x

Alibaba 11.11 буюу Интернет худалдан авалтын эргэн тойронд

Жил бүрийн 11-р сарын 11-нд болдог Alibaba-ийн худалдааны баяр энэ оны 11-р сарын 1-ээс эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилийн нэг өдрийн борлуулалт хэдийнээ тэргүүлж, аль хэдийн 56 тэрбум долларын ашиг олжээ. Гэсэн хэдий ч Хятадын засгийн газрын зүгээс хэрэгжүүлсэн онлайн платформуудын монополийн эсрэг авсан арга хэмжээнээс болж буюу Alibaba-ийн санхүүгийн нэгдэл болох Ant Group-ийн IPO-г зах зээлд гаргаснаас хойш ердөө долоо хоногийн дараа буцаан татсанаас үүдэн тус компанийн хувьцаа 9 хувь буурчээ.

Харин энэ үеэр дэлхийн бөмбөрцгийн баруун хагасд Европын Холбоо Амазоны эсрэг монополийн хэргийг шүүхэд шилжүүллээ. Европын холбооны зохицуулагчид АНУ-д төвтэй жижиглэн худалдаа үйлчилгээ нь өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, платформ дээрээ зарж борлуулдаг худалдаачдын олон нийтийн бус мэдээллийг ашигладаг гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ, Энэтхэгийн Ирээдүйн Жижиглэнгийн худалдаа нь Дели хотын Дээд шүүхээс Амазоныг Reliance Retail руу зарах "замаасаа" гарахаас урьдчилан сэргийлэхийг хүсчээ.

Харин Зүүн Азийн орон болох Тайваньд АНУ-ын 3.5 тэрбум долларын үнэлгээ бүхий чип үйлдвэрлэгч шинэ үйлдвэрийг байгуулахаар болов.  Apple-ийн томоохон ханган нийлүүлэгч Тайванийн Хагас дамжуулагч үйлдвэрлэх компани нь Аризонад үйлдвэрлэлийн талбай барихаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын гадаад технологид найдахаас болгоомжилж байгаа асуудлыг арилгах бололтой. Apple компани өөрийн M1 чипийг ашигласан анхны төхөөрөмжүүдийг танилцуулж, Intel чиптэй загваруудын гүйцэтгэлийг мэдэгдэхүйц сайжруулахаа амлав.

Хонг Конгийн Ройтерсийн мэдээлснээр, Huawei гар утасны дистрибютор Дижитал Чайна болон уугуул хот Шенжений засгийн газар тэргүүтэй консорциумд 100 тэрбум юань буюу 15.2 тэрбум долларын өртгөөр төсвийн брендийн ухаалаг гар утасны нэгж Honor-ийг зарахаар төлөвлөж байна. 

Энэхүү төлөвлөгөө нь Huawei Technologies Co Ltd-ийг нийлүүлэх АНУ-ын хязгаарлалт нь дэлхийн хоёр дахь том ухаалаг гар утас үйлдвэрлэгч болох Өмнөд Солонгосын Самсунг Электроникс Ко Ltd-ийн дараагаар өндөр үнэтэй гар утас болон корпорацид чиглэсэн бизнес эрхлэхэд анхаарлаа төвлөрүүлэхээс өөр аргагүй болж байгаатай холбоотой аж.

Бү.Лхамаа

Эх сурвалж: www.scmp.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 28 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 2 цаг 21 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 2 цаг 39 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 4 цаг 32 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 18 цаг 24 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 20 цаг 6 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 20 цаг 36 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 20 цаг 55 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна Өчигдөр 10 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top