x

АНЭУ: Нэр төртэй аллага буюу эмэгтэйчүүдийг хөнөөхийг зөвшөөрсөн хуулийг цуцална

Арабын Нэгдсэн Эмират улс (АНЭУ) тус улсын Исламын хууль тогтоомжийг шинэчлэх ажлын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл-эмэгтэйчүүдийг хөнөөсөн тохиолдолд оноох ялыг чангатгалаа.

АНЭУ-ын засгийн газар шүүгчид ийм аллага үйлдсэнийх нь төлөө хөнгөн ял оноохыг зөвшөөрсөн хуулийг цуцална гэж мэдэгджээ.

Хохирогч эмэгтэйчүүдийн ихэнхи нь хамаатан садныхаа нэр хүндийг гутаан доромжилсон гэж ойр дотныхон нь үзсэний улмаас хүчирхийлэлд өртөж, амь насаараа хохирдог байна. Ийм гэмт хэргийг одооноос аллага хэмээн үзэх болно гэж АНЭУ-ын засгийн газар мэдэгдэв.

Хүний эрхийн байгууллагууд дэлхий даяар жил бүр мянга мянган эмэгтэйчүүдийг гэр бүлийнхээ нэр хүндийг ичгүүрт хүргэсэн гэж үздэг тул амь насаа алддаг гэдэг. Тэд энэ төрлийн аллагын нийтлэг нэг шалтгаан нь гэрлэлтээс гадуурх бэлгийн харьцаанд орох гэж үздэг. Ийм аллагыг заримдаа "нэр төртэй аллага" гэж нэрлэдэг боловч энэ тайлбараар үхлийг дүрслэх нь зохисгүй гэж шүүмжилдэг хүмүүс бий. Ийм аллагад хатуу ял оноож байгаа нь АНЭУ-ын "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хатуу тууштай байдал" -ыг харууллаа гэж албан ёсны WAM мэдээллийн агентлаг мэдээлэв.

Персийн булангийн улсуудын эрх зүйн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Ерөнхийлөгч Шейх Халифа бин Зайед Аль Нахаяны бямба гаригт баталсан багц шинэчлэлийн нэг байсан гэж WAM мэдээлэв.

Шинэчлэлийн нэг нь тус улсад оршин сууж буй гадаадын оршин суугчдад өв залгамжлал, гэрээслэлээ өөрсдөө сонгох, хуулиар сонгох эрх олгох юм.  Ингэснээр тус улсад байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын санхүүгийн тогтвортой байдалд хүрэх юм байна.

Арабын Нэгдсэн Эмират Улс "Бусдад хор хөнөөл учруулахгүй үйлдэл" -ийг гэмт хэрэгт тооцно гэж WAM нэмж дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүйгээр мэдэгдэв. WAM-ийн хэлснээр шинэчлэл нь "Нийгэмд хүлээцтэй байх зарчмуудыг бий болгоно" гэжээ.

Энэхүү мэдэгдэл нь АНЭУ, Израилийн хоорондох дипломат харилцааг хэвийн болгох АНУ-ын зуучлалаар байгуулсан түүхэн хэлэлцээрийн дараа гарчээ.

Дашрамд, цэргийн хүчирхэг улс болж чадсан АНЭУ руу аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна бизнес эрхлэх эсвэл амралтаараа аялах боломжтой болж байгаа юм.

Бү.Лхамаа

Эх сурвалж: bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 28 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 2 цаг 21 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 2 цаг 39 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 4 цаг 32 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 18 цаг 24 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 20 цаг 6 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 20 цаг 36 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 20 цаг 55 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна Өчигдөр 10 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top