x

Диего Марадонатай салах ёс гүйцэтгэх үеээр шүтэн бишрэгчид нь үймээн дэгдээжээ

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод хөлбөмбөгийн домог Диего Марадонад олон мянган хөгжөөн дэмжигчид нь хүндэтгэл үзүүлж байна.

Мянга мянган хүмүүс хөлбөмбөгчний авсны хажуугаар уйлж, үнсэж, өргөж, залбирч байв.  Дараа нь түүний оршуулгын кортеж өнгөрөхөд хүмүүс гудамжаар эгнэн зогсов

Гэвч цагдаа нар олноороо цугласан хүмүүсийг хянах гэж оролдсноос үүдэн ширүүн мөргөлдөөн үүсэх дөхсөн байна. 

Энэ лхагва гаригт үндэсний баатар 60 настай Марадона зүрхний шигдээсээр нас барсны дараа үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарласан билээ.

Марадонагийн авсыг Аргентины төрийн далбаа, хөлбөмбөгийн цамцаар хучсан, ар тал дээр нь 10 гэсэн тэмдэг тэмдэглэсэн байсан нь пүрэв гаригт Ерөнхийлөгчийн ордонд олон нийтэд дэлгэгджээ. Үд дунд гэхэд олны хөлийн дараалал нэг км гаруй урт сунжирсан бөгөөд цагдаа нар орон нутгийн цагаар 16:00 цагт салах ёс гүйцэтгэх ажлыг дуусгахаар төлөвлөсөн ч ордны гадаа хүлээж байсан гашуудалтнуудтай мөргөлджээ. Үймээн самууны үеэр офицерууд олныг барьж дийлэхгүй байсан учраас нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан гэсэн мэдээлэл байна.

Олны дунд хүндэтгэл үзүүлж байсан Аргентины тулаанч Рубен Эрнандес цагдаа нар хэтэрхий даварсан гэжээ. "Бид тайван эгнэн зогсож байгаад гэнэт цагдаа нар резинэн сум буудаж эхлэсэн" гэж тэр Ройтерс агентлагийнханд өгсөн яриандаа дурьджээ. Тэрээр "Энэ үйлдэл бол үнэхээр галзуу, би зүгээр л Диеготой салах ёс хиймээр байна" гэсэн юм.

Дараа нь эрх баригчид хайрцаг руу нэвтрэх эрхийг хоёр цаг сунгасан боловч гашуудаж буй олон хүн авс руу очиход хангалтгүй хэвээр байв. Оршуулгын моторжуулсан кортеж түүний цогцсыг хотын захад орших Белла Виста оршуулгын газар руу хүргэж, хувийн ёслолд оршуулахаар болжээ.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ангела Меркел ба Герман 1 цаг 32 минутын өмнө СӨҮЛ: Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан зөвөлгөө эсэргүүцэлтэй тулгарав 2 цаг 12 минутын өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг даваа гаригт нээнэ 4 цаг 46 минутын өмнө "Бусдыг турхирагч, хэт даврагчдыг олон нийтийн сүлжээнээс хасах нь зөв" 7 цаг 29 минутын өмнө Ж.Эрдэнэбатад ял оногдуулсан шүүхийн тогтоолыг Дээд шүүх хүчингүй болгожээ 16 цаг 5 минутын өмнө Гишүүн асан А.Сүхбатыг албадан тусгаарлалаа 16 цаг 47 минутын өмнө Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 164 иргэн эх орондоо ирлээ 17 цаг 52 минутын өмнө Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцлоо 21 цаг 8 минутын өмнө Зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд тусламжийн багц хүргэлээ 21 цаг 13 минутын өмнө ДЭМБ: Вирус амьтнаас хүнд хэрхэн яаж халдсан талаар судална 21 цаг 21 минутын өмнө ЧД-ийн Эрүүл мэндийн төвд батлагдсан 1 тохиолдлыг ХӨСҮТ-д шилжүүллээ 21 цаг 37 минутын өмнө Трампизмын үүсэл, шалтгаан ба авах сургамж 21 цаг 59 минутын өмнө Г.Загданшатар: Шүүхийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхийг Та бүгдээс хүсье! Өчигдөр 16 цаг 02 минутад Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын ажилтан гэр бүлээрээ 36 удаа азтан болсон эсэхийг шалгаж байна Өчигдөр 15 цаг 50 минутад Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодоор 1,553 автомашин нэвтэрч, 2,338 тээврийн хэрэгсэл гарчээ Өчигдөр 15 цаг 45 минутад Нэг сарын хугацаанд нийслэлд 1.4 сая иргэн QR код уншуулжээ Өчигдөр 15 цаг 42 минутад Б.Баатархүү: Шөнийн цагаар хүүхэд уйлсан, үймүүлсэн гэж хариуцлага тооцож байгаагүй Өчигдөр 14 цаг 22 минутад Зах, бөөний төвүүдэд НӨАТ-ын баримт олгож байгаа эсэх талаар шалгалт явуулж байна Өчигдөр 14 цаг 16 минутад Малын сэг зэмийг төвлөрсөн цэгт эсвэл дуудлага өгч ачуулахыг анхаарууллаа Өчигдөр 14 цаг 11 минутад АН үндсэн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Дээд шүүхэд дахин хандана Өчигдөр 14 цаг 03 минутад
iИх уншсан
Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгч Х.Баттулгын алдаа, буруу бодлогыг... Ц.Оюунгэрэл хэний хүн бэ? ЕРӨНХИЙЛӨГЧ: Сая төгрөгийн амлалт ба шударга ёсны гажуудал УИХ: Шүүгчийн хариуцлагыг нэмээд, "хоолыг нь хасах" хараат б... Р.Гончигдорж: Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн дагуу 2... Х.Баттулгын өв ба Оюутолгойн гэрээ Х.Тэмүүжин: Хуулийнханд "төмсөгдүүлсэн" хууль тогтоогч нар ү... С.Баяр, С.Баярцогт нарыг "улс төрийн хоригдол" болгосон хөөн... Ч.Хүрэлбаатар: Төрийн санд "оффшорын мөнгө" орж ирээгүй гэж ... Шүүмжлэл дагуулсан ковер зураг ба Камала Харрисын харизм Ж.Эрдэнэбатад ял оногдуулсан шүүхийн тогтоолыг Дээд шүүх хүч... Ц.Цогт: Шүүгчийн цалин 2700.000-5500.000 төгрөг. 8-11 саяын ... Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлжээ Монгол эрдэмтдийн бүтээсэн 198 сая төгрөгийн санхүүжилттэй о... АН үндсэн дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Дээд шүүхэд дахин... Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэ... Хөвсгөл нуурын мөсний хар, цагаан хилд хөдөлгөөн орсон тул з... Гишүүн асан А.Сүхбатыг албадан тусгаарлалаа Х.Баттулга: Миний хувьд мөнгө хадгалахын эсрэг байдаг. Мөнгө... Насны хишиг, Одонтой ээжүүдийн тэтгэмжийг цахимаар бүртгэж, ...
Top