x

Дундаж болон бага орлоготой улсуудад вакцины үнэ чангадна

Ковидын эсрэг вакцин үйлдвэрлэх уралдаанд одоогийн байдлаар тэргүүлж буй Moderna нэг тун вакцинаа 37 доллараар буюу монгол мөнгөөр 105450 төгрөгөөр худалдаална гэж мэдэгдсэн.

Энэ дүн нь Johnson & Johnson гэх мэт бусад газраас 10 доллар (28500), Pfizer вакцинаас 20 доллараас (48500) дээгүүр үнэ юм.

Энэхүү үнэлгээ нь жижиглэнгийн буюу нэгж вакцины үнэлгээ бөгөөд бөөнөөр худалдан авалт хийх үед үнийг бууруулах хэлэлцээрүүд хийгдэх нь дамжиггүй. Гэхдээ вакцин үйлдвэрлэгч эмийн үйлдвэрүүд бол ашиг олох сонирхлоо тодорхой илэрхийлсэн арилжааны компани юм. Тэд хамгийн түрүүнд түрүүвч зузаантай хүмүүстэй харьцаж байгаа. АНУ-ын зах зээл бол тэдний анхны зорилт юм. 

Moderna-ийн вакциныг холбооны санхүүжилтээр АНУ-ын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн, АНУ-ын Эрүүл Мэнд, Хүний Үйлчилгээний яамны тусламжтайгаар боловсруулсан болно. Тэд АНУ-ын засгийн газраас 2.48 тэрбум доллар авсан. Энэхүү вакцин нь Дональд Трампын Operation Warp Speed ​​хөтөлбөрийн хамгийн тод найдвар байв. Жилийн эцэс гэхэд тус компани АНУ-д хэрэглэх боломжтой 20 сая тунг өгөхөөр зорьж байна.

Вакцин яг хэдэн төгрөгөөр үнэлэгдэх вэ гэдэг асуулт АНУ-ын засгийн газартай холбоотой тул дэлхийн бусад улс орнууд хүлээх хэрэгтэй болно. Магад дунд болон бага орлоготой улс орнууд хараа, бараагаа өөр чигт тавьж байх нь зүгээр. Нөгөө талд, НҮБ-ын Ковакс хөтөлбөр нь ядуу буурай орнуудад коронавирусийн эсрэг вакциныг тараахад татаас өгөх боловч Модерна мэт компаны нэрлэсэн үнэ хэт өндөр өртөгтэй байж магадгүй юм.

Сайн тал нь Moderna хэд хэдэн асуудал байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Юу вэ гэвэл, вакцины уралдаанд оролцсон аль ч компани ирээдүйд зарим улс оронд Ковидыг хэдий нь давж туулчихаад байхад зарим улс оронд Ковид-19-ийн улмаас хүн, амьтан үхсээр байхад магадлалтайг хүлээн зөвшөөрч байна.

Мөн Moderna вакциныхаа патентыг цар тахлын үед авах гэж хичээхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ нь Энэтхэг эсвэл Хятад дахь үйлдвэрлэгчид хямд өртөгтэй хувилбар хийх боломжтой болгож байгаа юм.

Энэнээс гадна, AstraZeneca Оксфордын Их Сургуульд боловсруулж буй вакцинаас ашиг олохгүй гэж мэдэгдсэн. Аз болж хэдхэн цагийн өмнө Оксфордын их сургуулиас вакцин тун амжилттай болж байгааг зарлалаа. 

Нуруугаа автал ажиллаж байгаа хэсэг, яах нь мэдэгдэхгүй хөл хорио, ганцаардал, эдийн засгийн гамшгаас гаргах вакцин одоо л нохойн дуу ойртож байгааг хэлж байх шиг. Хамгийн чухал нь хүн бүрт хүртээмжтэй байх ёстой.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 56 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 57 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 58 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 4 цаг 37 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 4 цаг 45 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 4 цаг 48 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 4 цаг 49 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 7 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 7 цаг 9 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 7 цаг 26 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 7 цаг 27 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 7 цаг 28 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 7 цаг 30 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 7 цаг 36 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 9 цаг 54 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 9 цаг 56 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 9 цаг 57 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 9 цаг 58 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 11 цаг 36 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 11 цаг 58 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top