёнд өнгөрсөн даваа гаригт 2016 онд авлигын хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Ерөнхийлөгч Пак Гын Хед хахууль өгсөн хэргээр хоёр жил хагас хорих ял оноожээ. Гэхдээ өмнө нь энэ хэргээр нэг жил орчим шоронд хоригдож байсан тул тэрээр зөвхөн нэг жил хагас хоригдох аж.

Тэрээр "Эрхэм шүүгч ээ, надад хэлэх зүйл алга" гэж өчигдөр болсон шүүх хуралдааны үеэр болон шийдвэр уншуулахаасаа өмнө мэдэгдэл хийх үеэр хэлсэн байна.

Энэхүү шинэ ялын тогтоол нь Өмнөд Солонгосын амьдралын олон асуудлыг хамарсан корпорацийн болох Самсунгд хүнд цохилт болжээ. Энэ бол Өмнөд Солонгосын эдийн засагт ноёрхож буй цөөн хэдэн гэр бүлд шууд нөлөөлөх шийдвэр юм. Тус группын электроникийн нэгж болох Samsung Electronics нь тус улсын нийт экспортын бараг тавны нэгийг бүрдүүлдэг билээ.

Хээл хахуулийн хэрэг бол Ли Жэ Ёны цорын ганц асуудал биш юм. Тэрээр есдүгээр сард хувьцааны ханшийг залилан хийсэн, шударга бус арилжаа хийсэн гэж ялласан. Эдгээр ялтай холбоотой шүүх хурал дөнгөж эхлээд буй. Мөн Ли Жэ Ён өөрийгөө гэм буруугүй гэж хэлсээр байгаа юм.

Өмнөд Солонгосын чаебол гэр бүлүүд Солонгосын дайнд сүйрсний дараа улс орноо сэргээн босгоход тусалсан боловч олон тооны хүмүүс тэднийг улс төрийн тогтолцоонд авлигач нөлөө үзүүлж, өрсөлдөх хүсэл эрмэлзэлтэй жижиг бизнес эрхлэгчдэд саад болж байна гэж үздэг. Бизнесийн элитүүдийн дунд эцэс төгсгөлгүй дуулиан шуугианаас залхсан Өмнөд Солонгосчуудын хувьд даваа гаригт болсон ялын тогтоол нь таатай мэдээ байв.

"Зарим хүмүүс хоёр жил хагасын ял шийтгэл хангалтгүй гэж хэлж магадгүй, гэхдээ энэ нь яллагдсан Самсунгийн даргыг шоронд хийх онцгой шийтгэл юм" гэж  сэтгүүлч Чун Сун Суп хэлжээ. 

Эцгийгээ хэвтэрт орсноос хойш Самсунгийг удирдаж байсан Ли Жэ Ён тус компанийн гол өв залгамжлагч билээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 мин Монтенегро улсын түүхийн товч 23 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 29 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 34 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 38 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 41 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 1 цаг 36 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 31 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 15 цаг 54 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 1 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 23 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 31 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 16 цаг 54 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top