x

Япон улс амьтад идэж болох цаасан уут хэрэглээнд нэвтрүүллээ

Япон улс олон зүйлээрээ алдартай боловч дэлхий дахинаа “Япон” гэдэг үгний араас дагалдаж, танил болсон өөр нэг үг бол “Нара буга” юм. Нара паркад 1200 гаруй буга амьдардаг бөгөөд тэднийг хуулиар хамгаалдаг. Харамсалтай нь үндэсний баялаг болсон тэдгээр бугыг харахаар цувдаг олон жуулчдын заримынх нь үлдээсэн хуванцар хог хаягдлыг буганууд идэж орхидог байна. Өнгөрсөн жил нэг бугын ходоодоос нь 4 кг илүү хог хаягдал гарч байжээ.

Энэхүү үйл явдалд сэтгэл эмзэглэсэн нутгийн уугуул иргэд бугын ходоод шингээх боломжтой будааны хивэгээр хийсэн цаасан уутны шийдэл гаргажээ.

Жуулчдад "Нара парк"-аар зугаалах үедээ бугуудыг хуванцар сав баглаа боодолгүй тусгайлан хийсэн элсэн чихэргүй жигнэмэгээр хооллохыг зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч олон жуулчид бугыг зөвшөөрөгдснөөс өөр бусад хөнгөн зуушаар хооллож, алхаж явах зам зуураа хүнсний сав баглаа, боодол хаядаг гэж үздэг. Дараа нь буга уутыг үнэрлэж, хоол хүнс гэж бодоод идчихдэг байна.

Нарагийн оршин суугч, хог боловсруулах компани ажиллуулдаг Такаши Накамура буганууд андуурч хог залгиад үхэж байгаа тухай сонссоныхоо дараа ийм санаа бодож олжээ. 

Тэрээр BBC Japan-д өгсөн ярилцлагадаа нэг нутгийн гоо сайхны бөөний худалдаачин, дизайнер хоёр хүнтэй хамтран буганд ээлтэй уут зохиосон гэдгээ хэлжээ. 

Тус цаасан уутыг дахин боловсруулсан сүүний хайрцаг, цагаан будааны хивгээр хийсэн бөгөөд энэ нь бугыг хооллож болдог жигнэмэгтэй адилхан орцтой гэсэн үг юм.  

Ноён Накамура хэлэхдээ “3500 орчим уутыг хотын аялал жуулчлалын товчоо, орон нутгийн банк, эмийн сан зэрэг дотоодын 6 орчим компанид худалдсан” гэж мэдэгдэв.

Asahi Shimbun мэдээллийн сайтад мэдээлснээр тус уутыг Японы хүнсний судалгааны лабораторийнхон туршиж үзсэн бөгөөд хэрэглэхэд аюулгүй гэсэн хариу гарсан байна.

Мөн энэ сайтын дурьдснаар, уут нэг бүр 100 иений (0.73 фунт; 0.95 доллар) үнэтэй бөгөөд ердийн гялгар уут ихэвчлэн хэдэн цент орчим үнэтэй байдаг байна.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 52 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 1 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 7 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 12 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 19 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 14 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 5 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 9 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 32 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 39 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 1 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 9 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 32 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top