x

Засгийн газраас авч хэрэгжүүлэх 23 арга хэмжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллээ. 

Тэрээр "Цар тахлын үед засгийн газрын шийдвэрийг хүлээцтэй хүлээн авч, ухамсартайгаар даган сахин биелүүлж, гэртээ байж, маскаа зүүж байгаад талархал илэрхийлье.

Вакцин гарах сайхан чимээ байгаа ч монголд орж ирэх гэж удна. Бидэнд нэг вакцин бий. Энэ бол "сахилга хариуцлага" юм" гэлээ. 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС УЛСЫН ХЭМЖЭЭНД ДАРААХ 23 АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ

1. Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүүхэд бүрт сар болгон олгох 100 мянган төгрөгийн тэтгэмж болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг иргэдэд түргэн шуурхай, олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгохыг даалгалаа. 

2. Хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчид, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж УИХ, Засгийн газрын хуралдаанаас хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахыг даалгалаа. 

3. Ирэх 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ноогдуулсан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд, уг хугацаанд ноогдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэхийг Сангийн сайдад үүрэг болголоо. 

4. Ирэх 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон үйлдвэр үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслэсэн албан татварч төлөгч түрээсийн үнээ бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр нь түрээсийн орлогод ноогдуулах аж ахуйн нэгжийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулахыг даалгалаа. 

5. Ирэх 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор импортоор орж ирэх бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос болон өвс, малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний буудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортын барааны гаалын албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулахыг даалгалаа.  

6. Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтарсан шуурхай Ажлын хэсгийг байгуулж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан халдвар хамгааллын шаардлагыг хангасны үндэс дээр хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, савлалт, хүргэлт, тараалт, борлуулалтын үйлчилгээг хэвийн явуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. 

7. Төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн хөнгөлөлттэй зээлийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэж хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийг нэмэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтыг авч ажиллахыг даалгалаа. 

8. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгуул алданги тооцож, хүүг нэгтгэх байдал зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэхийг зөвлөлөө. 

9. Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортолдог аж ахуйн нэгжийг халдвар хамгаалалтын онцгой дэглэмд шилжүүлж нийт ажилчдын аюулгүй байдлыг хангахыг салбарын сайдад даалгалаа. 

10. Монгол, Хятадын хилийн боомтын ногоон гарцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмал газрын тосны газрын экспортыг тасралтгүй үргэлжлүүлэхийг нөгөө талд тавьж, шийдвэрлүүлэхийг даалгалаа. 

11. Ашигт малтмал газрын тосны экспортыг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хилийн боомтыг халдвар дэглэмийг сайн сахиулж, хүчин чадлаар нь ажиллуулах, "Тавантолгой", "Нарийн сухайт" бүлэг орд, "Оюутолгой"-н ордын хүрээнд Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор тээвэр хийж байгаа жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж, тээвэрлэлтийн дараалал үүсгэхгүйгээр зохион байгуулахыг даалгалаа. 

12. Монгол Улсад ирж байгаа бүх төрлийн шуудан, илгээмжийг ариутгаж ажиллахыг Шадар сайдад даалгаж байна.

13. Импортоор орж ирж байгаа оношлуур, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг гаалийн албан татвараас чөлөөллөө. 

14. Татвар төлөгч 2020 оны татварын жилийн тайлангаар гарсанг алдагдлыг татварын дараалсан дөрвөн жилийн хугацаанд Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 19 дүгээр заасан журмын дагуу хасаж тооцох хуулийн төслийг олон нийтэд сурталчлан таниулахыг даалгалаа. 

15. Татвар, гаалийн байгууллагын цахим шинжилтийг эрчимжүүлж, үйл ажиллагаандаа хүний оролцоог багасгаж, халдвараас сэргийлэх чиглэлээр үүрэг даалгаврыг өглөө. 

16. Татвар болон татварын өртэй татварч төлөгч улсын болон орон нутгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрийн авлага, бусад татварын илүү төлөлттэй тохиолдолд тухайн татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг тухайн бүрт нь суутгаж ажиллахыг Сангийн сайдад даалгалаа. 

17. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллаагааг хууль тогтоомжид нийцүүлж, бизнесийг сэргээж эрчимжүүлэхийг даалгалаа.

18. Төсвийн болон төрийн байгууллага, төрийн болон төрийн өмчит байгууллагад ажил үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн аж ахуйн нэгж, иргэдийн төлбөрийг түргэн шуурхай барагдуулж ажиллахыг даалгалаа. 

19. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр дотоодын барааг худалдан авахыг бүх төсвийн захирагч нарт үүрэг болгож байна. 

20. Бүх төрлийн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг ирэх сарын 4-ний өдрийг хүртэл сунгахыг үүрэг болголоо.

21. Төсвийн захирагч нарын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж, цалин тэтгэврээс бусад зардлыг эрэмбэ тогтоож санхүүжүүлэхийг Сангийн сайдад даалгаж байна. 

22. Үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор эдийн засаг, төсөв санхүүгийн талаар авах арга хэмжээний тухай саналаа Засгийн газрын гишүүн бүр судалж, газар дээр нь шийдвэрлүүлж ажиллахыг үүрэг болголоо.

23. Хүн хоорондын зайг барих, амны хаалт зүүх, зөвлөмжийг ил тод олны өмнө байршуулж, иргэд олон нийтийн сэтгэлзүйг соён гэгээрүүлсэн нэвтрүүлэг зэргийг зохион байгуулахыг үүрэг болголоо.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 3 цаг 27 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 4 цаг 4 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 4 цаг 13 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 4 цаг 35 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 4 цаг 45 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 5 цаг 52 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 7 цаг 7 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top