x

Хятад дэлхий нийтэд нээлттэй хэвээр байна гэж хэлдэг ч бүгдийг хяналтандаа байлгахыг хүссээр...

БНХАУ-ын удирдагч Ши Зиньпин улс орныхоо эдийн засгийг бие даах чадвартай болгох стратеги баримталж байгаа бөгөөд бусад газруудыг урьд өмнө хэзээ ч байгаагүй их хамааралтай болгож байгаа билээ. 

Австрали улс өнгөрсөн хавар коронавирусийн гарал үүслийг судлахыг шаардаж нэхэсний дараагаар Хятад чөлөөт худалдааны нормыг зөрчин Австралиас нүүрс, дарс, арвай, хөвөн зэрэг импортыг нэг нэгээр нь чимээгүйхэн хааж эхлэв. Тэгвэл энэ сард Хятад ямар ч тодорхой тайлбаргүйгээр гурван сая долларын үнэтэй Австралийн Рок хавчийг Шанхайн гаальд үхүүлж орхисон байна.

Австрали ч гэсэн Азийн 14 оронд нэгдэж, Хятадын зуучилсан бүс нутгийн чөлөөт худалдааны шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр нь дэлхийн хүн ам, үйлдвэрлэлийн бараг гуравны нэгийг хамарч, Ази дахь эдийн засаг, дипломат хүчирхэг гүрэн болох Хятадын байр суурийг бэхжүүлж байгаа юм.

Энэ бол коммунист шинж чанар бүхий даяаршил. Хятадын засгийн газар улс орнуудыг дүрмээрээ тоглохыг тулгадаг, улам бүр түрэмгий ааш гаргаж, заримдаа шийтгэх бодлого явуулж байгаа ч гэсэн улс орныхоо нээлттэй байдлыг дэлхий нийтэд сурталчилсаар байна.

Технологи гэх мэт салбарт Хятадын ноёрхол нь өсч байгаа тул АНУ болон бусад улсууд болгоомжилж байна. Хятад улс өөрсдийн хэрэгцээнд зориулж дэлхийгээс бага хамааралтай болж, дэлхийг Хятадаас аль болох хараат байлгахыг хүсч байгаагаа духан дээрээ бичив.

Австралийн үндэсний их сургуулийн Хятад түүхийн судлаач, редактор Юн Жианг: "Олон улсын дүрэм, хэм хэмжээг ашиг сонирхлынхоо дагуу дагаж мөрдөх, нөхцөл байдал тохирсон тохиолдолд дүрэм, хэм хэмжээг үл тоомсорлож байгаа нь Хятад бусад агуу гүрнүүдэд байсан шиг эрх мэдэл, хүч чадлыг хүсч байгаагийн илэрхийлэл юм" гэлээ.

Хятадын стратеги нь хүч чадлаар бий болдог. Коронавирус нь хятад доторх хил хязгаарт бараг алга болсон. Тус улсын эдийн засаг хүчтэй өсч байна. БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар нь дэлхийн хамгийн том салбар болж, бусад улс орнууд эмнэлгийн тоног төхөөрөмжөөс эхлээд дэвшилтэт электроник хүртэлх бүх зүйлээс ихээхэн хамааралтай болжээ.

Бээжин Трампын сонгуулийн ялагдлын дараа үүссэн улс төрийн эмх замбараагүй байдлыг далимдуулан Ерөнхийлөгч Трамп болон түүний засаг захиргааны эсрэг явж эхэллээ. Бээжингийн дэлхийн тавцан дахь итгэлцэл нь Жо Байдены засаг захиргаанд тулгарч буй сорилтыг нэмэгдүүлж байгаа хэрэг юм.

Сүүлийн долоо хоногт олон удаа үг хэлэхдээ БНХАУ-ын амбицтай, авторитар удирдагч Ши Зиньпин дэлхийн шинэ дэг журмын талаар алсын хараагаа дэвшүүлж, дэлхийн хамтын ажиллагааны нөхцлийг тодорхой хэллээ.

Тэрээр бүс нутгийн чухал форум болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны жил бүрийн дээд хэмжээний уулзалтад тус улс дангаараа явж, дэлхийн эдийн засгийг “салгах” бодолгүй байгаагаа дахин хэлэв. Видео хурлын үеэр тэрээр Хятад улс нээлттэй байж, дэлхийн эдийн засгийг "шударга, илүү тэгш" болгохын тулд "өөрийн үүргээ гүйцэтгэнэ" гэдгээ илэрхийлэв.

"Нээлттэй байх нь үндэсний дэвшлийн урьдчилсан нөхцөл бөгөөд хаагдах нь зайлшгүй хоцрогдол руу хөтөлнө" гэж хэлсэн нь ноён Трампын Америк дахь анхны мөрийн хөтөлбөрийг “даапаалж” байх шиг санагдлаа.

Мөн үүнээс гадна Хятадын засгийн газраас Шинжаан дахь чип үйлдвэрлэдэг Америкийн Intel, Nvidia компаниудын супер тооцооллын төвүүдийг тандалтад ашигладаг байжээ. Харин хоёр компани хоёул өөрсдийн технологийг зүй бусаар ашигласан эсэх талаар юу ч мэдэхгүй байгаагаа мэдэгдэв.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 18 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав Уржигдар 18 цаг 28 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 17 цаг 50 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов Уржигдар 17 цаг 48 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо Уржигдар 17 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав Уржигдар 17 цаг 39 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу Уржигдар 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Уржигдар 17 цаг 30 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Уржигдар 17 цаг 27 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ Уржигдар 17 цаг 26 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Уржигдар 17 цаг 25 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Уржигдар 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Уржигдар 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Уржигдар 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Уржигдар 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 2026-03-12 Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 2026-03-12
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top