x

"Өвөрмонгол хоол нь Монгол болон Хятадын соёлыг агуулсан байдаг"

Хятад үндэстний хоол дэлхий дахинд маш их алдартай. Хятадад хоол хүнсийг амьдрахуйн үндэс хэмээн дээдлэн, "Хоёр хөлтнөөс хүн, дөрвөн хөлтнөөс ширээнээс бусдыг хоол болгон хувиргаж болно" гэж юугаар ч амтат сайхан хоол хийж чаддаг ард түмэн билээ.

Ихэвчлэн тогооч нар гахай, тахианы мах, загас, байцаа, улаан, цагаан, шар лууван, манжин, байцаа, сонгино, бууцай, мөөг, ургамлын тос, будаа, гурил, элсэн чихэр зэргийг түгээмэл хэрэглэх боловч хоолны амт, үнэр, өнгө нь хүний харах, амтлах, үнэртэх таашаалыг зэрэг төрүүлж чаддаг нь хосгүй.

Тэр утгаараа өглөө, өдөр, оройн хоолнууд нь өөр өөрийн гэсэн  онцлогтой. Хооллох соёл, хоол хийх урлаг гэхээс илүүтэй хоолыг эрүүл мэндэд тустай байдлаар хийж, хэрэглэдэг. Тэгэхээр бараг хоол хүнсийг уламжлалт анагаах ухаан шиг хөгжүүлж чадсан. Тиймээс ч ард иргэд нь урт удаан насладаг нь тодорхой биз ээ. Хятадууд загас, тэнгис, далайн гаралтай амьтан, ургамлын зүйлээр маш олон нэр төрлийн хоол бэлтгэдэг. Бэлтгэх технологи ч өвөрмөц байдаг.

Харин  нэг сонирхолтой мэдээлэл дуулгахад, лалын шашинт Шинжаан-Уйгарт үхэр, хонины махыг түлхүү хэрэглэдэг байна. Өвөр монголд үхэр, хонь, ямааны махыг голлон хэрэглэнэ.

Хэбей мужид илжигний махыг маш хүндэтгэлтэй зоог гэлцдэг байна. Түүнчлэн Хоолны урлагаар нь тухайн улс үндэстний түүх соёлыг танин мэддэг. Монголчуудын идээ ундаа өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй байдгийн адилаар Өвөр Монгол хоол нь Монгол болон Хятадын соёлыг агуулсан, бусад Хятадын мужуудаас онцлогтой билээ. Тухайлбал, Өвөр Монгол  орны зүүн бүсийн иргэд хээрийн ногоо, мөөгийг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол дунд хэсэгт мал аж ахуй түлхүү хөгжсөн байдаг аж. Харин баруун хэсгээр газар тариалан илүү өндөр хөгжилтэй.

Тиймээс бүс нутаг бүрийн онцлогийг шингээсэн хоолыг урладаг байна.Түүнчлэн хүнсний аюулгүй байдал болон чанарыг сайжруулахын тулд ӨМӨЗО-оос 2018-2020 он хүртэл хоолны салбарын чанар, аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөөг гаргаж, “Зургаан том төсөл”, “Долоон том ажлын зорилт”, “Зургаан том ажлын үүрэг” болон “Дөрвөн хамгаалалтын арга”-ыг тогтоож, ард иргэдийн хоол хүнсний аюулгүй байдлыг баталсан байна.

Тиймээс хоол хүнсний аюулгүй байдал талаасаа баталгаатай болж, давхар аялал жуулчлалын шинэ бүсчлэлийг бий болгосон тухайн орны хөгжлийг шууд илтгэх билээ. Мөн өнгөрөгч онд зохион байгуулсан соёлын өдрүүдийн үеэр Өвөр Монгол хоолны амт чанар болон хийцийг монголчуудад танилцуулж байв. Түгээр ч зогсохгүй хоёр орны тогоочид харилцан туршлага судалсан юм.  Иймд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа  Өвөрмонгол хоолны  газраар үйлчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. 

www.solongonews.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 1 цаг 50 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 1 цаг 58 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 2 цаг 1 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 2 цаг 2 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 4 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 4 цаг 22 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 4 цаг 39 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 4 цаг 40 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 4 цаг 41 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 4 цаг 43 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 4 цаг 49 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 7 цаг 7 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 7 цаг 9 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 7 цаг 10 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 7 цаг 11 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 8 цаг 49 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 9 цаг 11 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 9 цаг 16 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 9 цаг 21 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 9 цаг 33 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top