x

Хятадын Засгийн газар яагаад хамгийн баян иргэнийхээ "бөгсийг ухах" болов?

Сүүлийн 20 жилийн хугацаанд “Хятадын тэрбумтан” байх нь аюултай ажил байсан. Яагаад ч юм Хятадын толгой баячууд нэг бол богино насладаг эсвэл авлигын хэргээр баривчлагдах гэх мэт аюул заналхийлэлтэй тун чиг ойрхон байдаг байсан. Магадгүй тийм ч болохоор хятадад гэнэт тэрбумтан болох, баян байх нь олон хүний ​​хувьд тийм ч сайн төгсгөлтэй байсангүй.

Жэк Ма - "Алибаба" компанийг үүсгэн байгуулагч, 56 настай, Хятадын хамгийн баян хүн (57 тэрбум доллараас ч их хөрөнгөтэй гэдгээрээ Tencent's Pony Ma-г байнга тэргүүлж явдаг) ихэвчлэн ямар нэгэн муу үр дүн гарахаас байнга зайлсхийдэг байсан.

Гэхдээ энэ он хүртэл...

Нью Йорк Таймс сонинд мэдээлснээр Хятадын засгийн газар Жэк Ма-г шахаж байна. Арваннэгдүгээр сард Алибабагийн финтек салбар “Ant Group” 34.5 тэрбум доллар босгох нүсэр жагсаалт гаргасан нь хамгийн том IPO болох байлаа. Гэвч Жэк Ма улсынхаа санхүүгийн зохицуулагчдыг инновацийг боомилж байна гэж шүүмжлэн Хятадын банкийг “ломбард” гэж нэрлэснээс болоод тус IPO-г цуцалсан. Өнгөрсөн долоо хоногт Хятад улс Алибаба компанийг цахим худалдааны акул болон худалдаачдыг зөвхөн өөрийн платформ дээр бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахыг албадан, монопольдож байна гэж үзэн мөрдөн байцаалт явуулахаар болжээ.

Жэк Ма магадгүй Хятадын хамгийн том бизнес эрхлэгчдийн цахиур хагалагч юм.

БНХАУ-ын Ханжоу хотод төрсөн Ма залуу насаа англи хэл сурч, коллежид хэл сурахаасаа өмнө жуулчдын дунд цаг өнгөрөөсөн нэгэн. Жэк Ма 1995 онд АНУ руу аялахдаа интернетийн талаар олж мэдсэн. Хятадад эргэж ирснийхээ дараа тэрээр 1999 онд 18 найзтайгаа Алибаба компанийг үүсгэн байгуулахаасаа өмнө олон тооны вэбсайт нээжээ. Өнөөдөр Алибаба Групп нь цахим худалдааны удирдагч Таобао, Тмалл нарыг багтаасан юм. Тэдний жилийн орлого нь далан тэрбум америк доллар давдаг бөгөөд "Амазоны хамгийн том нь өрсөлдөгч" гэж Нью Йорк Таймс бичжээ. Бяцхан технологийн титан тэрээр супер оддын дүрийг аз жаргалтайгаар хөгжүүлж, тэр ч бүү хэл богино хэмжээний кинонд кунфугийн мастерын дүрд тоглохуйц олонд танигдаж, алдаршсан нэгэн билээ.

Тэгвэл Хятад яагаад хэн нэгнийг зүгээр л сайхан баяжихыг харж чадахгүй байна вэ?

Ши Зиньпин даргын үед Хятадын төр эдийн засгаа илүү чанга атгаж, Алибаба ба түүний өрсөлдөгч Тенцентийг (хоёулаа 600 гаруй тэрбум доллараар үнэлэгддэг) хөндлөн огтлолд оруулсан байдаг. Эдийн засгийн тэгш бус байдал нэмэгдэж буй энэ үед Хятад улс Энэтхэг, АНУ-ыг бодвол илүү тэрбумтантай боловч 600 сая иргэн сард 150 доллараас бага цалинтай байна.

Жак Ма энэ баялагийн зөрүүг “сурталчлагч” болж байгаа нь Хятадын засгийн газарт таалагдаагүй бололтой.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 3 цаг 19 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 3 цаг 27 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 3 цаг 30 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 3 цаг 31 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 5 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 5 цаг 51 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 6 цаг 8 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 6 цаг 9 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 6 цаг 10 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 6 цаг 12 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 6 цаг 18 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 8 цаг 36 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 8 цаг 38 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 8 цаг 39 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 8 цаг 40 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 10 цаг 18 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 10 цаг 40 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 10 цаг 45 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 10 цаг 50 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 11 цаг 2 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top