x

ОХУ-д эмэгтэйчүүд галт тэрэгний жолоог эргэн атгалаа

Орос оронд өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн хэдэн хэдэн ажил эрхлэлтийг хориглосон маргаантай журам цуцлагдсан. Үүнээс хойш Москвагийн метронд анхны эмэгтэй галт тэрэгний жолооч ажиллууллаа гэж мэдээллээ.

Москва хотын тээврийн газар ням гаригт анхны цахилгаан галт тэрэгний жолооч эмэгтэйчүүдийг угтан авч, үүнийг шинэ эрин үетэй зүйрлэн ярьжээ.

12 эмэгтэй 2021 оны 1-р сарын 1-нд Оросын нийслэл дэх сүлжээнд нэгдсэн байна.

Москвагийн метронд 1980-аад оны эхээр эмэгтэй жолооч нарыг эгнээндээ нэгтгэхээ больжээ. Хамгийн сүүлийн эмэгтэй жолооч 2014 онд тэтгэвэртээ гарсан байна.

Тус мэргэжлийг бие бялдрын хувьд хүчир, эмэгтэйчүүдийг ажиллуулахад аюултай гэж тооцогддог ажлын жагсаалтад багтаадаг байжээ. Гэсэн хэдий ч энэ үүргийн физик талууд автоматжисны дараа ачааны машины жолооч, завь зөөвөрлөгч зэрэг ажлын хамт энэ жагсаалтаас хасагдсан байна.

Өнгөрсөн ням гаригт Москва хотын дарга Сергей Собянин болон хотын тээврийн газар хамтарсан мэдэгдэл хийхдээ, сүлжээнд элссэн 25 эмэгтэйн 12 нь сургалтаа төгсөж, зөвшөөрөл авч, "анхны зорчигчдыг авахад" бэлэн байгаа гэж мэдэгдсэн юм.

Эмэгтэй жолооч нар өөрсдөдөө дүрэмт хувцас сонгохдоо "галт тэрэг жолоодоход тэдэнд хамгийн тохь тухтай, тохиромжтой байх юбка эсвэл өмд өмсөхөө шийднэ" гэжээ.

Ольга Ившина, BBC Russian-ийн ахлах сурвалжлагчийн бичснээр: Арван хэдэн эмэгтэй галт тэрэгний жолооч энэ сард Москвагийн метротой хамтран ажиллаж эхлэж байгаад сэтгэл догдолж байсан. Энэ нь эмэгтэйчүүдэд хэтэрхий аюултай гэж нэрлэгдсэн 356 ажлын байрны жагсаалтад орсон мэргэжлийн цаана байгаа шалтгааны улмаас эргэлзээ төрсөн.

Нэг журамд эмэгтэйчүүдэд цаг тутамд дор хаяж хоёр удаа 10 кг-аас дээш жинтэй зүйл өргөдөг ажил хийхийг хориглоно гэж заасан байдаг.

Оросын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг ТББ-ууд энэ нь "нэг настай хүүхдийн дундаж жин юм. Ээж нь тэднийг өргөж байгаа нь төрөөс ямар ч байдлаар хязгаарлагдахгүй" гэж онцолжээ.

Сүүлийн жилүүдэд ОХУ-ын эмэгтэйчүүд хязгаарлагдсан ажлын байрны жагсаалтыг цуцлах эсвэл өөрчлөхийг хүсч шүүхэд хандаж байна. Энэ жил уг жагсаалтад эцэст нь нэмэлт өөрчлөлт оруулж, аюултай химийн бодис, тэсрэх бөмбөгтэй шууд ажиллах шаардлагатай байдаг зэрэг ердөө 96 ажлын байр үлджээ.

Шинэ жолооч нарын нэг Марина Мунтян "Техник хэрэгсэлтэй ажиллахаас айхгүй байна" гэжээ. Мөн өөр нэгэн эмэгтэй Ирина Долгих газар доорхи станцын мастераар ажилд орсны дараа уг албан тушаалд хамрагдахаар шийдсэн гэж хэлэв. Тэрээр "Энэ бол миний хувь хүний ​​өсөлт, хөгжил. Миний бага насны мөрөөдөл биелэж байна" гэж тэр Оросын телевизэд ярьжээ.

Москвагийн метроны удирдлагууд шинээр бэлтгэгдсэн жолооч нарын олонх нь олон үе дамжин газар доорхи сүлжээнд ажиллаж байсан гэр бүлээс гаралтай гэж онцолжээ. Өргөдөл гаргагчдын эхний бүлгийг өнгөрсөн оны эхээр сонгосон. Зөвхөн 22-43 насны, аль хэдийн газар доорхи ажилтнаар ажиллаж байсан эмэгтэйчүүд /тийз борлуулагч, цэвэрлэгч, өртөөний мастер, менежер зэрэг хүмүүс/ хамрагдах боломжтой байв.

Эмэгтэйчүүд анх 1936-1980-аад онуудад Москвад метроны галт тэрэг жолоодох өргөдөл гаргадаг байжээ. Москвагийн метро ирэх жил илүү олон эмэгтэй жолооч ажиллуулахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 1 цаг 45 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 1 цаг 53 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 1 цаг 56 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 1 цаг 57 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 4 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 4 цаг 17 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 4 цаг 34 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 4 цаг 35 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 4 цаг 36 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 4 цаг 38 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 4 цаг 44 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 7 цаг 2 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 7 цаг 4 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 7 цаг 5 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 7 цаг 6 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 8 цаг 44 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 9 цаг 7 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 9 цаг 11 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 9 цаг 16 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 9 цаг 28 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top