x

Кабулын их сургууль руу зэвсэгт этгээдүүд дайрч, 20 гаруй хүний аминд хүрлээ

Дэлхийн өөр нэг өнцөгт дайн одоо ч үргэлжилж байна. Хилийн зурвасаа булаалдах, хэлээ булаалгахгүй гэсэндээ амь өргөн тэмцэх, залсан бурханд үйлддэг өргөл нь өөр байсны төлөө... ердөө иймхэний төлөө… уншиж эсвэл сонсож байгаа учраас бид “пааяаяа” гээд өнгөрөөчихдөг боловч адилхан хүн төрөлхтөн өдий хориннэгдүгээр зуунд ч дэндүү харамсалтайгаар өдөр бүр дайн дундуур туучиж байна. 

Өчигдөр Афганистан улсад Кабулын их сургууль руу дайран орсон зэвсэгт этгээдүүд 20 гаруй хүний аминд хүрлээ. 

Афганистаны Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн хэлснээр гурван зэвсэгт этгээдийг устгаж байж эцэст нь нэг юм халдлагыг зогсоосон байна. Бүс нутгийн Исламын бүлэглэл энэ үйлдэлд буруутай гэдгээ хүлээсэн байна. Энэхүү халдлага нь засгийн газрын албан тушаалтнууд Ираны номын яармагт оролцохоор ирэхээс өмнөхөн эхэлсэн бөгөөд хэдэн цагийн турш үргэлжилжээ. Энэ хэргээс үүдэн тус улсын засгийн газраас Мягмар гаригийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа.

Талибан хөдөлгөөнийхөн халдлагад оролцоогүй гэдгээ дайралт эхэлсний дараахан мэдэгдэж, уг халдлагыг эхлүүлэгсдийг буруушааж байсан. Үүнээс хэдхэн цагийн дараа бүс нутгийн Исламын бүлэглэл Telegram аппликейшн дээр "Афганистаас урвасан засгийн газарт ажилладаг шүүгч, мөрдөн байцаагчдын залгамж халааг чиглэв" гэсэн мессеж тараажээ.

Энэхүү Исламын бүлэглэл өмнө нь Афганистан дахь боловсролын төвүүдийг байгаа болгож байсан. Үүний дотор өнгөрсөн сард Кабул дахь сургалтын төвийн гадна халдлага гарч, 24 хүн амиа алдсан юм. Мөн 2018 онд Кабулын их сургуулийн урд хэдэн арван хүний ​​аминд хүрсэн халдлагыг ч үйлдэж байжээ.

Даваа гаригт их сургуулийн кампусд бичигдсэн видео бичлэгт оюутнууд буун дуу сонсонгуут, талбайгаас зугтаж байгааг харуулсан байна. Довтлогчдын нэг нь халдлага эхлэхэд тэсрэх бөмбөг дэлбэлсэн гэж Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. Буун дуу гарч эхлэхэд 23 настай сурагч Фрайдоон Ахмади дотор байжээ. "Бид маш их айсан. Яг л миний амьдралын сүүлчийн өдөр байж магадгүй юм шиг санагдсан. Охид, хөвгүүд хашгирч, залбирч, тусламж хүсч уйлж байсан" гэж AFP мэдээллийн агентлагт мэдээлэв.

Өөр нэг гэрч Фатхулла Моради Ройтерс агентлагт зэвсэгт этгээдүүд "Харсан оюутан бүр рүү буудаж байсан", "Зугтаж байсан оюутнууд руу буудсан" гэж хэлжээ.

Сүүлийн саруудад Катарын Доха хотод Афганистаны засгийн газар Талибанчуудтай энхийн хэлэлцээр хийж байсан ч хүчирхийлэл, үймээн самуун улам бүр дордов.

Талибанчууд болон АНУ-ын хооронд өнгөрсөн хоёрдугаар сард байгуулсан энхийн хэлэлцээрийн дараа хийгдэж буй яриа хэлэлцээр тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд ороод байна.

НҮБ-ын өндөр албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт BBC-д хэлэхдээ, “Талибан бүлэглэл Аль-Каида террорист бүлэглэлээс харилцаагаа таслах болно гэж АНУ мэдэгдсэн ч гэсэн "гүн гүнзгийн нөлөөтэй" хэвээр байна” гэв.

Даваа гаригт тус улсын өмнөд хэсэгт орших Гилменд мужид тээврийн хэрэгсэл замын хажуугийн уурхайд дайрч орсон хэрэг гарсан. Дор хаяж долоон хүний амь энд үрэгдсэний ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэж мужийн захирагчийн хэвлэлийн төлөөлөгч Омер Звак мэдэгдэв. 

Афганистаны өдөр тутмын аймшигт хүчирхийлэл хаана ч, хэн ч аюулгүй байх үндэсгүй байна. Даваа гаригт болсон халдлагын хариуд твиттерт афганистаны нэг сэтгүүлч "Ном, үзэг, сурагчид аюулгүй байхаа больжээ” хэмээн жиргэв.

Кабулын их сургуулийн цуст халдлага нь тус хотын боловсролын төвд 40 гаруй залуу оюутан амь үрэгдсэн аймшигт халдлагаас долоо хоногийн дараа болсон юм.  Шийт шашинтнууд голчлон амьдардаг Кабулд энэ халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэн юм.  Талибанчууд Кабулын их сургуулийн дайралт тэдний хийсэн ажил биш гэж яаран хэлээд "Кабулын засаг захиргаа" -тай холбоотой "бузар элементүүд"-рүү хуруу чичлэв.

Афганистаны засгийн газар энгийн иргэд рүү чиглэсэн эдгээр жигшүүрт халдлагыг Афганистанд сүйрэл, итгэл найдварыг унагаахаар шийдсэн буутай үл үзэгдэх бүлэглэлүүдийн сүлжээний ажил гэж үзэж байна. Афганчууд улс даяар урд талын шугам дээр аюулгүй байдлын хүчнийхэн болон Талибаны дайчдын хооронд өрнөж буй дайны улмаас сэтгэл түгшиж байна.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 57 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 58 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 59 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 4 цаг 38 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 4 цаг 46 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 4 цаг 49 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 4 цаг 50 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 7 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 7 цаг 10 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 7 цаг 27 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 7 цаг 28 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 7 цаг 29 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 7 цаг 31 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 7 цаг 37 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 9 цаг 55 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 9 цаг 57 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 9 цаг 58 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 9 цаг 59 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 11 цаг 37 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 12 цаг 0 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top