x

Эмэгтэй хүнийг торгоно гэнэ ээ, эрэгтэйчүүдийг ялгаварлана гэнэ үү?!

Өнгөрч буй оны сүүлийн өдөр дэлхийд болсон хачирхалтай сонирхолтой явдлуудаас танилцуулж байна. Дэлхий нийтээрээ 2020 оныг муулж байгаа ч хүний орчлон хойно хачин жигтэй үйл явдлууд байж л таараа шүү дээ. 

Хэтрүүлж давраад хэрэггүй

Ер нь шинэ зуун эхэлснээс хойш Европт жендерийн тэгш эрхийн төлөө тэмцэх нь их моод болсон доо. Эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засагт эмэгтэйчүүдийг дэмжээд өг. Тэд эрэгтэйчүүдээс дутах юмгүй. Ардчилалын үүр уурхай гэгдэх Франц гэхэд л бүх салбалрын эмэгтэйчүүд эрчүүдээс 25 хувиар бага цалин хөлс авдаг. Цалинг бүрэн тэнцүүлээгүй ч 250 хүнтэй компаниудын 17 хувьд нь тэнцүү цалин хөлсний журамыг зөрчиж буй эсэхээр өнгөрсөн оноос хяналт шалгалтад оруулжээ. Харин жендрийн ялгааны тоон дээр магтагдахаар сайн ажилласан учраас торгууль төлөхөд хүрэв.

Парис хотын мэр хатагтай Анн Идальго бүр өмнө 2018 онд эрэгтэй, эмэгтэйчүүдийн удирдах ажилтнуудын тооны 60:40 гэж хуульчлагдсан тэр журмыг зөрчиж иржээ. Тэрээр хотын захирагч болсны дараа хотын захиргааны удирдлагын гол тушаалуудад 11 эмэгтэй 5 эрэгтэйг томилон ажиллуулсан байв. Түүнийг нь Францын Төрийн албаны яам “Эрэгтэйчүүдийг ялгаварлан гадуурахсан” хэрэг гэж үзээд хотын захиргааг 90 мянган еврогоор торголоо.

Хотын захирагч өөрийн ажилтан бүх эмэгтэйчүүдийнхээ хамт утгагүй гэж үзсэн торгуулийн мөнгийг Төрийн албаны сайд бас л эмэгтэй Амели де Моншаленд гардуулна гэж нэг ёсны эсэргүүцэл гаргав. Сайд эмэгтэй тэдний “цохилтыг” энэ торгуулийн мөнгө эмэгтэй хүнийг төрийн албанд зүтгүүлэхэд ашиглана гэж амлан няцаажээ.

Трампын илбэдэлтийг тайлаач

“Наймааны мастер” гэж өөрийгөө тунхагласан Дональд Трамп алс тэртээх 1984 онд Нью-Жерси мужийн Атлантик-Ситийн төвд өөрийн анхны казиног нээсэн юм. Төлөвлөгөө нь нүсэр, Лас Вегасыг түрэх ёстой байж. Хөрш мужуудад мөрийтэй тоглоомын хуулиуд зөөлөрснөөр Трампын казиногийн орлого буурч 2014 онд буудал-казино Trump Plaza дампуураад хаагджээ.

“Олон жилийн өмнө намайг явснаас хойш Атлантик-Сити илбэдэлтээ алдсаныг хэн нэгэн  анхаарсан уу” хэмээн Ерөнхийлөгч өөрийн дадал болсон зангаар саяхан асууж байлаа. Илбэдэлт юу болсныг мэдэхгүй, харин хотын захиргаа эврэн нураад эхэлсэн казиног буулгахаар шийджээ. Гэхдээ зөв зүйтэйгээ ашиг орлоготойгоор хослуулахаар шийдэв. Цагаан ордноос явж буй Ерөнхийлөгчийн байшинг дэлбэлэн нураах товчлуурыг дарах эрхийг худалдаж эхлэв. Арканзасаас Канад хүртэл асар олон хүн Трампын байрыг нураах өрөгдлөө ирүүлсээр байна. Наад зах нь сая доллар цуглуулана гэж мээр хэлэв. Цуглуулсан мөнгийг хотын охид хөвгүүдийн клубт зориулсан буян хийх гэнэ. 

Мангуужингийн үлгэр шиг

Барон Мангуужингийн хүүхдийн үлгэрийг мэдэхгүй хүн үгүй. Тэнд инторын мод толгойд нь ургасан буга байдаг. Харин Хойд Онтарио мужид амьдарч байгаа Лууван хочтой буга инторын модны оронд толгойдоо нум сумны сум “зүүжээ”. Тэр зүгээр л байсан нь аймаар байлаа гэж уг бугыг сүүлийн гурван жилд тэжээ байгаа Канадын Кенора Ли-Энн Карвер ярив. Тэр эмэгтэй буганд Лууван хоч өгчээ. Эмэгтэй сумыг суга татан авах гэсэн боловч малын эмч нар шархын нь сэдрээнэ гээд тэр чигт нь үлдээсэн байснаа энэ онд түүнийг унтуулаад сумны дээд хэсгийг тайрчээ. Үлдсэн хэсэг нь өөрөө аяндаа унана гэж малын эмч нар үзжээ.

Олох, олоод өгч устгуулах

Тун саяхан Маршаллын аралд хамаарах Айлук шүрэн арлын элсэн эрэгт эзэнгүй завь иржээ. Түүнийг эрэгт татан гаргах гэтэл их хүнд байв. Гэтэл завинд давхар ёроол хийн түүнд 649 кг мансууруулах бодис хийсэн байжээ. 80 сая долларын ачаатай завь өмнөд Амрикаас чөлөөт хөвөлтөд хоёр жил орчим байсан гэж эрх мэдэлтнүүд хэлэв. Тэр замын дунд Маршаллын арал байрладаг ба ийм нууцтай завь олдох нь их байдаг гэнэ. Энэ удаагийн олдвор хамгийн том нь бөгөөд түүнийг шатаан устгажээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 1 цаг 46 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 1 цаг 54 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 1 цаг 57 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 1 цаг 58 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 4 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 4 цаг 18 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 4 цаг 35 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 4 цаг 36 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 4 цаг 37 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 4 цаг 39 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 4 цаг 45 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 7 цаг 3 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 7 цаг 5 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 7 цаг 6 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 7 цаг 7 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 8 цаг 45 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 9 цаг 7 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 9 цаг 12 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 9 цаг 17 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 9 цаг 29 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top