x

Д.Бумдарь: Ковидын байдал урт хугацаандаа эрх баригчдад халгаатай болж байна

"Цар тахлын нөхцөл байдал улс орнуудад популист улстөрчдийг ялгаж харах боломжийг өгч байна"

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.

-Орчин үед популист улстөрчдөөс татгалзах, поп улстөрчид хоцрогдох ийм хандлага бий болж байна гэж олон улсын улс төр судлаачид ярьж байна. “Ковид -19” цар тахлын үеийн улс төр хаашаа эргэж байна гэж та харж байна вэ?

-“Ковид-19” цат тахлын нөхцөл байдал дэлхийн олон улс оронд популист улстөрчдийг ялгаж харах боломжийг өгч байна. Илүү бодитой зүйл ярьдаг, хийдэг ийм улстөрчид хэрэгтэй байгааг энэ цаг үе харуулж байна. Дэлхий дахинд тархсан цар тахал, хөл хорионы үед манай улсаас гадна өөр олон улс сонгуулиа хийлээ. Солонгос, АНУ, Польш зэрэг олон улс оронд Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болж өнгөрлөө.

Сонгуулиа хийсэн улс орнуудад ажиглагдсан нэг зүйл нь ковидын эхэн үед популизмаас үүдэлтэй улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж эхэлсэн. Тогтсон тодорхой систем, эрх зүй ажиллаж байж, энэ цар тахлын аливаа аюулаас улс орноо, ард иргэдээ хамгаалж сэргийлэх юм байна гэдэг бодит нөхцөл үүссэн. Тийм учраас ковидын эхэн үед, хөл хорионы үеэр сонгууль нь болсон улс орнуудад популимз ярих, дуугарч өрсөлдөх боломж байгаагүй.

Улс төр судлаачид популизм сулрах юм байна, энэ чигээрээ байвал популизм бол ард түмнийг үймүүлж байсан улс төрийн түр зуурын үзэгдэл юм байна гэдэг байр сууринаас харж дүгнэж ярьж байна л даа. Гэхдээ ухагдахуунаар нь авч үзвэл популизм өөрөө устах боломжгүй. Оршсоор байна гэж ойлгох хэрэгтэй.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн популист улстөрчид хоцрогдож байгааг харуулсан тод жишээ боллоо гэж ярьцгааж байгаа?

-Хөл хорионы эхэн үед дэлхийн бүх улс орон өмнө тулгарч байгаагүй шинэ хүчин зүйлтэй тулгарсан. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах сэтгэл зүйн айдсаас үүдэлтэй аюулгүй байдлаа хамгаалах нэн анхдагч шаардлага улс орнуудын төр засаг, ард иргэдэд бий болсон.

Тахлаас үүдэлтэй тооцоолоогүй эрсдэл нь тухайн улс орны эрх баригч нарт, засгийн газарт том шалгуур болж өглөө. Улс орнуудын төр засаг нь аюул тулаад ирэхэд бэлэн байдлаа хангаж чадсан уу, аюулгүй байдлаа хамгаалах тогтолцоо нь ажиллаж байна уу, ямар түвшинд байна вэ гэдгийг шалгасан том шалгуур болж байна. Энэ утгаараа ковидын эхэн үед Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болсон улс орны эрх баригч нарт илүү таатай байдал үүсч байсан. 

Сонгуулиа хийсэн улс орнуудын эрх баригч нар ковидын үед шийдвэр гаргах төрийн эрх мэдлээ ашиглаад өөрсдөд ашигтай “эрх мэдлийн популизмыг” хийж ялалт авчирсан. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эдийн засгийг хамгаалах, нөхөн олговор олгох зэргээр бид нар байгаа учраас энэ бүх тулгамдсан асуудлуудыг шийдэж өгч чадаж байна гэсэн нийгмийн уур амьсгалыг бүрдүүлж чадаж байсан. иргэдийн хувьд ч зөвхөн засгийн газрынхаа үйл ажиллагааг дагах, тогтсон систем эрх зүй биднийг аврах юм байна гэдэг ийм чиглэлтэй байсан.

Гэтэл сая АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Доналд Трамп дахин сонгогдож чадсангүй. Уг нь бол бусад улс орнуудын хувьд эрх баригч намуудад ковидын эхэн үе ашигтай байж, ялалт байгуулж байсан бол ковидын хоёрдугаар хагас үеэс асуудал өөрөөр эргэж эхэлж байгааг харууллаа. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эрх барьж байж яагаад энэ боломжийг ашиглаж чадсангүй вэ гэдэг асуулт гарч ирж байна. Ковидын дунд үеэс хойш урт хугацаанд иргэдийг хамгаалах стратеги, тактик зарим улс орнуудад ажиллаж чадахгүй болж эхэлсэн. Урт хугацаанд тухайн төрийн хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны бодит үнэн төрх гарч эхэлж байна гэж хэлж болно.

Нөгөө талаар, АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд ковидын бурууг өөр улс руу чихэх, өөр олон асуудлаар популимз хийж үзсэн ч ялагдлаа. Ковидын нөхцөл байдал АНУ-д улам хүндэрч, бий болсон зарим тулгамдсан асуудлуудыг шийдэж чадаагүйтэй холбоотой. Иргэд цар тахлыг хохирол багатайгаар даван туулахад тодорхой зөв гарц гаргалгаа гаргах, бодитой зүйл ярьдаг, хийдэг ийм удирдагчийг хүсэж сонголтоо хийлээ. Дональд Трампын хувьд арьс өнгөний үзэлд дорвитой арга хэмжээ аваагүй, нийгмийн давхраажилтыг хэт дөвийлгөсөн байдал зэрэг нь сонгуулийн ялагдалд нөлөөллөө. Ер нь цар тахал популист улстөрчдийг ялгаж харах, попуудаас татгалзах ийм боломжийг олгож байна.

-ОХУ ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиндаа популист үзлээс татгалзах ийм зүйлүүдийг тусгаж байна гэж ярьж байна. Энэ тухайд?

-Популизм нь өөрөө ард түмний эрх ашгийг хамгаалж байна, ард түмний өмнөөс ярьж байна, ард түмний хүү юм аа гэх зэрэг эзэн биегүй, нийтийн сайн сайхны төлөө гэдэг нэр томьёог ашиглан улс төрийн ашиг хонжоо хайдаг улс төр юм. Тиймээс яг популист үзлээс татгалзсан зүйл заалт хуулиндаа шууд оруулах боломжгүй асуудал. Гэхдээ нэр дэвшигчдийн эрхийг хаах зүйл заалтууд оруулж тусгасан гэж харж байна. Нэр дэвшигчийн эрүүл мэнд, ял эдэлсэн байдал зэрэг асуудлыг хуулиндаа илүү нарийн тусгаж байгаа гэж харсан.

Мөн энэ хавар ОХУ сонгуулийнхаа хуулинд иргэдийг сонгуульдаа оролцохдоо зайнаас саналаа өгөх эрхийг нээж өгсөн. Нэг ёсондоо шуудан, цахимаар саналаа өгөх боломжийг гаргаж өгсөн. Москвагийн орон нутгийн сонгуулийг цахим хэлбэрээр явууллаа. Цахимжсанаар сонгуулийн үр дүн бодит гарч ирж байна гэж үзэж байгаа. Мөн сонгуульд нэр дэвшигчийн сонгогчдын гарын үсгийг дижитал хэлбэрээр цуглуулах зэргээр сонгуулийн бүх системийг цахимжуулсан нь үр дүнгээ өгч байна гэх мэдээлэл бий.

-Манай улс цар тахлын энэ үед УИХ-ын сонгуулиа хийсэн. Манайд популист улстөрчдийн нөлөө ямар байсан гэж харсан бэ?

-Өнгөрсөн хугацаанд, тэр дундаа 2016-2020 оны парламентын сонгуулийн үеэр, нийгмийн сэтгэл зүйн байдлыг харахад популимз хүчтэй байсан. Тодорхой тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгаа байхгүй, худлаа амлалтаар иргэдийн саналыг хуурч авах, сэтгэл зүйн байдлыг нь ашиглаж ашиг хонжоо хайж популизм хийх байдал хүчтэй байсан. харин цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2020 оны сонгуулийн үр дүнгээс харахад эрх баригчдаас бусад нам эвслүүдэд, сөрөг хүчинд популимз хийхэд хэцүү байлаа. Хэвлэл мэдээллээр сонгуулийн сурталчилгаа хийх байдал хомс, сонгуулийн кампанит ажил хийх боломж бага, дээр нь ард иргэдийн зүгээс ковидын үед зөвхөн Засгийн газрын шийдвэрийг дагах ийм нийгмийн сэтгэл зүйн байдал үүссэн байлаа.

Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН -аас бусад улс төрийн нам эсвэл, нэр дэвшигчдэд ковидтой холбоотойгоор улстөрчид популизм хийх боломж суларсан байсан. Эрх баригчдад ковид давуу байдал авчирсан. Гэхдээ одоогийн Засгийн газар иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сайжруулах чиглэлд хүчээ дайчилж бодитой, тодорхой ажлуудыг хийх нь чухал. Урт хугацаандаа ковидын байдал эрх баригч нарт халгаатай болж байгаа нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд ирээдүйд өнөөдрийн гаргаж байгаа зарим шийдвэрийн үнэлгээ, үр дүн томоохон популизмын давлагааг авчрах эрсдэл улс төрийн орчинд бүрэлдэж байна гэж бодож байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 19 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 24 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 28 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 35 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 37 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 42 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 45 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 49 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 23 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 27 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 40 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 48 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 55 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top