x

Иргэд нь эрх баригч, албан тушаалтныг шүүмжилбэл ял авдаг 5 улс

Зарим хүмүүс зүгээр л шүүмжлэл сонсож чаддаггүй, үүний эсрэг дархлаагүй байх нь бий. Шүүмжлэл, үзэл бодлыг гутаан доромжлох, гүтгэхтэй хольж сольж хүлээн авах нь ч бий. Ингэж хүлээж авагсад нь улс төрчид, хууль санаачлагчид, албан тушаалтнууд байвал яах вэ? Тэгээд бүүр шүүмжлэл сонсохгүйн тулд хууль санаачлан боловсруулж, өөрийнх нь нэр төрд халдсан гэж үзэж буй хүн бүрийг шүүхэд дуудаж, төлбөр ял оноох хэлбэрээр хариуцлага тооцож эхэлбэл яах вэ? Уг нь шүүмжлэлийг чинь сонсож, ажлыг чинь хийе гэж “гуйж” сонгогддог хүмүүсийг улс төрч гэдэггүй бил үү? Зарим орны улс төрчид өөр бодолтой байдаг аж. 

Мэдээж Хойд Солонгос, Куб, Туркменистан, Ливи гэх мэт дэлхийн хамгийн хаалттай, цензурь өндөртэй улсуудыг энд жагсаах нь илүүц биз. Харин харьцангуй нээлттэй ертөнцийн улс орнуудаас түүвэрлэн танилцуулъя.

ОХУ

ОХУ-д засгийн газар, төрийн түшээд мөн Ерөнхийлөгч Владимир Путиныг онлайн орчинд шүүмжилж, хүндэтгэлгүй хандсан хэн боловч шүүхэд дуудагдаж, торгууль төлөхөөс авахуулаад хорих ял эдлэх хүртэл хуулийн зохицуулалттай. Энэхүү хуулийг өнгөрсөн жил хүндэт Ерөнхийлөгч Владимир Путины рейтинг түүхэнд байгаагүйгээр унаж, ард иргэдийн түүнд итгэх итгэл 33%-д хүрсний дараа яаравчлан баталсан юм. Путин бол адгийн амьтан гэж бичихэд л шууд шүүхэд дуудагдаж дор хаяж 100 мянган рублийн торгууль төлөх ба давтан “үл хүндлэл” үйлдсэн бол 15 хоног хорих ял оноох юм. Хуулинд зааснаар “нийгмээ, эх орноо, төрийн бэлгэ тэмдгээ, үндсэн хуулиа, мөн эрх баригчдаа үл хүндэлсэн бүхий л цахим дайралтуудад хариуцлага хүлээлгэнэ” гэжээ. 

Ливан

Энэ бол Арабын хамгийн эрх чөлөөт орнуудын нэг шүү дээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд гүтгэх, нэр төрд халдахын эсрэг хуулиар төр засгаа шүүмжилсэн сэтгүүлч, нийгмийн активистууд, энгийн иргэд ялгалгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон нь нийгмийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан аюултай үзэгдэл болж байна. Хуулинд зааснаар эрх баригч, төрийн албан тушаалтнуудыг гутаан доромжилбол нэг жил хүртэл, Ерөнхийлөгч, үндэсний туг далбаа, бэлгэ тэмдгийг гутаавал хоёр жил хүртэл, үндэсний цэрэг армийг гутаавал гурван жил хүртэл хорих ял оноох гэнэ. 

Мьянмар

Энэ улс өнгөрсөн жил хошин егөө, элэглэл хийсэн хэсэг жүжигчид, уран бүтээлчдээ шоронд илгээжээ. Нутаг орнуудаар хэрэн хэсэж, аялан тоглолт хийдэг эдгээр 7 жүжигчин хошин егөө бүхий ардын жүжиг тоглож, улс төрийн нөхцөл байдал болон нийгмийн зан үйлийг шүүмжилсэн нь ийнхүү нэг жил хоригдох шалтгаан болсон байна. 

Венесуэл

Энд аливаа хэлбэрээр ерөнхийлөгчийнхөө нэр хүндэд халдах аваас 3-30 сар хүртэлх хугацаагаар хорих ял онооно. Хьюго Чавесын үед батлагдсан энэ хуулийн ихэнх үзэл санаа ах дүү Касторогийн үеийн Кубын бодлоготой маш төстэй. 

Кувейт

Хэрэв та Кувейтийн сүр жавхлант Эмир Наваф Ал-Ахмед Ал-Жабер Ал-Сабаг ямар нэг байдлаар шүүмжилбэл хоёроос таван жилийн ял эдлэнэ, эсвэл урт хугацааны цөллөгт явна! Энэ нь бүүр үндсэн хуулиндаа бичээтэй бий. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгсэл эмирийн нэр хүндэд халтай ганц өгүүлбэр ч болов бичвэл 5.000-20.000 динар буюу 20.000-80.000 ам долларын торгууль төлнө. 2009 онд Австралийн жуулчин эмэгтэй Кувейтэд аялж явахдаа эмирийн нэр төрд халдсан хэмээн хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байсан юм. Тэгэхээр гадаадын иргэн байсан ч энэ хууль үйлчилдэг байх нь. 

Эх сурвалж: ub.life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 3 цаг 21 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 3 цаг 29 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 3 цаг 32 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 3 цаг 33 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 5 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 5 цаг 53 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 6 цаг 10 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 6 цаг 11 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 6 цаг 12 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 6 цаг 14 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 6 цаг 20 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 8 цаг 38 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 8 цаг 40 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 8 цаг 41 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 8 цаг 42 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 10 цаг 20 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 10 цаг 42 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 10 цаг 47 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 10 цаг 52 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 11 цаг 4 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top