x

Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын ажилтан гэр бүлээрээ 36 удаа азтан болсон эсэхийг шалгаж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа билээ.

Шалгалт энэ долоо хоногт дуусах бөгөөд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "НӨАТ-ын IT, их хэмжээний мөнгө хожсон тохиолдол, бага хэмжээний мөнгөн дүнгээр олон удаа азтан болсон тохиолдол гээд нийт 3 төрлийн шалтгалтыг хийж байна.

НӨАТ-тай холбоотой ажилладаг 170 орчим албан хаагчид байгаа ба тэднийг шалгаж байна. Мөн хуучин ажиллаж байсан 70 орчим хүн байна.  Шалгалтад ЦЕГ, ХХМТ-ийн газар, Transparency International Mongolia, ШӨХТГ болон иргэний төлөөлөл оролцож байгаа юм. Азтан тодруулах явцад ашигладаг бөмбөлгийн төхөөрөмж, тэр дундаа бөмбөлөгийн хүнд, хөнгөн байдлыг шалгасан. Хөнгөн бөмбөг илүү хурдан дээш гарч ирнэ. Ийм хардлага, сэрдлэг 2016 оноос хойш байсаар байна. 

Анх 2018 оны есдүгээр сард нэгэн иргэн "36 удаа азтан болсон талаарх" мэдээллийг олон нийтийн сүлжээнд бичсэн. Тэр хүн 2018, 2019 онд эрүүгийн цагдаагийн газар байцагдсан ба "Бусдаас хуулж тавьсан" гэх тайлбарыг хэлж байгаа юм.  Тиймээс бид НӨАТ-ын IT инженер үнэхээр 36 удаа азтан болж, хоёр удаа 20 сая төгрөг авсан уу, ингэхдээ мэдээлэл технологийг ашигласан уу гэдгийг шалгаж байна. Үүнийг цагдаагийн байгууллагатай хамтран хийж байгаа ба хэрэв үнэхээр албан үүргээ урвуулан ашигласан бол хариуцлага хүлээнэ. Хэрэв үгүй бол тус албан байгууллага болон энд ажилладаг албан хаагчдыг гүтгэсэн хэрэг болно. Үүнд цэг тавих зорилготой шалгалт хийж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 37 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 2 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 16 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 19 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 22 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 14 цаг 40 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 16 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 16 цаг 26 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 16 цаг 37 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 18 цаг 33 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 20 цаг 6 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top