x

Олон нийтэд хандсан мессеж буюу Цагаан захтанд цаазын ял уншлаа

Хятадын Засгийн газар банкны экс даргадаа цаазаар авах ял оноож “ховор нүүдэл” хийлээ. 

Цагаан захтнуудад оноохоо болиод байсан ялын тогтоолыг Huarong Asset Management-ийн дарга асан Лай Сяоминд уншлаа. Эдийн засгийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноож байсан ховорхон тохиолдлын нэг болж байна.

Энэ мягмар гаригт Хятадын төрийн хамгийн том банзны /зээлдэгчийн/ экс даргад хээл хахууль, авлига гэсэн хэргээр цаазаар авах ял оноожээ.

Huarong Asset Management-ийн дарга асан Лай Сяоминыг далайн эргийн Тяньжин хотын шүүх 2008-2018 оны хооронд 277 сая орчим долларын хээл хахууль авсан хэрэгт буруутай болохыг тогтоосон байдаг. Засгийн газар түүний хувийн хөрөнгийг хураана гэдгээ мэдэгдэж байв.

Ноён Лай "Хуульгүй бөгөөд туйлын шуналтай" байсан гэж Тяньжин хотын ардын шүүх мэдэгдэл хийж, түүний үйлдэл нь үндэсний санхүүгийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан гэлээ.

58 настай ноён Лай нь БНХАУ-ын дээд удирдагч Ши Зиньпиний авлигын эсрэг өргөн цар хүрээтэй тэмцэл дунд нэр хүндээ алдсан хамгийн нэр хүндтэй хүмүүсийн тоонд багтжээ. Ноён Лай 2018 онд намын хууль, журам зөрчсөн, тэр дундаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр Коммунист намаас хөөгджээ. 

Тэрээр өнгөрсөн жил төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр телевизийн шоуны үеэр бэлнээр хээл хахууль авсан гэдгээ хүлээжээ. 

Энэхүү ер бусын хатуу шийтгэл нь Ши даргын 2012 оны сүүлээр Коммунист намыг удирдаж авсныхаа дараахан эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажлаа зөөлрүүлэхэд бэлэн биш байгаа гэсэн дохио ч байж магадгүй юм. Гэхдээ энэ нь түүнд Хятадад намын албан тушаалтнууд улам бүр авлигад автах болов уу гэсэн түгшүүрийг хадгалахад нь тусалсан гэдэг.

"Ноён Лайд цаазаар авах ял оногдуулах нь доод болон дунд түвшний хүмүүсээс ихээхэн дэмжлэг авах болно" гэж Шанхай дахь Хүй Е хуулийн фирмийн түнш Жан Пейхонг хэлсэн юм.

Хятад улс цаазаар авах ялыг өргөнөөр ашигладаг боловч засгийн газрын албан тушаалтнууд тоо баримтыг дэлгэдэггүй. Гэхдээ олон нийтийн дургүйцлийн дунд эд хөрөнгийг шамшигдуулах, хээл хахууль, авлига зэрэг гэмт хэрэгт ашиглах нь сүүлийн жилүүдэд буурчээ. 

2012 онд тухайн үед Хятадын Ерөнхий сайд байсан Вэнь Жябао үндэсний телевизээр жил бүр хийдэг хэвлэлийн бага хурлаа ашиглан бизнесийн магнат болсон боловч санхүүгийн залилан хэргээр цаазаар авах ял сонссон залуу эмэгтэй Ву Ингийн хэргийг нийтэд дэлгэхэд олны анхаарлыг ихэд татаж байв. Дараа нь түүний ялыг хөнгөрүүлсэн юм.

Бизнесийн холбогдолтой гэмт хэргүүд цаазаар авахуулсан тухай мэдээлэл алга болоогүй ч буурчээ.

Ноён Лайд ял оноохдоо шүүх олны анхаарлыг татсан байж болзошгүй юм. Ноён Лай 2012 онд Хуаронгыг жолоодож, хөрөнгө оруулалт, үнэт цаас зэрэг шинэ салбарт өргөжихөд нь тусламан хүн. Хуаронг нь 1990-ээд оны сүүлчээр төрийн өмчит компаниудын дампуурсан зээлийг "муу зээлдэгч" гэж нэрлэгдэж байсан олон компани, үйлдвэрлэлийг авах зорилгоор байгуулагдсан бөгөөд ингэснээр хувьцаагаа олон нийтэд зарах гэж байсан төрийн томоохон зээлдүүлэгч компаниудын ачааллыг хөнгөвчилж байв.

Хуаронг ид үедээ Хятадын хамгийн гэрэл гэгээтэй хувийн хэвшлийн зарим компаниудтай бизнесийн хэлэлцээр хийсэн. Тэдгээрийн дотор эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг CEFC China компани, зочид буудлаас авиа компани хүртэл бизнес эрхэлдэг HNA конгломерат байв. Албан тушаалтнууд бизнесийн эзэнт гүрнээ барихын тулд их хэмжээний зээл авсан компаниудад эргэлзээ төрүүлсний дараа хоёулаа зохицуулалтын хяналтанд оржээ.

Өндөр нэртэй цаазаар авах ял оноох нь нийгэмд мессеж болох нь гарцаагүй ч түүний үр дагавар, тайлбар нь үзэгчдээс шалтгаална гэж Эмнести Интернэшнл байгууллагын Зүүн ба Зүүн Өмнөд Азийн бүсийн орлогч захирал Жошуа Розенцвейг хэллээ.

Мөн тэрээр "Хятадын эрх баригчдын эдгээр шүүлттэй хамт өгөхийг оролдож буй олон мессежийг та өөрийнхөө ухаанаар хүлээн авч, өөрийн дүгнэлтээ гаргахыг зориорой" гэсэн юм.

Ноён Розенцвейг "Энэ үйлдэл Ши-гийн дэглэм авлигыг ноцтой асуудал гэж үзсээр байгаа тухай олон нийтэд хандсан мессеж эсвэл Хятад дахь бизнесийн элитэд тэд хамраа цэвэр байлгах хэрэгтэй гэсэн мессеж байж болох юм. Эсвэл энэ нь хоёуланд нь мессеж байж болох юм" гэлээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 9 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 18 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 24 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 29 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 33 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 37 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 31 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 22 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 26 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 49 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 56 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 18 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 26 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 49 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top