x

Аргентинд үр хөндөлтийг зөвшөөрсөн хууль батлахад нэг алхам дөхлөө

Аргентины улстөрчид Католик шашинтай энэ улсыг үр хөндөлтийг хуульчлахад нэг алхам ойртуулсан хуулийн төслийг дэмжиж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдын эртнээс эрэлхийлж ирсэн өөрчлөлтийг дэмжлээ.

Парламентын доод танхим 131-117 харьцаатайгаар өргөн барьсан хуулийг дэмжив. Одоо дээд танхим болох Сенат тус хуулийн төслийг батлах эсэхийг шийднэ. Санал хураалт энэ онд багтаж нэг тийш болох төлөвтэй байна.

Аргентинд үр хөндөлт хийлгэсэн олон эмэгтэйчүүд хуулийн дагуу хариуцлага хүлээхээр хуульчлагдсан байдаг.

Ерөнхийлөгч Альберто Фернандез жирэмсний 14 дэх долоо хоног хүртэл үр хөндөлт хийхийг зөвшөөрсөн хуулийн төслийг санаачилсан. Одоогийн байдлаар үр хөндөлтийг хүчиндүүлсэн тохиолдолд эсвэл эхийн эрүүл мэнд жирэмсэн болоход эрсдэлтэй тохиолдолд л зөвшөөрдөг.

Доод танхим Пүрэв гаригаас Баасан гаригийн өглөө хүртэл 20 цаг хэлэлцсэний эцэст хуулийн төслийг батлав. Сенат дахь санал хураалт илүү хатуу байх төлөвтэй байна. Өмнө нь 2018 онд тус байгууллага адил агуулгатай хуулийн төслийг доод танхим нь дэмжсэн ч гэсэн уг санаачлагыг буцааж байсан.

Ерөнхийлөгч Фернандез Пүрэв гаригт "Би католик шашинтай хүн боловч хүн болгонд хууль хүртээмжтэй байх ёстой гэдэг бодолтой байна. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн маш ноцтой асуудал юм" гэж хэллээ.

Пүрэв гаригт Ромын Католик сүм үр хөндөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Аргентин дахь улс төрчдөөс "Амьдралыг хүндэтгэх гэдэг нь юу гэсэн үг болохыг хоёр дахь удаагаа эргэцүүлэхийг" хүсчээ. Үүний эсрэгээр эмэгтэйчүүд, хүйс, олон янз байдлын сайд Элизабет Гомес Алькорта санал хураалт дууссаны дараа твиттертээ "Бид түүхэндээ шинэ хуудас бичлээ" гэжээ. 

Латин Америкт үр хөндөлтийн талаар дэлхийн хамгийн хязгаарлагдмал хуулиуд байдаг бөгөөд Аргентин дахь санал хураалтыг бүс нутгийн туйлширсан асуудлын хоёр тал анхааралтай ажиглаж байна.

Тус хуулийн төслийг дэмжсэн болон эсэргүүцсэн бүлгүүд нийслэл Буэнос-Айрес дахь конгрессын байрны гадаа цуглав. Өөрчлөлт хийхээр кампанит ажил хийж байсан тэмцэгчид өөрсдийн хөдөлгөөний өнгө болох ногоон өнгийн хувцас өмссөн байв. Санал хураалтын дүн гарахад олон хүн баярлаж, уйлж байсан гэж үндэсний агентлаг мэдээлэв.

Энэ хуульд сэтгэл дундуур тал ч байгаа бөгөөд "Тэд үр хөндөлт гэж юу болохыг харуулахыг хүсэхгүй байна. Энэ бол" гэж хуулийн төслийг загалмай, дээр нь цустай ургийн хүүхэлдэй барьсан нэг эсэргүүцэгч Ройтерс агентлагт ярьжээ.

Аргентины засгийн газрын мэдээлснээр жилд 38,000 орчим эмэгтэй нууцаар үр хөндөлт эмнэлгийн бус нөхцөлд хийлгэдэг тул өөрсдийн эрүүл мэндээрээ хохирдог гэв. 1983 оноос хойш аюултай үр хөндөлт хийсний дараа мянга мянган хүн нас барсан гэж үздэг.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 3 цаг 15 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 3 цаг 23 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 3 цаг 26 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 3 цаг 27 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 5 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 5 цаг 47 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 6 цаг 4 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 6 цаг 5 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 6 цаг 6 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 6 цаг 8 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 6 цаг 14 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 8 цаг 32 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 8 цаг 34 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 8 цаг 35 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 8 цаг 36 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 10 цаг 15 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 10 цаг 37 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 10 цаг 41 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 10 цаг 46 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 10 цаг 58 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top