x

Японы засгийн газар олимпод оролцох тамирчдыг вакцинжуулахыг дэмжив

Японы засгийн газар Токио-2020 Олимпийн наадмаас өмнө тамирчдад коронавирусийн вакцин хийлгэхэд нь туслах Олон улсын олимпийн хороо (ОУОХ) -ны саналыг дэмжжээ. 

Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр, хөгжиж буй орнуудын тамирчид болон албан тушаалтнуудад вакцин хийлгэхэд туслах зорилготой ОУОХ-ны үйл ажиллагааг дэмжсэн агуулгатай захиаг Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сугаги арваннэгдүгээр сард Швейцарийн Женев дэх Вакцины Холбоо болох Гави руу илгээсэн аж.

Өнгөрсөн сард ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах үг хэлэхдээ "Олимпод оролцох хүсэлтэй тамирчдад вакцинжуулалтыг заавал хийлгэх нь хэт холын байх болно" гэж хэлсэн. Гэхдээ Бах яриан дундаа тамирчдыг вакцинд хамруулах нь маш том "Хүндэтгэлийн тэмдэг" болох болно гэж хэлсэн юм.

ОУОХ бусад байгууллагуудтай вакцин нийлүүлэх "хүрээ" бий болгохыг эрмэлзэж байгаа. Гави болон ДЭМБ нь дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин боловсруулах, түгээх ажлыг түргэсгэх зорилготой Ковакс төслийг хэрэгжүүлнэ. Аравдугаар сард Японы засгийн газар 2021 онд 5 тэрбум доллар босгохоор төлөвлөж буй уг төслийг санхүүжүүлэхэд 130 сая доллар амласан. Харин ОУОХ-оос "Токио 2020"-ийг аюулгүй зохион байгуулах үүднээс вакцин хийлгэхэд шаардагдах зардлын зарим хэсгийг хариуцахаар санал болгов. 

Тэрээр үйлдвэрлэгчид болон бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хэлэлцээр хийж байгаа гэдгээ мэдэгдсэн боловч тамирчдыг вакцин хийлгэх хамгийн их шаардлагатай хүмүүсийн урдуур оруулж, дараалалын өмнөх рүү “үсэргэж” чадахгүй гэж мэдэгджээ. Мөн өмнө нь хэд хэдэн удаа вакцин бол олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад туслах мөнгөн сум биш гэж мэдэгдэж байсан. 

Коронавирусийн тахлын улмаас Олимпын наадам 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-нд, харин Паралимпийг 8-р сарын 24-өөс 9-р сарын 5 хүртэл хийхээр төлөвлөж хойшлуулсан.

"Токио 2020" саяхан зөвхөн ингэж хугацаа хойшлуулахад 2.8 тэрбум доллар зарцуулсан гэж мэдэгдсэн. Токио хотын захиргаа 1.1 тэрбум доллар төлж, Зохион байгуулах хороо нэг тэрбум доллар төлнө гэсэн мэдээлэл байна. Үлдсэн 700 сая долларыг Японы засгийн газар хариуцах байсан. "Токио 2020"-ийг 3-р сард хойшлуулахаас өмнө ойролцоогоор 13 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байжээ.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 18 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав Уржигдар 18 цаг 28 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 17 цаг 50 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов Уржигдар 17 цаг 48 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо Уржигдар 17 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав Уржигдар 17 цаг 39 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу Уржигдар 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Уржигдар 17 цаг 30 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Уржигдар 17 цаг 27 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ Уржигдар 17 цаг 26 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Уржигдар 17 цаг 25 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Уржигдар 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Уржигдар 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Уржигдар 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Уржигдар 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 2026-03-12 Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 2026-03-12
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Аялал жуулчлалын салбарт спортын контент болон хиймэл оюун у...
Top