x

Аюул дагуулж буй аймшигт хар салхи

Энэ долоо хоногт Атлантын далайн задгай усанд “Тета субтропик” нэрт шуурга дэгдэх нь. Энэ шуурга энэ жилд тохиож буй 29 дэх удаагийн хар салхи юм. Харамсалтай нь энэ тоо дахин нэг “муу рекорд” эвдэж, 2005 оноос хойшхи нэг жилийн дотор хамгийн олон удаа хар салхи тохиолдсон жил болох нь ээ. 

Хар салхи ингэж олон давтамжтай, ойрхон болох болсон нь дэлхийн дулааралтай илүү их хамааралтай юу үгүй юу гэдгийг эрдэмтэд баттай хэлж чадахгүй байна. Гэхдээ дэлхийн дулаарал ямар нэгэн байдлаар яалт ч үгүй нөлөөлж байгаа гэдэгт тэд бат итгэлтэй байна.

Мөн хар салхи улам хүчтэй болж байна гэж эрдэмтэд санал нэгтэй дуугарч байна.  

Хар салхийг хэмжих, судлах нь нарийн төвөгтэй боловч хэр хүчтэй болохыг тодорхойлдог гол хүчин зүйлүүдийн нэг нь далайн гадаргын температур юм. Орчны температур нэмэгдэж, дулаарах нь агаар мандалд агуулагдах усны уурын хэмжээг нэмэгдүүлдэг. Чухамдаа Цельсийн нэг хэмийн дулаарал бүр агаарт 7 орчим хувийн илүү ус үүсгэж, үүлэнд хадгална. Ингэж агаарт их ус агуулагдахын хирээр их хур тунадас орж эсвэл далайн хар шуурга болно гэсэн үг юм. Судлаачид хар салхи яагаад илүү удаан хөдөлж байгааг хараахан мэдэхгүй, гэхдээ нойтон шуурга удаан үргэлжлэх тусам үерийн аюул улам ихэсдэг аж.

Мөн усны температур нэмэгдэх нь хар салхинд түлш өгөхөд тусалдаг тул уур амьсгалын өөрчлөлт нь хар салхи үүсч болзошгүй бүсийг томруулж байгаа юм байна.  Энэ нь АНУ, Япон шиг өндөр өргөрөгт илүү их шуурга шуурч болзошгүй гэсэн үг юм. Уур амьсгал дулаарч байгаатай холбогдуулан судлаачид шуурга улам хурдацтай эрчимжих төлөвтэй байна гэж үзэж байна. 

Судлаачид яагаад ийм зүйл болж байгаа нь эргэлзээтэй хэвээр байгаа боловч цаашид ч далайн хар шуурга, үер ус нэмэгдэх чиг хандлага нь тодорхой харагдаж байна.

Бү.Лхамаа

Эх сурвалж: nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 46 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 55 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 2 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 6 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 11 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 14 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 9 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 0 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 4 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 27 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 34 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 56 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 4 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 27 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top