x

Х.Булгантуяа: Монголчуудын 60 гаруй хувь нь халамж авдаг

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

 -2021 оны төсвийн зарлагын 50 хувь нь тэтгэвэр тэтгэмжид зарцуулагдаж байна. Монгол Улс Азидаа хамгийн залуу улс. Гэтэл иргэдийн 60 гаруй хувь нь ямар нэгэн халамжид хамрагддаг. 

Цар тахалтой холбогдуулаад хүүхдийн мөнгө нэмэгдэж байгаа. Тэгвэл хүүхэд хамгааллын асуудал дээр ямар арга хэмжээ авч байна вэ. Хүүхдийнхээ 100 мянган төгрөгийг аваад архидаад хүүхдээ хүчирхийлж байна. Энэ хавтгайрсан халамжийг хумих тал дээр ямар ажил хийж байна вэ. 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: 

-72 төрлийн халамжийн хөтөлбөр манайд байдаг. Манай яам ирэх дөрвөн жилд “Халамжаас хөдөлмөр рүү шилжье гэдэг зорилт тавьсан. 

Хүн амын 60 хувь нь авч байгаа халамж дотор хүүхдийн мөнгө, цалинтай ээж, одонтой ээж, насны хишиг орсон байна. Энэ бүхэн халамж уу, хүн амаа өсгөх бодлого уу гэдэг дээр дүгнэл хийх хэрэгтэй.

Халамжийн тэтгэвэр 62 мянга хүн, нөхцөлт мөнгөн тэтгэмж 65 мянган хүн, онцгой тохиолдолд амжиргааг дэмжих тусламж 53 мянган хүн, ахмад настанд үзүүлэх тусламж 299 мянган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 63 мянган хүн, жирэмсэн болон хөхүүл, нярай хүүхэдтэй эхийн тэтгэмж 81.6 мянган хүн, Алдарт эхийн одонгийн тусламж 22.3 мянган хүн, алдар цолтой ахмадууд дөрвөн мянга, хүнс хоол тэжээлийн дэмжлэг 265 мянган хүн авч байна. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжинд 1.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. 

Л.Халтар: Автомашиныг тэгш сондгойгоор явуулах хамгийн амархан шийдэл

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Түгжрэлийн хувьд хэд хэдэн асуудлыг шийдэх шаардлагатай байгаа.

  • Нэгдүгээрт, нийтийн тээврийн парк шинэчлэлийг шийдэх.
  • Хоёрдугаарт, нийслэлийн автозамыг өргөтгөх,
  • Гуравдугаарт, авто зам, төмөр зам огтлолцдог хэсэгт түгжрэл үүсдэг. Тиймээс гүүр, нүхэн гарцуудыг Улаанбаатар орчимд түлхүү байгуулна.
  • Дөрөвдүгээрт, сургуулийн автобус.
  • Тавдугаарт, их, дээд сургуулийг хотоос гаргах зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай байгаа. 

Улаанбаатарын түгжрэлийг шийдэхэд авто машиныг тэгш сондгой дугаарын хязгаарлалтаар явуулах санал яригддаг. Энэ бол хамгийн амархан шийдэл. Гэвч тодорхой хугацааны дараа тэгш сондгой хязгаарлалт хэрэгжиж эхлэхээс өмнөх болон дараах үе нь ижил түвшинд оччих вий гэсэн болгоомжлол байгаа. Тиймээс энэ асуудлыг судалж байгаа. 

Г.Ёндон: Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд Асгалтын орд их нөөцтэй том орд биш.

Гишүүн Х.Баделхан: 

Өнөөгийн  хүнд нөхцөлд хүүхдийн 100 мянган төгрөг иргэдийн амьдралд дэм болж байгаа. Манай улсын төсвийн орлогын тодорохой хувийг нүүрс бүрдүүлдэг. Асгатын мөнгөний ордыг хэзээнээс ашиглалтад оруулах вэ?  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: 

-Асгатын мөнгөний ордонд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх заалтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд Асгалтын орд их нөөцтэй том орд биш. Мөнгөний үнэ цэн өсч байгаа учир энэ ордны үнэ цэн өсч байна.

2000-аад оны эхэн үед Орос, Английн компаниуд дэд  бүтцийн хувьд хүндрэлтэй гэсэн шалтгаанаар хөрөнгө оруулахаас татгалзаж байсан. Өмнө нь энэ ордыг сонирхож байсан компаниудад хамтарч ажиллах санал явуулсан. Асгатын ордын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. 

А.Ариунзаяа: 

-Ирэх онд мэргэжлийн боловсрол сургалтын сангийн төсөвт 72.8 тэрбум төгрөг тавигдсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагчдыг дэмжиж ажиллана гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэлдээ дурдлаа. Үүнийг дэмжиж байна. Иргэдтэй уулзахад одоо халамж хангалттай, бидэнд ажлын байр хэрэгтэй гэдэг асуудлыг тавьдаг.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж буй 45 хүртэл насны хүмүүст 200 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг. Энэ насны хязгаарыг нэмэгдүүлэх боломж бий юу. 50, 55 насны эрэгтэйчүүд ид ажиллах насныхан байдаг. МСҮТ-үүд суралцаж, мэргэжил эзэмшээд, ажлын байртай болоход нь дэмжих боломж бий юу?

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: МСҮТ-д суралцагчдад 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхлэх үед насны хязгаар тавьдаггүй байсан. Тэр үед 60-70 настай хүн ч суралцаж, тэтгэлэг авах асуудал гарч байсан учраас төр эргэж харах шаардлага гарч, 45 гэдэг насны хязгаар тавьсан. 

Зүгээр мөнгөн тэтгэмж өгөхөөс илүүтэй төгсөгчдийг ажлын байртай уялдаатай болгох нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Ирэх оны төсвийн хувьд мэргэжлийн боловсрол сургалтын сангийн төсөв 72.8 тэрбум төгрөг тавигдсан бөгөөд 36.4 мянган суралцагч байна. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна.

 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлт;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлийг хэлэлцсэний дараа Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 58 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 7 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 10 цаг 12 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 12 цаг 42 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 12 цаг 51 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 12 цаг 54 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 13 цаг 36 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top