x

Польшийн Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ

Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда баасан гаригт өгсөн шинжилгээний хариу эерэг гарч короноавирусийн халдвар авсан нь батлагджээ. Түүний биеийн байдал хэвийн, сайн байгаа гэж мэдээллээ. 

Харин хэзээ халдвар авсан нь тодорхойгүй байна.

Польш улсад сүүлийн үед халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт халдварын 13600 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Польшийн Ерөнхийлөгч өнгөрсөн даваа гаригт Эстонийн нийслэл Таллин хотод болсон үйл ажиллагаанд оролцож Эстони, Болгарын Ерөнхийлөгч нартай уулзсан аж.

Ерөнхийлөгч Анджей Дуда өөрийн твиттер хуудаснаа “Миний биед халдварын ямар ч шинж тэмдэг илрээгүй. Гэвч шинжилгээний дүн бүх зүйлийг тодорхой болголоо. Миний биеийн байдал сайн байна. Ирэх өдрүүдэд өөрийгөө тусгаарлан ажил үүргээ алсаас гүйцэтгэнэ” гэж мэдээлжээ. 

Тэрээр өдгөө 48 настай юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй “COVID-19”-ийн халдвар авсан дэлхийн удирдагчдын жагсаалтад Анджэй Дуда ийнхүү нэмэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 11 цаг 46 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 11 цаг 48 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 11 цаг 49 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 11 цаг 51 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 11 цаг 55 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 11 цаг 56 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 14 цаг 3 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 14 цаг 12 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 14 цаг 14 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 14 цаг 15 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 14 цаг 20 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 14 цаг 24 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 14 цаг 25 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 14 цаг 26 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 14 цаг 27 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 14 цаг 28 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 14 цаг 28 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 14 цаг 30 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 16 цаг 0 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 16 цаг 14 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top