x

ФОТО: Дэлхийн хамгийн том шавар ордон нурах аюултай байна

Дэлхийн хамгийн том шавар тоосгон байгууламжийн нэг болох Йемен дэх 19-р зууны Султаны ордон олон жилийн турш орхигдож, борооны улмаас эвдэрч сүйдэснээс үүдэн нурах аюулд ороод байна.

Хадрамавт мужийн долоон давхар "Сейюн" ордон музейн үйл ажиллагаа явуулдаг боловч 2015 онд тус улсад болсон иргэний дайны дараа бүрэн уналтад оржээ.

Энэ зун Йеменд орсон олон арван хүний амийг авч одсон хүчтэй аадар борооны дараа шар усны үерт өртөмтгий хэвээр үлдсэн байна. Инженер Абдулла Бармада AFP мэдээллийн агентлагт "Хэрэв хурдан сэргээгдэхгүй бол нурах эрсдэлтэй" гэж мэдэгджээ. Мөн тэрээр үргэлжлүүлэн "Барилгын суурь, хана, дээвэрт гэмтэл гарсан байгаа бөгөөд үүнийг засах, дараа нь тогтмол арчлах шаардлагатай байгаа" гэсэн байна. 

Цаг агаарын эрс тэс нөхцөл байдал "Цөлийн Манхеттэн" гэгддэг, Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн Шибам хотын ойролцоох 16-р зууны хуучин хотын шавар тоосгон цамхаг байшингуудад ч мөн гэмтэл учруулжээ.

Юнескод бүртгэлтэй, Йемений босогчдын мэдэлд байсан, нийслэл Санаа хэмээх Хуучин хотын 11-р зуунаас өмнөх үеийн хэд хэдэн цамхаг байшин үерийн улмаас нурсан байна. Мөн агаарын цохилтын улмаас энэ бүс нутаг дахь барилга байгууламжууд сүүлийн жилүүдэд эвдэрчээ.

Юнеско наймдугаар сард Йемений соёлын хосгүй өвийг хамгаалахын тулд хөрөнгө, ур чадвараа дайчлан ажиллаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд үүнийгээ "хүний бүтээлч чадвар, улс орны янз бүрийн ландшафт, байгаль орчны нөхцөл байдалд дасан зохицох чадварыг гэрчилсэн" гэж нэрлэжээ.

2015 онд босогч Хоути хөдөлгөөний зүгээс тус улсын баруун хэсгийн ихэнх хэсгийг хяналтандаа авснаар Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудын эвсэл Ерөнхийлөгч Абдраббух Мансур Хадигийн засаглалыг сэргээх зорилгоор цэргийн ажиллагаа явуулснаар хурцадсан мөргөлдөөн Йеменийг ихээхэн сүйрүүлжээ. 

Мөргөлдөөний улмаас 110,000 гаруй хүн амиа алдсан гэсэн мэдээлэл байна. Дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн гамшигт өртөж, олон сая хүн өлсгөлөнгийн ирмэгт тулснаас гадна, тус улсыг Ковид-19 цар тахлын байдал улам бүр хэцүү нөхцөл байдалд оруулаад байна.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 2 цаг 52 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 1 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 7 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 12 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 20 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 14 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 5 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 9 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 32 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 39 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 1 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 9 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 32 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top