x

БИД АМЬДРАХЫГ ХҮСЧ БАЙНА: Хүргэлтийн жолооч нар өөрчлөлтийг шаардаж байна!

Сөүлд нар мандахад нэг цаг л үлдсэн байв. Үүрийн 05 цаг. Өмнөх өдрөөс үүрэгт ажлаа эхэлсэн 36 настай хүргэлтийн жолооч Ким аль хэдий нь 400 гаруй боодол хүргэчихээд байсан нь тэр. Тэрээр хамт ажиллагсдаа илгээмж илгээж, боодол хүргэхээ орхихыг гуйж байжээ. "Энэ дэндүү их байна" гэж тэр бичээд "Би зүгээр л чадахгүй" гэж байв. Дөрөв хоногийн дараа ноён Ким нас баржээ. Тэрээр он гарснаас хойш Өмнөд Солонгост ажлаа хийж яваад нас барсан 14 хүргэлтийн ажилчдын нэг юм. Эдгээр бүх 14 жолоочийн хувь заяаг хэт их ачаалалтай шууд холбож болохгүй хэдий ч тэдний гэр бүлийнхэн үхлийн шалтгааныг "kwarosa" буюу хэт их шаргуу хөдөлмөрийн улмаас зүрхний дутагдал эсвэл цус харвалтын үүссэн гэнэтийн үхэл гэж үзэж байгаа аж. 

Ковид-19 цар тахлын үеэр онлайн захиалгын асар их ачаалал үүссэн. Өмнөд Солонгосын жолооч нар үүсээд байгаа нөхцөл байдлыг даван туулахын тулд тэмцэж байна. Хүргэх ёстой ачаа овоологдохын хэрээр дарамт шахалт нэмэгдэж байгаа аж. 

Амиа алдсан жолооч нарын нэг нь 27 настай Жан Дэок Жин байсан бөгөөд таеквондогийн спортоор хичээллэдэг эрүүл чийрэг энэ хүү 18 сар шөнийн цагаар ажиллаад 15 кг жин хассан байсан гэж гэр бүлийнхэн нь хэлэв. Дэок жин энэ сарын эхээр шөнийн ээлжээс өглөөний зургаан цагийн орчимд гэртээ ирээд шүршүүрт орохоор явжээ. Харамсалтай нь нэг цагийн дараа аав нь түүнийг үхсэн байхыг ванны өрөөнөөс олсон аж. "Бид хүүдээ маш их хайртай байсан. Түүнийг ажил ийм хэцүү гэж хэлэхэд бид ажиллахгүй байвал дээргүй юу гэж хэлсэн. Гэхдээ тэр надад ирээдүй төлөвлөгөө байгаа гэж хэлдэг байсан", "Түүнийг ийм их шаргуу хөдөлмөрлөж, өөрийгөө мөлжих хүсэл зоригоос нь цааргалаагүйдээ би буруутай" гэж аав нь хэлжээ.

"Бид амьдрахыг хүсч байна"

Наймдугаар сард БНСУ-ын Хөдөлмөрийн яам жолооч нараа хангалттай амрааж, шөнийн цагаар тасралтгүй ажиллах шаардлагагүй болох үүднээс тус улсын томоохон логистикийн компаниудад тунхаг бичигт гарын үсэг зурахыг уриалж байсан. CJ Logistics, Coupang, Hanjin Transportation зэрэг хамгийн том гурван компани бүгд ажилчдын үхэлд олон нийтээс уучлалт гуйсан байна.

CJ Logistics нь илүү олон жолооч нэмж, үйлдвэрлэлийн ослын даатгалд бүх шуудан илгээгчдийг хамруулж баталгаажуулна гэж мэдэгджээ. Coupang энэ алхамыг "хангалттай биш" гэдгээ хүлээн зөвшөөрөөд илүү олон хүн ажиллуулж байгаа гэж мэдэгдэв. Харин Hanjin Transportation Ханжин Тээвэр нь ажилтнуудынхаа ачааллыг бууруулах амлалт өгсөн.

Гэхдээ ажилчдын гарын үсэг зурсан ихэнх гэрээ компанитай бус харин зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг бие даасан агентуудтай хийдэг тул хөдөлмөрийн хуулийн хамгаалалтаас гадуур үлдээдэг байна.  Үйлдвэрчний эвлэлийн удирдагчид мөн ихэнх агуулахад ажиллагсдын тоог нэмэгдүүлэх амлалт хараахан хэрэгжээгүй байгааг хэлэв.

Дэлхийн бизнесийн тавцанд олон улс орон нэг түвшинд очихын хэрээр хүргэлтийн болон ачааны жолооч нарын ачаалал улам бүр нэмэгдэж байгаа. Коронавирус интернэт дэлгүүрээр үйлчлүүлэх “хайрыг” улам дэвэргэж байна. Жил бүр Өмнөд Солонгост хүргэгдэх барааны эрэлт 10 хувиар нэмэгддэг. Энэ жил өнөөг хүртэл үүнээс хоёр дахин нэмэгдсэн байна.  

Өнгөрсөн долоо хоногт Сөүлийн захад Лотте Глобал Ложистикс компанийн хэдэн зуун ажилчид цалин хөлс, нөхцөлөө сайжруулахыг шаардан ажил хаяж байв. Тэдний "Бид амьдрахыг хүсч байна" гэж хашгирч байв.

48 настай Ким Дук Ён "Өмнө нь би энэ ажлыг зүгээр л хэцүү гэж боддог байсан. Гэхдээ энэ жил ялангуяа коронавирусийн улмаас тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нөхцөл байдал улам дордсон" гэж тэр хэллээ.  Тэрээр мөн "Улам их ажиллах тусам би ч бас үхэх байх гэж бодсон" гэлээ.

Үйлдвэрчний эвлэлийн жагсаалаас цааш агуулахаар дайрч өнгөрөхөд конвейерийн туузнаас тасралтгүй чимээ гарч, барилгын эргэн тойронд олон янзын хэмжээтэй хэдэн мянган хайрцаг, цүнх хөглөрч байв. Хэдэн зуун хүргэлтийн фургонууд хоорондоо маш бага зайтай хэд хэдэн эгнээнд жагссан байсан. Жолооч нар жолооны ард суухаасаа өмнө өөрсдөө ачаа тээшээ өөрсдөө ангилах ёстой байдаг байна. Дук Ён агуулах руу өглөөний 6.30 цагийн орчимд ирдэг бөгөөд замд гарахаасаа өмнө 4-5 цагийн турш ялгаж, баглаж боодог байна. Ачааны машиныг дүүргэх нь аварга том эвлүүлдэг тоглоом шиг бөгөөд жижиг, том хайрцгийг тухайн орон зайд багтаана. Ямар ч хайрцаг, ачааг үлдээхгүй байх даалгавар хүлээнэ. Тэнд байгаа жолооч нар нэг боодол тутамд 800 орчим солонгос вон (0.70 доллар, 0.50 фунт стерлинг) цалин авдаг гэсэн бөгөөд эдгээр өдрүүдэд өдөрт 350 орчим боодол хүргэж өгдөг байна. Үүний сацуу тэд ачаа барааг агуулахад буулгаж байгаа ажилчдын цалин хөлсийг төлөх ёстой бөгөөд хүргэлт хоцорсон эсвэл алдагдсан тохиолдолд торгууль ч мөн төлөх ёстой байдаг байна.

Энэ жагсаалаас нэг өдрийн дараа Лотте Глобал Ложистикс үйлдвэрчний эвлэлүүдтэй маргаанаа шийдвэрлэв. Түүнчлэн тус компани мянга мянган ажилчдыг ялгах цэгүүдэд ажиллуулж, торгуулийн төлбөрийг цуцлахаа амлав.

43 настай, гурван хүүхдийн ээж Шин Бок Сун нэг өдөр ажлын ачаалал буурч, шөнийн цагаар хүүхдүүдтэйгээ уулзах боломжтой болно гэж найдаж байгаагаа хэлэв. Тэрээр "Бидэнд маш их дарамт ирж байна. Хүнсний бараа захиалж, захиалсан бараагаараа үдийн эсвэл оройн хоол хийх хэрэгтэй байна гэж тасралтгүй утасддаг үйлчлүүлэгчид байдаг" гэж тэр хэллээ.

"Хэрэв хүргэлт яг тэр өдөр ирэхгүй бол үйлчлүүлэгчид залгаж өнөөдөр гарахын тулд энэ банзал өмсөх хэрэгтэй байна. Яагаад үд дунд ирж байгаа юм?" гэх зэргээр жолоочдыг дарамталдаг байна. 

Хүргэлтийн ажилчдын үхэл нь Өмнөд Солонгосын зарим худалдан авагчдад хэдий нь нөлөөлжээ. Зарим орон сууцны цонхноос "Эрхэм хүндэт хүргэгч, та хоцорсон ч зүгээр" гэсэн тэмдэглэлүүдийг харж болно. Миний орон сууцны хороололд хүмүүс манай хүргэгч хүнтэй халуун кофе, өглөөний цай ууж уулзаж эхэлсэн.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр #it_is_ok_to_be_late, #Thankyoudeliverymen and #weneedtostopthedeathofdeliverymen зэрэг хөдөлгөөнүүд өрнөж байна.

Коронавирусийн цар тахал цаашид ч хэсэг хугацаанд идэвхтэй байх магадлалтай бөгөөд урт хугацаанд худалдан авалтын зуршилд хэдий нь өөрчлөлт оруулсан байж болзошгүй юм. Тээврийн жолооч нарт талархаж буй эдгээр жижиг үйлдлүүд нь тэдэнд тавигдах шаардлагыг үлэмж хэмжээгээр өөрчлөхгүй байж болох ч хүмүүсийн хандлагыг өөрчилж, хүнд хэцүү хөдөлмөрийг ч бага стресстэй хийх боломжийг олгоно гэж найдаж байгаа юм. 

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 57 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 6 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 12 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 17 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 21 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 25 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 19 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 10 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 14 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 37 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 44 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 6 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 14 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 37 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top