x

Ази Номхон далайн 15 улс дэлхийн хамгийн том худалдааны холбоог байгууллаа

Дэлхийн эдийн засгийн бараг гуравны нэгийг хамарсан Ази Номхон далайн 15 улс дэлхийн хамгийн том худалдааны холбоог байгуулж, түүхэн гэрээг үзэглэлээ.

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлд (RCEP) Зүүн Өмнөд Азийн 10 орон, мөн Өмнөд Солонгос, Хятад, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг улс багтаж байгаа бөгөөд тус гэрээг Хятадын бүс нутаг дахь нөлөөний өргөтгөл гэж үзэж байна.

Энэ тохиролцоонд 2017 онд Ази, Номхон далайн худалдааны гэрээнээс гарсан өрсөлдөгч АНУ-г оролцуулсангүй. Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа орсны дараахан улс орноо Номхон далайн түншлэлээс (TPP) татан гаргасан байдаг.  Энэхүү хэлэлцээрт 12 улс оролцох байсан. 

RCEP-ийн талаарх хэлэлцээр 2012 онд эхэлсэн бөгөөд Ням гаригт Вьетнамыг зохион байгуулсан Зүүн Өмнөд Азийн Үндэстнүүдийн Холбоо (АСЕАН)-ын уулзалтын үеэр энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурав.

"Найман жилийн турш шаргуу хөдөлмөрлөсний эцэст өнөөдөр RCEP-ийн хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурж байгаадаа таатай байна" гэж Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук хэллээ.

Албаны хүмүүс ээлжлэн гэрээний хуулбаруудад гарын үсэг зурж, виртуал нэгдэл дээр камераар үзүүлэв. Удирдагчид энэхүү гэрээг коронавирусийн цар тахлыг даван туулахад түлхэц болно гэж найдаж байна.

"Өнөөгийн дэлхийн нөхцөлд RCEP-д найман жилийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд гарын үсэг зурсан нь манан будан дунд гэрэл гэгээ, итгэл найдвар авчирч байна" гэж Хятадын Ерөнхий сайд Ли Көцян хэллээ.

Мөн ноён Ли уг гэрээг "Олон талт үзэл ба чөлөөт худалдааны ялалт" гэж тодорхойлов.

Энэтхэг улс ч энэ хэлэлцээрийн нэг хэсэг байсан боловч гаалийн татварыг бууруулах нь дотоодын үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолоос болж өнгөрсөн онд хэлэлцээрээс гарсан юм.

Хэлэлцээрт гарын үсэг зурсан талууд Энэтхэгийн ирээдүйд нэгдэх үүд хаалга нээлттэй хэвээр байна гэж мэдэгдэв.

RCEP-ийн гишүүн орнууд дэлхийн хүн амын бараг гуравны нэгийг эзэлж байгаа бөгөөд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 29 хувийг бүрдүүлж байна.

Ингэснээр шинэ чөлөөт худалдааны нэгдэл нь АНУ, Мексик, Канадын хэлэлцээр болон Европын Холбооноос том байх болно.

RCEP цаашид юу хийх вэ?

RCEP нь 20 жилийн хугацаанд импортын олон төрлийн тарифыг тэглэх төлөвтэй байна. Үүнд оюуны өмч, харилцаа холбоо, санхүүгийн үйлчилгээ, цахим худалдаа, мэргэжлийн үйлчилгээний талаархи заалтууд оржээ.

Гэхдээ бүтээгдэхүүн хаанаас ирдэгийг албан ёсоор тодорхойлдог шинэ "гарал үүслийн дүрэм" хамгийн их нөлөө үзүүлэх боломжтой. Гишүүн орнуудын олонх нь хоорондоо чөлөөт худалдааны хэлэлцээр (FTA) байгуулсан боловч тодорхой хязгаарлалтууд байдаг. 

"Одоо байгаа чөлөөт худалдааны хэлэлцээр RCEP-тэй харьцуулахад ашиглахад маш төвөгтэй байж болох юм" гэж Азийн худалдааны төвийн ажилтан Дебора Элмс хэлэв.

Дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээтэй бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн нь өөр газарт үйлдвэрлэсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг тул чөлөөт худалдааны хэлэлцээрт ч ялгаатай тарифтай тулгарч магадгүй юм.

Жишээлбэл, Австралийн сэлбэг хэрэгслийг агуулсан Индонезид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь Асеаны чөлөөт худалдааны бүсийн бусад тарифтай тулгарч болзошгүй юм. RCEP-ийн дагуу аль ч гишүүн орны эд ангиудыг адил тэгш авч үзэх бөгөөд энэ нь RCEP-ийн орнуудын компаниудад ханган нийлүүлэгчдээ ч тус хэлэлцээрт багтсан тухайн худалдааны бүс нутгаас хайж олох хөшүүрэг болж магадгүй юм. 

Бү.Лхамаа

bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 48 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 56 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 3 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 8 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 15 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 10 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 1 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 5 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 28 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 35 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 57 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 5 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 28 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top