x

Талархлын баяр ба Коронавирус

Талархлын баярыг байгаа зүйлдээ талархаж, ёс заншил, итгэл бишрэлээр бурхандаа талархаж тэмдэглэж өнгөрүүлдэг. Талархлын баярыг олон оронд тэмдэглэдэг ч АНУ болон Канадад үндэсний баяр болгон өргөн дэлгэр өнгөрөөдөг байна.

АНУ-д арваннэгдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн пүрэв гаригт, харин Канадад аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн даваа гаригт тэмдэглэдэг байна.

АНУ-д энэ жилийн Талархлын баяр өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр уламжлал ёсоор гэр бүлээрээ цуглаж, бие биендээ талархал илэрхийлж, дайлдаг өдөр юм. Гэвч дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж, хөл хорионд найман сар амьдарч байна. Харин АНУ-ын бараг бүх муж улсад дэлгэрээд буй ковидын тархалт болон албанынхны сэрэмжлүүлгийг үл харгалзан Америкчууд уламжлалт Талархлын баяраа тэмдэглэхээр шийджээ. Хуучны адил тэд автомашин болон онгоцоор аялахаар төлөвлөж, ачаалал ихэсжээ. Тэдэнд коронавирус хэдийн айдас биш болсон бололтой. 

Талархлын баяр нь намрын ургац хураалтын дараа Бурханд талархал өргөж залбирдгаас үүдсэн гэдэг. 1536 оноос өмнө христийн сүмүүд 95 баярт өдөртэй, ням гаргуудад 52 баяр тэмдэглэдэг байжээ. Тиймээс баярын өдрүүдийг багасгаж, ургац хураалтын баярыг өөр баяраар орлуулахыг хүсээд чадаагүй гэнэ. 

Хамгийн анх Ерөнхийлөгч Жорж Вашингтон 1789 оны аравдугаар сарын 26-нд дэмжиж тусалдаг бурхандаа авсан ивээл ерөөл, тусламжаа санан, чин сэтгэлээсээ талархаж, ёсыг бодож ачийг хариулах залбирлын өдрийг талархлын баяр болгох санал тавьжээ.  

Арвин их ургац авсан жилд талархлын баярыг тэмдэглэдэг гэсэн хуучны бичээс бий. Удалгүй төрийн удирдлагууд шашны шинжтэй баяр болгохоор тогтож өдгөө Америкт болон Канадад талархлын баяр нь олон нийтийг хамарсан үндэсний том тэмдэглэлт өдөр болсон юм.

Энэ баярыг тохиолдуулан ихэнх албан байгууллага 4 өдрийн амралт өгдөг бөгөөд хүмүүс аав ээж, ах дүүдээ зочилж, газар үзэж, зугаалж хамтдаа цагийг сайхан өнгөрөөдөг уламжлалтай. Мөн энэ баярт зориулсан урлагийн тоглолт, парад хүртэл болдог. Ийм болохоор АНУ-ын хэмжээгээр энэ өдөр хотоос хот руу зорчих гэсэн хүмүүсийн урсгал ихэсч, авиа компаниудын билет сарын эхнээс алга болдог байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 44 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 53 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 59 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 4 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 8 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 11 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 6 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 57 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 1 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 24 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 31 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 53 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 1 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 24 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top