x

Apple 2024 онд “жолоочгүй” автомашин үйлдвэрлэнэ

Apple компани өөрөө жолооддог автомашины технологийг урагшлуулж, өөрийн шинэ батерейны технологийг багтаасан суудлын автомашиныг 2024 он гэхэд үйлдвэрлэхээр ажиллаж байна.

IPhone үйлдвэрлэгчийн Титан Төсөл гэгддэг автомашины хүчин чармайлт 2014 оноос эхлэсэн бөгөөд тэд бүхнийг анхнаас өөрсдөө хийх гэж зорьсон ч жигд бус хурдаар урагшилж байгаа юм. Нэгэн цагт Apple програм хангамж дээр бүх анхаарлаа төвлөрүүлнэ гэж байсан бол энэ удаад алсын хараагаа арай өөр зүгт чиглүүлсэн бололтой.  

Тесла компанид ажиллаж байсан Apple-ийн ахмад дайчин Даг Фийлд энэ төслийг 2018 онд удирдахаар буцаж ирсэн бөгөөд 2019 онд багийнхаа 190 хүнийг халжээ. Тэр үеэс хойш Apple компани хангалттай ахиц дэвшил гаргаж, хэрэглэгчдэд зориулагдсан тээврийн хэрэгсэл бүтээхээр зорьж байна. Энэ хүчин чармайлтын талаар мэддэг хоёр хүн хэлэхдээ Apple-ийн төлөвлөгөө олон нийтэд нээлттэй биш тул нэрээ нууцлахыг хүссэн юм.  Олон нийтийн зах зээлд зориулж хувийн тээврийн хэрэгсэл бүтээх Apple-ийн зорилго нь “жолоочгүй” үйлчилгээнд зорчигч тээвэрлэх робо-такси Alphabet компанийн Waymo гэх мэт өрсөлдөгчдөөсөө ялгаатай юм. Apple-ийн стратеги нь батерейны зардлыг "эрс" бууруулж, тээврийн хэрэгслийн хүрээг нэмэгдүүлэх боломжтой шинэ батерейны загвар юм. Apple компани төлөвлөгөө болон ирээдүйн бүтээгдэхүүнийхээ талаар тайлбар өгөхөөс татгалзав.

Тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх нь дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр хэдэн зуун сая электроникийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, гэхдээ хэзээ ч автомашин хийж үзээгүй гүн халаастай Apple компанийн хувьд нийлүүлэлтийн сүлжээний бэрхшээлтэй асуудал юм. Элон Маскийн Тесла машиныг тогтвортой ашиг олох хүртэл 17 жил зарцуулсан. “Хэрэв манай гариг ​​дээр үүнийг хийх нөөцтэй нэг компани байвал энэ нь магадгүй Apple юм.  Гэхдээ энэ нь гар утас биш шүү дээ” гэж Титан Төсөл дээр ажиллаж байсан хүн хэлэв.

Apple брэндийн автомашиныг хэн угсрах нь тодорхойгүй хэвээр байгаа боловч эх сурвалжууд компани нь тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхдээ үйлдвэрлэлийн түншдээ найдах байх гэж найдаж байна гэжээ.  Apple-ийн төлөвлөгөөний талаар мэдлэгтэй хоёр хүн цар тахлын улмаас хойшлогдож байгаа нь үйлдвэрлэлийн эхлэлийг 2025 он буюу түүнээс хойшлуулж болзошгүйг анхааруулав.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 3 цаг 18 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 3 цаг 26 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 3 цаг 29 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 3 цаг 30 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 5 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 5 цаг 50 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 6 цаг 7 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 6 цаг 8 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 6 цаг 9 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 6 цаг 11 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 6 цаг 17 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 8 цаг 35 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 8 цаг 37 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 8 цаг 38 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 8 цаг 39 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 10 цаг 17 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 10 цаг 40 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 10 цаг 44 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 10 цаг 49 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 11 цаг 1 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top