x

Суданы эрх баригчид охидын гэрлэлт, эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний зэрэмдэглэлийг зогсооно гэж амлав

Суданы эрх баригчид эмэгтэйчүүд, охидын эрхийн төлөө томоохон алхам хийж, хүүхдийн гэрлэлтийг зогсоож, эмэгтэй хүний ​​бэлэг эрхтнийг зэрэмдэглэхийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Лхагва гаригт цагдаагийн албан хаагчдад 7-р сард батлагдсан шинэ хуулиудын дагуу эмэгтэй бэлэг эрхтнийг зэрэмдэглэх нь хууль бус гэдгийг орон нутгийн иргэдэд мэдээлэх ёстой гэж мэдэгдэн, хэрвээ зөрчвөл гурван жил хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэх юм байна.

"Цагдаагийн алба хаагчид хөндлөнгөөс оролцож, хүн төрөлхтний эсрэг энэ гэмт хэргийг таслан зогсооход томоохон үүрэг хариуцлага хүлээх болно" гэж цагдаагийн ерөнхий захирал Эззелдин Эль Шейх хэлээд, ихэнхдээ лалын шашинтай энэ орны шашны зүтгэлтнүүд энэ зан үйлийг таслан зогсооход чухал үүрэг гүйцэтгэнэ гэлээ. Учир нь нийгэмд маш гүнзгий шингэсэн шашны үзэлтэй холбоотой тус хуулийг хэрэгжүүлэх боломжгүй байсан юм.

НҮБ-ын мэдээлснээр Суданы эмэгтэйчүүдийн 87 хувь нь ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаангүйгээр гадна бэлэг эрхтнээ ​​хэсэгчилсэн эсвэл бүрмөсөн зэрэмдэглэх ажилбар хийлгэсэн байдаг байна.  Охидууд ердөө таваас 14 насандаа энэ ёс журмыг нийтийн шахалтаар дагадаг байна. 

Сайд нарын зөвлөл мөн энэ долоо хоногт хүүхдийн гэрлэлтийг цуцалж, 1999 онд батлагдсан Африкийн хүүхдийн эрх, сайн сайхан байдлын дүрмийн бүх заалтыг хүчин төгөлдөр болгож, дагаж мөрдөхөө зарлав. Өмнө нь Судан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүүхдийн гэрлэлтийг цуцлах шийдвэрийг дэмжиж байсан ч 18 нас хүрэхээс өмнө гэрлэхийг хориглох алхамыг эсэргүүцэж байсан юм.

"Суданд охидын гуравны нэг орчим нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг"

Equality Now-ийн хөтөлбөрийн захирал Ники Кандирикирира хэлэхдээ "Хүүхдүүдийн гэрлэлтийг зогсоох ажил одоо засгийн газрыг нийгмийн хэм хэмжээг хөндсөн хөтөлбөрүүдээр дамжуулан хууль хэрэгжүүлж, хуулийг зөрчсөн нь тодорхой болвол шийтгэлтэй болгох замаар хүлээж байна.

Цагдаагийн дарга, дэслэгч генерал Эззелдин Эль Шейхийн эмэгтэйчүүдийн гадна бэлэг эрхтнийг зэрэмдэглэх нь Судан улсад хуулиар хориглодохын зэрэгцээ ийм хэрэгт холбогдох хүмүүс нь баривчлагдаж болзошгүйг онцолж хэлсэн үгийг бид таашаалтай хүлээн авч байгаа. Түүний үгс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа болж хувирна гэж найдаж байна" гэсэн юм.

Өнгөрсөн жил Омар аль-Баширыг огцруулсны дараа Суданы иргэний удирдсан шилжилтийн засгийн газар бараг л хорь гаруй жилийн хатуу исламын бодлогоос салж, улс орондоо шинэчлэл хийх болсон.

Тэд олон дараалсан хууль санаачилсан бөгөөд Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг зэрэмдэглэх болон хүүхдийн гэрлэлтийн эсрэг хууль батлахын зэрэгцээ засгийн газар Исламын шашин шүтэхийг хориглосон хориглолтыг зогсоож, мусульман шашингүй хүмүүст архи уухыг зөвшөөрч, эмэгтэйчүүдэд гэр бүлийнхээ эрэгтэй гишүүнээс хүүхдүүдтэйгээ хамт аялах зөвшөөрөл авах шаардлагагүй болсон юм. Мөн 2030 он гэхэд Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг зэрэмдэглэлтийг устгаж, хүүхдийн гэрлэлтийг цуцлахаа амлав.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 3 цаг 18 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 3 цаг 26 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 3 цаг 29 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 3 цаг 30 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 5 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 5 цаг 50 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 6 цаг 7 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 6 цаг 8 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 6 цаг 9 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 6 цаг 11 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 6 цаг 17 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 8 цаг 35 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 8 цаг 37 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 8 цаг 38 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 8 цаг 39 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 10 цаг 17 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 10 цаг 39 мин Хотын дарга Б.Пүрэвдагва Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллалаа 10 цаг 44 мин Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулна 10 цаг 49 мин Эрсдэлийн хяналт, шалгалтыг Цэргийн төв эмнэлгээс эхэллээ 11 цаг 1 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top