x

Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 41.6 хувиар буурчээ

Он гарсаар эхний 10 хоногийн байдлаар манай улсын нийт экспорт 147.1 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40.8 сая ам.доллар буюу 21.7 хувиар буурчээ.

Тухайлбал,

  • Нүүрс: 584.8 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 416.2 мян.тонн буюу 41.6 хувиар,

  • Төмрийн хүдэр: 218.4 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 46.1 мян.тонн буюу 17.4 хувиар,

  • Зэсийн баяжмал: 33.3 мян.тонн ба өмнөх оны мөн үеэс 2.2 мян.тонн буюу 6.3 хувиар тус тус буурсан байна.

Мөн өнгөрсөн долоо хоног буюу нэгдүгээр сарын 4-10-ны өдрүүдэд нийт экспорт 118.6 сая ам.долларт хүрсэн нь өмнөх долоо хоногоосоо буюу 2020.12.28-2021.01.03-ны өдрүүдийнхээс 24.7 сая ам.доллароор буурсныг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэлд харуулжээ.

Хилийн хөдөлгөөний мэдээгээр өнгөрсөн долоо хоногт гарсан автомашины тоо өмнөх долоо хоногоос 1,758-аар буюу 64.3 хувиар өссөн бол вагоны тоо 439-өөр буюу 15.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үүнээс,

Нүүрс:

  • Гашуунсухайт боомтоор 1,684 машинаар гарсан байгаа нь өмнөх долоо хоногоос 499 машин буюу 42.1 хувиар,

  • Шивээхүрэн боомтоор 1,847 машин гарсан нь өмнөх долоо хоногоос 1,128 машин буюу 156.9 хувиар,

  • Ханги боомтоор 298 машин гарсан нь өмнөх долоо хоногоос 82 машин буюу 38 хувиар тус тус өсжээ. Харин бол Булган боомтоор дээрх хугацаанд нүүрс тээвэрлэсэн машин гараагүй байна.

Зэсийн баяжмал: Гашуунсухайт боомтоор 333 автомашин, 182 вагоноор экспортлогдсон байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулбал автомашины тоо 77-оор буюу 30.1 хувиар, вагоны тоо 22-оор буюу 13.8 хувиар тус тус өссөн байна.

Төмрийн хүдэр: 1,891 вагоноор экспортлогдсон ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 388 вагоноор буюу 17.0 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 50 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 15 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 28 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 34 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 14 цаг 53 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 16 цаг 38 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 16 цаг 39 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 16 цаг 50 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 18 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 20 цаг 19 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top