x

Японд ковидын гурав дахь давалгаа эхэллээ

Япон улс халдварын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд байна.

Лхагва, Пүрэв гаригуудад Япон улс 2000 гаруй коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улс гурав дахь удаагаа шинэ төрлийн титэм вирусийн давалгаанд хүчтэй цохигдож, шинэ муу дээд түвшинг тогтоолоо. 

Ерөнхий сайд Ёшихидэ Суга улс орноо "дээд хэмжээнд бэлэн байдалд байлгаж" иргэн нэг бүр сэрэмжтэй байхыг, маск заавал зүүхийг, гадуур хооллохгүй байхыг уриалав.

Токиод ч мөн дахин шинэ тохиолдлын тоо өдөр, өдөрт өсөж, шинэ рекорд тогтоохын зэрэгцээ өдөрт 500 гаруй халдвар бүртгэгдэж байна.

Япон орон нийт тоогоороо бусад олон улстай харьцуулахад бага байгаа боловч халдвар маш хурдан нэмэгдэж байна. Токиогийн засгийн газарт ажиллаж байсан шинжээчдийн зөвлөл өнөөгийн огцом өсөлт нь хамгийн их түгшүүртэй байгаа гэж хэллээ. Учир нь өмнөх идэвхжлийн үеэр ихэвчлэн залуучууд өртсөн бол одоогийн давалгаанд дунд болон ахимаг насны хүмүүс илүү өртөж байна.

Хэдийгээр дэлхийн өнцөг булан бүрт халдварын тоо улам л ихсэж байгаа ч Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч "Ирэх зун Токио хотод олимп болдгоороо болно, энэ харанхуй хонгилын үзүүрт гэрэл байх болно" гэжээ.

Дэлхийн бусад булан тохой ба Ковид:

  • АНУ-д коронавирусийн цартахлын улмаас нас барсан хүний тоо 250,000 давжээ. Хавайгаас бусад муж бүрт тохиолдлын тоо нэмэгдэж байгаа бөгөөд эрүүл мэндийн мэргэжилтнүүд улам л хэцүү сар нүүр тулахыг анхааруулж байна.

  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Европт тохиолдол сүүлийн хэдэн сард анх удаа буурч байна гэж мэдэгдсэн нь шинэ хязгаарлалтууд үр дүнгээ өгч байгааг харуулж байна.

  • Африк хоёр дахь удаагаа огцом нэмэгдэж байгаа нь батлагдсан хоёр сая гаруй тохиолдлуудад болоод байгаа боловч бага туршилт хийснээр энэ тоо илүү өндөр байж магадгүй юм. 

  • Бараг 1 сая Хятад иргэн сайн дураар вакцинжуулагдаад байна. Улсын эм үйлдвэрлэгч Синофарм эхний тунг хийхэд аюулгүй байдлын талаас ноцтой асуудал гараагүй гэж мэдээлсэн боловч вакцины үр нөлөөг нотолсон баттай мэдээллийг хараахан мэдээлээгүй байна. Эрх баригчид ямар ч байсан тарилгын ажлыг урагшлуулж байгаа бөгөөд бусад хэд хэдэн засгийн газар өөрсдийн иргэддээ тунг захиалах талаар судалж байна.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 18 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 2 цаг 11 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 2 цаг 29 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 4 цаг 22 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 18 цаг 14 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 19 цаг 56 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 20 цаг 26 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 20 цаг 45 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна Өчигдөр 10 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за...
Top